2013
Миний ах номлогч
оны 2013


Миний ах номлогч

“Би үнэнийг мэдэхийг хүссэн хэнтэй ч гэсэн сайн мэдээнээс хуваалцаж чадна” (“Тэд намайг номлолд дуудна гэж би найддаг,” Children’s Songbook, 169-р хуудас).

Манай гэр бүл—манай ээж, аав, ах бид дөрөв ахыг минь номлолд үйлчилж болохын тулд удаан бэлтгэсэн билээ. Бид түүнийг номлогч байх тухай ярихад нь би түүнийг санахгүй бас ганцаараа байхад дуртай байх болно хэмээн тоглодог байв.

Тэр номлолынхоо өргөдлийг явуулах өдөр боллоо. Ах маань сургуулиа сайн төгсөхийг хичээж мөн бид түүний номлолд зориулж мөнгө хадгалахаар шаргуу ажилласан юм.

Нэг өдөр гадасны ерөнхийлөгч утасдаж, түүний дуудлага ирсэн гэлээ. Ах маань дуудлагаа оройн хоолны дараа задлахаар болов. Тэр Мехико хотын Зүүн номлолд дуудагджээ.

Бид түүнээс хойш удалгүй түүнийг онгоцны буудалд хүргэж өгөн, үдлээ. Гэртээ харих замд ээж уйлахгүй байж чадсангүй харин би уйлаагүй. Гэхдээ хоёрхон цагийн дараа би ахтайгаа байдаг байсан өрөөндөө ороод түүнийг удаан хугацаанд дахин харахгүй гэдгээ ойлголоо. Тэгээд би уйлахгүй байж чадсангүй, уйлсаар л байв. Ээж, аав хоёр намайг тэвэрч, тайтгаруулан, бид бүгдээрээ тэр үед агуу баяр баясгалан бас уйтгар гунигийг мэдэрч билээ.

Тэр өдрөөс хойш би Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, ахыгаа үйлчлэх үеэр нь санаа тавихыг Түүнээс гуйдаг байв.

Ах бас намайг номлолд бэлтгэх ёстой гэж хэлдэг байлаа. Би санваар авахаар зохистой байн, семинарт явж, Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номон дахь зорилгуудаа биелүүлэх ёстой байв. Ах минь надад ажил хийж, мөнгө хадгалан, судруудаа уншиж, удирдагчдаа дуулгавартай дагадаг байхыг заасан юм.

Би ч бас номлолд үйлчлэхийг хүсдэг, тэгснээр бусад хүмүүс сайн мэдээний адислалуудыг хүлээн авч, үүнийг үнэн гэдгийг мэдэж чадна.