2017
Өргөл болгосон амьдралаар амьдрах нь
August 2017


Айлчлагч багшийн захиас бичиг, 2017 оны 8-р сар

Өргөл болгосон амьдралаар амьдрах нь

Энэ материалыг залбирч судлаад, юуг хуваалцахаа мэдэхийн тулд сүнслэг өдөөлт эрэлхийл. Халамжийн нийгэмлэгийн зорилгыг ойлгох нь Бурханы охидыг мөнх амьдралын адислалуудад хэрхэн бэлтгэх вэ?

Зураг
Relief Society seal

Итгэл, гэр бүл, халамж

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон: “Өргөл болгох гэдэг нь аливаа зүйлийг нандин болгож мөн ариун зорилгод зориулахын тулд онцгойлон адислахыг хэлнэ. Энэ амьдралын жинхэнэ амжилт нь биднийг Бурханы зорилгод цаг зав болон сонголтоо зориулах үед л ирдэг”1 хэмээн хэлсэн.

Харин Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэлл (1926–2004) “Бид өргөл болгосон амьдрал гэдгийг тэнгэрлэгээр удирдуулагдсан үед зүгээр л материаллаг эд зүйлээ өргөл болгох гэж ойлгох гээд байдаг. Гэвч жинхэнэ өргөл бол хүн өөрийгөө Бурханд зориулах явдал мөн” 2 гэж хэлжээ.

Бид Бурханы зорилгуудад өөрсдийгөө зориулах аваас Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэл маань нэмэгдэх болно. Бид өргөл болгосон амьдралаар амьдарснаар тэдгээр үйлдлээрээ ариун болгогдох болно.

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн нэгдүгээр зөвлөх Кэрол М.Стэфэнс: “Ахлагч Робэрт Д.Хэйлс ‘Бид гэрээ байгуулж, түүнийгээ сахиснаар дэлхийгээс гарч Бурханы хаант улс руу ордог’ гэж заасан.

Бид өөрчлөгдсөн. Бид өөр харагддаг төдийгүй өөрөөр үйлддэг. Бид Бурхантай гэрээ байгуулж, Түүний охид болсон учраас бидний сонсож, уншиж, хэлж байгаа зүйлс хүртэл өөр болдог”3 гэжээ.

Өргөл болгох нь “тэдгээр өдрүүдийн дараа Израилийн гэртэй [Бурханы] байгуулах гэрээ юм гэж Эзэн тунхаглаж байна. Би Өөрийн хуулийг тэдний дотор хийж, зүрхэн дээр нь Би түүнийг бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно” (Иеремиа 31:33). Өргөл болгосон амьдралаар амьдрах нь Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөөтэй нийцдэг.

Нэмэлт судрууд

1 Тесалоник 1:3; Сургаал ба Гэрээ 105:5;

reliefsociety.lds.org

Эшлэлүүд

  1. Д.Тодд Кристоффэрсон, “Өргөл болгосон амьдралын тухай бодол эргэцүүлэл,” 2010 оны 11-р сарын Ерөнхий чуулган, 17.

  2. Нийл А.Максвэлл, “Consecrate Thy Performance,” Лиахона, 2002 оны 7-р сар, 39.

  3. Кэрол М.Стэфэнс, “Үүрэг хариуцлагадаа үлэмж сэргэг байх нь,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 141.