2013
Есүс мэндэллээ
оны 2013


Бага насны хүүхдүүдэд зориулав

Есүс мэндэллээ

Мариа, Иосеф хоёр Бетлехем рүү аялжээ. Энэ нь маш хол зам байлаа. Мариа удахгүй төрөх гэж байлаа.

Бүх дэн буудал дүүрсэн байв. Мариа, Иосеф хоёр малын хашаанд байрлажээ. Тэднийг тэнд байхад Есүс мэндэллээ.

Тэдний ойролцоо хоньчид хонио хариулж байв. Тэнгэр элч ирээд тэдэнд Бетлехемд очиж, шинэ төрсөн хүүг хар гэжээ.

Хоньчид Мариа, Иосеф хоёрын байсан малын хашааг олжээ. Тэнд малын тэвшинд даавуунд өлгийдсөн бяцхан Есүс байлаа. Тэрээр дэлхийн Аврагч болох билээ.

Христийн мэндэлсний баяраар манай гэр бүл болон найзууд бидэнд бэлэг өгдөг. Гэхдээ энэ бүгдээс хамгийн агуу бэлэг нь Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгсөн бэлэг юм. Тэр Өөрийн Хүү, Есүс Христийг дэлхийд төрөхөөр илгээсэн юм.