2017
Есүс Христийн шавь байхын баяр баясгалан
August 2017


Өсвөр үеийнхэнд зориулав

Есүс Христийн шавь байхын баяр баясгалан

Та нарт азгүй өдөр тохиолдож байсан уу? Та нар сэтгэлээ сэргээхийн тулд юу хийсэн бэ? Ерөнхийлөгч Угдорф “Бид бүгдэд сэтгэлийн шарх, сэтгэл гутрал, гуниг харуусал байдаг. Бид бүр айж балмагдаж ч магадгүй бөгөөд зарим үед гайхан бахдаж ч болно” гэдгийг мэддэг.

Тэр “шавь хүний амьдралаар амьдарч, итгэлтэй хэвээр үлдэн, итгэл дүүрэн урагшлахыг” санал болгосон. Бид итгэлээр урагшлах үед Бурханд итгэж найдан, зарлигуудыг нь дагаж, бусдад үйлчлэх боломжтой болдог бөгөөд энэ бүхнийг баяр баясгалантай хийдэг билээ! Ерөнхийлөгч Угдорфын хэлснээр “Шавь хүний амьдралаар амьдардаг хүмүүсийн хийсэн өчүүхэн ч гэсэн сайн үйл том өөрчлөлт авчирдаг”.

Шавь хүний амьдралаар амьдрах арга замуудыг жагсаан бичихийг бод. Жишээлбэл, “эцэг эхдээ оройн хоол хийхэд нь туслах” зэрэг үйлчлэл хийх санаа эсвэл “ах, эгч, дүүдээ илүү тэвчээртэй хандахын төлөө залбирах” гэх мэт зарлигуудыг дагах санааг тус тус бичиж болно. Дараа нь сэтгэлээр унах юм уу цөхөрсөн үедээ жагсаалтаа гаргаж ирээд, аль нэг санааг сонгон авч, хэрэгжүүлж үзээрэй!