2013
Сүм яагаад ийм урт нэртэй байдаг вэ?
2013 оны дөрөвдүгээр сар


Онцгой гэрч

Сүм яагаад ийм урт нэртэй байдаг вэ?

“Нэрний чухал утга учир” Лиахона, 2011 оны 11-р сар, 79–82-оос авав.

Зураг
Ахлагч М.Рассел Баллард

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд бол Есүс Христийн онцгой гэрчүүд юм.

Есүс Христ Өөрөө Сүмд энэ нэрийг өгсөн юм (Сургаал ба Гэрээ 115:4-ийг үзнэ үү).

Есүс Христийн Сүм гэдэг үгс энэ Сүм бол Түүний Сүм гэдгийг гэрчилдэг.

Хожмын Үеийн гэдэг нь энэ Сүм дэлхий дээр амьдарч байхдаа Есүс Христийн байгуулсан Сүмтэй адилхан боловч хожмын өдрүүдэд сэргээгдсэн гэсэн утгатай юм.

Гэгээнтнүүд гэдэг нь бид Түүнийг дагаж, Түүний хүслийг биелүүлэхийг хичээн чармайдаг гэсэн утгатай юм.

Бид Мормоны Номонд итгэдэг учраас манай гишүүдийг Мормончууд гэдэг. Гэвч бид боломжтой л бол Сүмийн бүтэн нэрийг хэрэглэж байх ёстой.

Зураг чимэглэлийг Брад Теаре