Хүүхдийн Хэсгийг гэртээ авчрах нь
Би Есүс Христ дахин ирнэ гэдгийг мэднэ
Хүүхдийн Хэсгийн энэ сарын сэдвийн тухай илүү ихийг мэдэхийн тулд та нар энэ хичээл болон үйл ажиллагааг ашиглаж болно.
Есүс таны гарыг барьж, танд адислал өгч байна хэмээн төсөөлж чадах уу? Энэ бол Тэр амилсныхаа дараа Мормоны Номон дахь нифайчуудын хүүхдүүдэд хийсэн зүйл юм.
“Мөнхүү улиран тохиох дор тэрбээр тэдний бяцхан хүүхдүүд авчрагдахыг зарлиг болгов.
“Иймээс тэд бяцхан хүүхдүүдээ авчирч мөн тэднийг түүний эргэн тойронд газарт доош тавив . …
“… Мөн тэрээр тэдний бяцхан хүүхдүүдийг нэг нэгээр нь авч, мөн тэднийг адислав, мөн тэдний төлөө Эцэгт хандан залбирав” (3 Нифай 17:11–12, 21).
Есүс дахин ирж, бидэнтэй хамт дэлхий дээр амьдрах болно гэдгийг бид мэднэ. Тэр бидний Хаан ба Удирдагч байх болно. Энэ нь Түүнтэй уулзахад бэлтгэгдсэн хүмүүст амар амгалан ба аз жаргалын үе байх болно.
Есүс нифайчуудын хүүхдүүдийг хайрласан шигээ чамд ч бас хайртай. Чи Түүнийг дахин ирэхэд бусадтай эелдэг, дуулгавартай байж, залбирч, зөвийг сонгосноор Түүнтэй уулзахад бэлтгэж чадна. Тэгвэл чи Түүнийг ирэхэд бэлэн байх болно!