“Амар тайвныг тогтоогч байх нь Израилыг цуглуулахад надад хэрхэн туслах вэ?,” Лиахона, 2024 оны 3-р сар.
Ирээд, Намайг дага
Амар тайвныг тогтоогч байх нь Израилыг цуглуулахад надад хэрхэн туслах вэ?
Нифай хожмын өдрүүдэд хүмүүс хоорондоо зөрчилдөнө гэдгийг харсан (2 Нифай 28:3-4-ийг үзнэ үү). Гэвч зөрчилдөөн нь Их Эзэний зам биш юм. Үнэндээ Израилыг цуглуулахын тулд бид бусадтай харилцах илүү дээд түвшний, илүү ариун”1 арга зам ашиглах хэрэгтэй.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Хэрэв та Израилыг цуглуулахад туслахыг мөн мөнхөд үргэлжлэх харилцаа холбоог хөгжүүлэхийг чухалчилдаг бол өшөө хорслоо ардаа орхих цаг тань одоо иржээ. Зөвхөн өөрийнхөө арга замаар зүтгүүлэхээ яг одоо боль. Хүмүүс таныг гонсойлгох вий гэсэндээ эмээж, өлмий дээрээ явах шахам болгоомжлоход хүргэдэг зүйл хийхээ яг одоо боль. Дайн тулааны зэвсгээ булах цаг яг одоо ирээд байна. Таны үгийн сан доромжилсон, буруутгасан үгсээр дүүрсэн бол тэдгээрийг яг одоо устга. Тэгвэл та сүнслэг байдлын хувьд Христийн хүчирхэг эрэгтэй, эмэгтэй хүн болон гарч ирнэ”2 гэж заасан.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Бурханы бүх хүүхдийг ялгалгүй хайрладаг. Сатан бидний ялгаатай байдлаар дамжуулан биднийг хагаралдуулдаг ч сөргөлдөөнийг бус энх тайвныг сонгосноор бид хүмүүсийг Их Эзэний сэргээгдсэн сайн мэдээнд татах таатай орчныг бий болгодог.
Дараах нөхцөл байдлыг бодож үзээд, хайраар хариу үзүүлж болох арга замуудын талаар тунгаагаарай.
Хэрэв гэр бүлийнхэн чинь хоорондоо таарамжгүй байвал та хэрхэн хайраар дүүрэн, амар амгалан уур амьсгал бүрдүүлж, нэгнээ хүлээн зөвшөөрөхөд чиглүүлж болох вэ?
Хэрэв сошиал медиа хэрэгслээр уншсан зүйлдээ тавгүйтвэл тухайн маргаанд оролцохоос зайлсхийхийн тулд юу хийж болох вэ?