2013
Усан оргилуураас уух нь
2013 оны дөрөвдүгээр сар


Биднийг дахин уулзтал

Усан оргилуураас уух нь

Есүс Христ бол амьд усны оргилуур мөн.

Бид Ариун сүмийн үзэсгэлэнт сайхан байдлын тухай ихэвчлэн шовх оройт ганжир, цонхнууд, ханын зурагнуудын тухай ярьдаг. Бид баптисмын сан, хишгийн өрөө, лацдан холболтын болон селестиел өрөөнүүдийн тухай хүндэтгэлтэйгээр ярьдаг.

Гэвч бошиглогч Ариун сүмийг Их Эзэнд адислахдаа хүн бүхний нүдэнд тусдаг үзэсгэлэнт хэсгүүдийг биш харин барилгыг бүхэлд нь адисалдаг. Ерөнхийлөгч Томас С.Монсон Миссурийн Канзас Хотын Ариун сүмийг адислахдаа: “Бид энэ Ариун сүмийн баригдсан газрыг адисалж байна. Бид энэхүү үзэсгэлэнт барилгын хэсэг бүрийг, үл харагдах сууринаас эхлэн Моронайн сүрлэг дүрс зогсож байгаа оройн хэсгийг хүртэл адисалж байна” гэж хэлжээ.1 Ерөнхийлөгч Жозеф Фиелдинг Смит Ютагийн Огдены Ариун сүмийг адислахдаа: “үүний суурийг, ханануудыг, шал, тааз, цамхаг болон барилгын бүх хийц хэсгүүдийг адисалж, техникийн бүх хийц хэсгүүд, гэрэлтүүлгийн болон салхивчийн системийн эд ангиуд, цахилгаан шат болон барилгын бусад бүх зүйлийг хамгаалагдахын төлөө залбирсан ажээ.”2

Ариун сүм бүрийн бүх зүйлийг адислахаар бошиглогчдодоо сүнслэгээр нөлөөлдөгт нь би Их Эзэнд талархалтай байдаг. Хаалганы нугас, гэрлийн бэхэлгээ зэрэг нь лацдан холболтын өрөөн дэх тахилын ширээнээс ач холбогдлоороо бага ч гэсэн эдгээр өчүүхэн жижигхэн зүйлс Ариун сүмийн тэнгэрлэг зорилгыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг.

Ариун сүмийн эдгээр жижиг хэсгүүдийн нэг нь сэтгэлд хоногшсон нэг зүйлийг сурахад надад тусалсан юм. Нэг өдөр би Солт Лейкийн Ариун сүмд нас барагсдын өмнөөс хийсэн ёслолд оролцсоны дараа гэр рүүгээ явах гэж байв. Ус уух цоргыг хараад ус уухаар цорго руу бөхийтөл:

Та Ариун сүм дотор энэ уснаас ууж байна. Гэвч та энд байдаг амьд уснаас үнэхээр уудаг уу? гэсэн үгс гэнэт санаанд орж ирлээ.

Энэ нь ноцтой зэмлэл биш ч гэсэн зөөлхөн сануулга, зүрх сэтгэлд шингэсэн асуулт байлаа.

Энэ асуултад би үгүй гэж хариулсан. Ариун сүмийн амьд уснаас би хангалттай хэмжээгээр уугаагүй байлаа. Хэдэн минутын өмнө нас барагсдын төлөө ёслолууд хийлгэж байхдаа би сайн мэдээтэй холбоогүй зүйлсийн талаар бодож байсан шүү дээ. Миний тусламж хэрэгтэй байсан хүмүүст туслахын тулд би сайн ажил хийсэн ч, өөртөө хэрэгтэй байгаа бүх тусламжийг хүлээн авах боломжоор өөрийгөө хангаагүй байлаа.

Одоо би Ариун сүмд орох бүрдээ усны цоргыг хараад зогсож ус уудаг болсон. Амьд усны оргилуураас би хэр зэрэг хангалттай ууж байгаа билээ? гэж өөрөөсөө асуудаг. Энэ асуултад би: Төдийлөн хангалттай биш хэмээн хариулсан хэвээр байгаа ч би илүү их цангасаар байна.

Эшлэл

  1. Toмас С.Монсон “Kansas City Missouri Temple: ‘Beacon of Divine Light’—an Offering of Hands and Hearts,” Church News, 2012 оны 5-р сарын 12, ldschurchnews.com.

  2. Жозеф Фиелдинг Смит “Ogden Temple Dedicatory Prayer” Ensign, 1972 оны 3-р сар, 12.

© iStockphoto.com/Amphotora-гийн гэрэл зураг