2010
Итгэл болон хувийн зөв шударга байдлаа өсгөн нэмэгдүүл.
Хонь 2010


Айлчлагч багшийн захиас бичиг, 2010 оны наймдугаар сар

Итгэл болон хувийн зөв шударга байдлаа өсгөн нэмэгдүүл

Энэ материалыг судлаад боломжтой бол айлчлан очих эгчтэй хамт үүнийг ярилцан хэлэлц. Эгч нарыг хүчирхэгжүүлэх, Нийгмийн Халамжийн Бүлгийг амьдралынхаа хэсэг болгоход нь туслах асуултуудыг ашигла.

Зураг
Relief Society seal

Итгэл • Гэр бүл • Үйлчлэл

Дараах судруудаас суралц

Исаиа 2:2–3; C ба Г 109:22–23; 110:8–10

Ариун сүмд шүтэн бишрэх зохистой байх бидний үүрэг хариуцлага

“Ариун сүмд хүлээн авдаг гэрээ болон ёслолууд нь Бурханы оршихуйд очих зөвшөөрөл маань болдог. Эдгээр гэрээнүүд бидний хүч чадал, төлөв хүрэхээргүй их өндөрт биднийг өргөн хөгжүүлдэг. Бид хаант улсыг байгуулах өөрсдийн үнэнч, сүсэг бишрэлтэй байдлаа харуулан гэрээнүүдийг хийдэг. Бид Бурханы гэрээнд орж, Түүний гэрээт хүмүүс болдог. Эдгээр гэрээнүүдэд итгэлтэй байснаар бүх амлагдсан адислалууд нь биднийх болдог. …

“Сүмийн эмэгтэйчүүд ариун сүмийн адислалуудыг өөрийн болгохын тулд юу хийж чадах вэ?

“Түүний бошиглогчдоор дамжуулан Их Эзэн ариун сүмийн адислалуудыг хүлээн аваагүй хүмүүсийг урьж, тэдгээрийг хүлээн авахын тулд юу хийх хэрэгтэйг хэлдэг. Тэр эдгээр адислалуудыг хүлээн авсан хүмүүсийг олон дахин эргэн ирж, гайхамшигт баяр баясгаланг дахин дахин эдлэхийг, Түүний мөнхийн төлөвлөгөөний тухай өөрсдийн үзэгдэл ба ойлголтоо хөгжүүлэхийг урьдаг.

“Ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй байхаар зохистой байцгаая. “Гэр бүлээ үүрд лацдан холбуулахын төлөө ариун сүмд явцгаая. Нөхцөл байдал боломж олгохын хэрээр ариун сүмд аль болох олон удаа очицгооё. Нас барсан төрөл төрөгсөддөө өргөмжлөлийн ёслолуудыг хүлээн авах боломжийг олгоцгооё. Ариун сүмд тогтмол орсноор өөрсдийнхөө хүлээн авдаг сүнсний хүч чадлыг эзэмшиж, илчлэлт хүлээн авцгаая. Цагаатгалын бүрэн адислалыг хүлээн авахын тулд итгэлтэй байж, ариун сүмийн гэрээнүүдээ сахицгаая.”1

Сильвия Х.Оолред, Нийгмийн Халамжийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх.

Бидний түүхээс

Нийгмийн Халамжийн Бүлэг нь эгч нарын ариун сүмд шүтэн бишрэх хүслээс өсч хөгждөг гэж Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910-2008) заасан.

“Көртландын Ариун сүмийн барилгын ажлын үеэр ариун сүмийн хананд ашигласан ханын шохойг жижиглэн нунтагласан шаазан эдлэлтэй хольж, нар, сарны гэрлийг ойлгож, барилгыг үзэсгэлэнтэй харагдуулах гялалзсан өнгөтэй болгох ажилд эмэгтэйчүүдийг дуудсан юм.

“Энэ ажлын үед хэдийгээр мөнгө бага байсан ч ажилчид агуу их итгэл, өөрсдийн хүч чармайлт, нөөц боломжоо Их Эзэний өргөө болох барилгын ажилд зориулсан юм. Эмэгтэйчүүд тэднийг өөрсдийн хийж чадах хамгийн амттай хоол хүнсээр хангаж байлаа. Эдвард В.Таллиж эмэгтэйчүүд ариун сүмийн хөшгийг оёж байхад Иосеф Смит тэднийг хараад ‘Эгч нар аа, та нар үргэлж бэлэн байх юм даа. Эгч нар бүх сайн ажлын үргэлж эхэнд бөгөөд тэргүүн эгнээнд нь явдаг. Мари амилалтын эхэнд байсан, одоогийн эгч нар ариун сүмийн доторх ажлын эхэнд нь байна гэснийг тэмдэглэсэн байдаг.’ …

“Мөн Наувуугийн ариун сүмийн барилгын ажилд ажилчдын цамц хийхээр цөөхөн хэдэн эгч нар хамтдаа цугларсан. Эдгээр нөхцөл байдлуудын үр дүнд 1842 оны гуравдугаар сарын 17-ны Пүрэв гарагт Бошиглогчийн агуулахын дээд өрөөнд арван хоёр эгч хамтдаа цугларсан байв.”2 Ингэж Нийгмийн Халамжийн Бүлэг эхэллээ тавьсан билээ.

Бид юу хийж чадах вэ?

  1. Би эгч нарыг ариун сүмд ороход, бэтгэхэд нь туслах ямар тус дэмийг өгч чадах вэ?

  2. Ариун сүмийн адислалуудыг хүлээн авахын төлөө золиослолыг хийсэн эртний эгч нараас өвлөн авсан үлгэр жишээг би хэрхэн үзүүлэх вэ?

  3. Ариун сүмийн адислалуудыг би хэрхэн авах вэ?

Эшлэл

  1. Сильвия Х.Оолред, “Ариун Сүмүүд, нандин гэрээнүүд” Лиахона, 2008 оны арваннэгдүгээр сар, 113, 114.

  2. Гордон Б.Хинкли, “Ambitious to Do Good,” Ensign, 1992 оны гуравдугаар сар, 2.