2010
Нөөц боломжоо ухаалгаар ашиглаж, өрнөөс зайлсхийх нь
Үхэр 2010


Айлчлагч багшийн захиас бичиг, 2010 оны хоёрдугаар сар

Нөөц боломжоо ухаалгаар ашиглан, өрнөөс зайлсхийх нь

Айлчилдаг эгч нартаа эдгээр судрын эшлэлүүдийг болон тэднийг адислахуйц бусад зарчмыг заа. Сургаалын талаарх гэрчлэлээ хуваалц. Эгч нараас юу ойлгож, юу мэдэрснээ хуваалцахыг хүс.

Нөөц боломжоо ухаалгаар зохицуулах нь

“ ‘Ухаалаг хямгач амьдарна’ гэдэг нь … нөөц боломжоо ашиглан санхүүгийн ухаалаг төлөвлөгөө гаргаж, эрүүл мэнддээ бүрэн анхаарч эрүүл хоол хүнс хэрэглэн, боловсрол ба ажил мэргэжлээ хөгжүүлэхэд тохирох бэлтгэлийг хийж, гэрийн хүнс бүтээгдэхүүн бэлтгэх болон хүнсний нөөцтэй байхад сэтгэлийн хөдөлгөөнөө уян хатан зохицуулахтайгаа адил зохих анхаарлыг хандуулна гэсэн үг мөн. … Хэрэв бид ухаалаг, хямгач амьдрах юм бол бид Түүний гарын алганд байгаа мэт аюулгүй байх болно.”1

Ерөнхийлөгч Спенсер В.Кимбалл (1895–1985).

“Өөртөө илүү итгэлтэй байхын тулд бидэнд ямар ур чадварууд хэрэгтэй вэ? … Сүмийн эхэн үед Ерөнхийлөгч Бригам Янг эгч нарыг гэр бүлийг өвчнөөс урьдчилан сэргийлж; хувцас оёж, хүнс ногоо тариалах зэрэг гэрийн аж ахуй эрхлэж сурахад мөн бүртгэл тооцоо болон нягтлан бодох мөн бусад тустай ур чадварыг эзэмшихийг уриалан дуудаж үүрэг болгож байв. Эдгээр зарчмууд өнөөдөр ч хүчинтэй хэвээр байна. Боловсрол хамгийн чухал хэвээр байна. …

“Би нэлээд хэдэн бишопоос тойргийн эгч нар өөртөө итгэлтэй байхын тулд ямар чадвар хамгийн их хэрэгтэй байгааг асуухад тэд орлого зарлагын төсөв хийх гэж хариулсан юм. Эмэгтэйчүүд зээлээр худалдан авах болон төсвөө хэтрүүлэн хэрэглэхийн үр дагаврыг ойлгох хэрэгтэй. Бишоп нарын хэлсэн хоёр дахь зүйл бол хоол хийх чадвар байв. Гэртээ хооллох нь илүү хямд, илүү эрүүл бөгөөд гэр бүлийн харьцааг бат бөх болоход тусалдаг.”2

Нийгмийн Халамжийн Бүлгийн Ерөнхий Ерөнхийлөгч Жюли Б.Бек.

Өрнөөс зайлсхийх нь

“Санхүүгийн эрх чөлөөтэй байх таван үндсэн алхмыг санал болгохыг минь хүлээн авна уу …

“Нэгдүгээрт, аравны нэгээ төл …

“Хоёрдугаарт, байгаагаасаа багыг зарцуул …

“Гуравдугаарт, хадгалж сур …

“Дөрөвдүгээрт, өөрийн санхүүгийн үүрэг хариуцлагадаа шударга бай …

“Тавдугаарт, өөрийн үлгэр жишээг дагахыг хүүхдүүддээ заа.3

Арванхоёр Төлөөлөгчдийн Чуулгын Ахлагч Жозеф Б.Вөртлин (1917–2008).

“Өрөнд унахад бид үнэлшгүй эрхэм эрх чөлөөгөө алдаж, боолчлолд өөрсдийгөө аваачдаг. Өөрсөддөө, гэр бүлдээ мөн бусдад тусалж чадах байсан нөөц боломжууд болох цаг зав, хүч тэнхээгээ зээлдсэн—нөөц мэт эргүүлэн төлнө гэсэн үг буюу тэдгээр нөөцүүдийг үр ашиггүй болгодог. …

“Яг өрөө төлж, ирээдүйн өрнөөс зайлсхийх нь биднээс зөвхөн Аврагчид—итгэх итгэлээ илүү сайн болгох бус, харин илүү сайн болохыг шаарддаг. Үүнд ‘Бид үүнийг авч дийлэхгүй’ хэмээх энгийн үгсийг хэлэх нь агуу итгэл шаардагдана. Бусдын болон өөрсдийн хэрэгцээг хангахын тулд өөрсдийн хүслийг золиослох аваас амьдрал маань илүү сайхан болох болно гэдэгт итгэхэд итгэл шаардагдана.”4

Арванхоёр Төлөөлөгчдийн Чуулгын Ахлагч Роберт Д.Хейлс

Эшлэл

  1. “Welfare Services: The Gospel in Action,” Ensign, Nov. 1977, 78.

  2. “The Welfare Responsibilities of the Relief Society President,” Basic Principles of Welfare and Self-Reliance (2009), 5.

  3. “Earthly Debts, Heavenly Debts,” Liahona, May 2004, 41, 42.

  4. “A Gospel Vision of Welfare: Faith in Action,” Basic Principles of Welfare and Self-Reliance (2009), 1.

Айлчлагч багш нарт зориулсан тусламж

Энэ захиас бичгийг эгч бүрийн онцлогт хэрхэн зохицуулах тухай хамтрагчтайгаа зөвлөлд. Түүнтэй бие даасан байх ямар ур чадварын талаар хуваалцаж болох вэ?

Хувийн бэлтгэл

Maлахи 3:10

Maтай 6:19–21

Лук 12:15

С ба Г 38:30; 88:119

Илүү мэдээллийг All Is Safely Gathered In: Family Finances (зүйлийн дугаар 04007) дээрээс үзнэ үү.