2017
Есүс Христийн Цагаатгал Бурханы хайрын илрэл юм
Үхэр 2017


Айлчлагч багшийн захиас бичиг, 2017 оны 2-р сар

Есүс Христийн Цагаатгал Бурханы хайрын илрэл юм

Энэ материалыг залбирч судлан, хуваалцах зүйлээ мэдэхийн тулд сүнслэг өдөөлтийг эрэлхийл.

Зураг
Халамжийн нийгэмлэгийн тэмдэг

Итгэл, гэр бүл, халамж

Тэнгэрлэг Эцэг маань Төрсөн Ганц Хүүгээ биднийг үхэшгүй мөнх амьдрал болоод мөнхийн амьдралд тохирох чадавхтай болгохын тулд өгсөн гэдгийг ойлгох нь биднийг гэсэн Бурханы хязгааргүй бөгөөд бидний ойлголтоос давсан хайрыг мэдрэхэд тусалдаг. Аврагч маань бидэнд хайртай.

“Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? …

Учир нь үхэл ч, амь ч, тэнгэр элч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч …

Өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй гэж би бат итгэлтэй байна” (Ром 8:35, 38–39).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Аврагч Гетсеманид болон загалмай дээр зовон шаналснаараа бидэн дээр ирэх шударга ёсны шаардлагуудыг хангаж, биднийг нүглээс гэтэлгэсэн юм. Тэрээр наманчилдаг хүмүүсийг уучилж, ариусгадаг. Цагаатгал нь бас бусдын буруу үйлдлээс учирсан зовлон зүдгүүрээс биднийг анагааж, хохирлыг нөхөн барагдуулах шударга ёсны шаардлагыг хангадаг. ‘Учир нь болгоогтун, тэрээр бүх хүмүүний шаналлыг тэвчинэ, тийм ээ, амьдрагч бүхний шаналлыг, Адамын гэр бүлд багтах эр, эм, мөн хүүхэд аль алиныхыг нь болой’ (2 Нифай 9:21; мөн Aлма 7:11–12-ыг үзнэ үү).”1

Христ “алгандаа [биднийг] сийлсэн” гэж хэлсэн (Исаиа 49:16). Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Линда К.Бөртон “бидний гэм нүгэл, зүрхний шаналал, хувийн амьдралд маань шударга бус санагдах бүхний төлөө зовохоор Өөрийн Төрсөн Ганц, төгс төгөлдөр Хүүг илгээсэн хайрын тэр агуу үйлдлийнх нь төлөө Тэнгэрлэг Эцэгтээ хандан өвдөг сөхрөн даруухнаар талархан залбирах ёстой”2 гэж хэлсэн.

Нэмэлт судар, мэдээлэл

Иохан 3:16; 2 Нифай 2:6–7, 9; reliefsociety.lds.org

Эшлэлүүд

  1. Д. Тодд Кристоффэрсон, “Гэтэлгэл” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 129,

  2. Линда K.Бөртон, “Есүс Христийн Цагаатгалд итгэх итгэл бидний зүрхэнд бичигдсэн үү?” Лиахона, 2012 оны 11-р сар, 139.

Үүнийг эргэцүүлэн бод

Бид Бурханд болон Есүс Христэд Аврагчийн Цагаатгалын бэлгийн төлөө хэрхэн хайр, талархлаа илэрхийлж болох вэ?