2013
Макс, Майя хоёр сайн зүйл хийсэн нь
2013 оны дөрөвдүгээр сар


Макс, Майя хоёр сайн зүйл хийсэн нь

Макс баатар эр болж харагдахад бэлэн болж, богино ханцуйтай улаан цамцаа, баатрын малгайгаа өмсөөд, бяцхан эмэгтэй дүүгийнхээ өрөө рүү очлоо.

“Майя, нааш ир. Хоёулаа өнөөдөр сайн зүйл хийе!” гэж Макс хэллээ.

Макс, Майя хоёр зочны өрөөнд орлоо. Тэнд сагс дүүрэн хувцас байхыг тэр хоёр харлаа.

“Та хоёр надад туслахгүй юу” гэж ээж нь асуув.

“Тэгье ээ. Бид хоёр өнөөдөр сайн зүйлийг хийхээр шийдсэн” гэж Макс хэлэв.

Макс, Майя хоёр бүх хувцсыг эвхэж, өрөөнүүдэд оруулахад ээждээ туслав.

Тэгтэл Макс шалан дээр хог байхыг олж харав. “Энэ хогийг авчихъя. Тэгээд явж сайн зүйл хийцгээе” гэж Макс хэллээ.

Макс, Майя хоёр гэр дотроо гүйлдэн, нүдэнд харагдсан бүх хогийг түүж хаялаа.

Ээж нь гал тогооны өрөөний шал шүүрдэж байхыг тэр хоёр харав. “Бид хоёр ээждээ тусалж болно ш дээ” гэж Макс хэллээ.

Макс шал шүүрдэхэд Майя хогийн тосгуурыг барьж өглөө.

“За одоо явж сайн зүйл хийцгээе” гэж Макс хэлэв.

Ээж нь цэвэрхэн болсон гэрээ тойруулан хараад Макс, Майя хоёрыг чанга тэврэн “Та хоёр аль хэдийн сайн зүйл хийчлээ шүү дээ!” гэжээ.

Зураг чимэглэлийг Элиз Блак