2013
Дэлхий даяарх удирдагчдын сургалт — хөтлөн явуулах шинэ арга
2013 оны дөрөвдүгээр сар


Дэлхий даяарх удирдагчдын сургалтыг хөтлөн явуулах шинэ арга

Ирэх саруудад Дэлхий даяарх удирдагчдын сургалтыг хөтлөн явуулах шинэ аргатай дэлхийн бүхий л сүмийн гишүүд танилцах болно.

Өмнөх сургалтуудаас ялгаатай нь энэ жилийн Дэлхий даяарх удирдагчдын сургалт нь тойрог, гадасны удирдагчдад зориулсан ганц удаагийн нэвтрүүлэг болохгүй. Харин энэ нь DVD-гээр есөн богино хэсэгт хуваагдаж, LDS.org—дээр тавигдах ба ирэх жилийн туршид болон цаашид удирдагчид, гишүүд, гэр бүлүүдийн ярилцлагыг дэмжих болно.

Уг сургалт нь “Санваараар дамжуулан гэр бүл болон Сүмийг хүчирхэгжүүлэх нь” сэдэвт төвлөрч байгаа. Сургалтанд Тэргүүн Зөвлөлийн гишүүд, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга болон бусад Ерөнхий эрх мэдэлтнүүд, ерөнхий албан тушаалтнууд дараах сэдвүүдээр сүнслэг зөвлөгөө өгөх болно:

  • Гэр бүлүүд санваарын хүчээр дамжуулан хэрхэн хүч чадал, амар амгаланг олж болох тухай.

  • Гэр бүл бүрт санваарын адислалуудыг хүртэхэд нь хэрхэн туслах тухай.

  • Санваарын түлхүүр атгагч тэдгээр хүмүүс гэр орон болон гэр бүлүүдийг хэрхэн хүчирхэгжүүлдэг тухай.

  • Христийнхтэй хэрхэн тохинуулах тухай.

  • Хүүхдүүдээ гэрэл ба үнэнд хэрхэн хүмүүжүүлэх тухай.

Сүмийн бүх нэгж DVD-ний хуулбарыг хүлээж авах ба тойрог, гадасны зөвлөлүүд үүнийг бүхэлд нь үзэх шаардлагатай. Улмаар тэд тойрог, гадасны гишүүдийг уг заавраас ашиг тус авахад нь хэрхэн туслах талаар хоорондоо зөвлөлдөх хэрэгтэй.

Гишүүд цуглаан болон ангиудад DVD-ний аль нэг хэсгийг үзэж ярилцаж болно. Гэр бүлүүд сурах аргаа сайжруулахын тулд www.lds.org дээрх нэмэлт эх сурвалжуудтай хамт DVD-г судлах хэрэгтэй.

Бүх нөхцөл байдалд уг сургалтын хамгийн хүчирхэг хэсэг нь DVD-г үзэж, ярилцлага өрнүүлж эхлэх үед ирэх болно. Удирдагчид, гишүүд, гэр бүлүүд сонсож, мэдэрсэн зүйлээ тунгаан бодож, хуваалцаж, гэрчлэх үед Ариун Сүнс тэдэнд нөлөөлж, сурсан заавруудаа хэрхэн өөрсдийн нөхцөл байдал, амьдралд хэрэгжүүлэхийг заах болно. Эдгээрийг хийснээр Дэлхий даяарх удирдагчдын энэ сургалт дэлхий дээрх гэр бүлүүд болон Сүмийг хүчирхэгжүүлэхэд туслах болно.

Ахлагч Л.Том Перри, Ахлагч Доналд Л.Холстром болон Бишоп Дийн М.Дэйвийс нар санваарын түлхүүрүүдийг ашиглахын ач холбогдлын талаар харилцан ярилцлагыг явуулах болно.

Мэри Фийлдинг Смитийн байшингийн гадаа This Is the Place Heritage Park буюу Энэ бол Өвийн Газар гэдэг цэцэрлэгт хүрээлэнд Ахлагч М.Расселл Баллард, Линда К.Бөртөн, Ахлагч Роналд А.Расбанд, Элэйн С.Далтон, Рөүзмэри М.Виксом, Бишоп Гари И.Стивенсон нар гэр бүл бүрт санваар байх адислалын талаар ярилцах болно.