2010
Таны патриарын адислал
Үхэр 2010


Залуучууд

Таны патриархын адислал

Ерөнхийлөгч Монсон патриархын адислалыг “замналыг тань чиглүүлж, замыг тань хөтлөх таны хувийн луужин” хэмээн тодорхойлдог. Тиймээс энэ адислал нь юу вэ? Энэ нь танд амьдралаа удирдахад хэрхэн туслах вэ?

Патриархын адислал гэж юу вэ?

Та нарын адислал үндсэн хоёр зорилготой. Нэгдүгээрт, энэ нь та нарын удам болон Израилын ямар овогт харьяалагдаж буйг тань хэлэх болно. Хоёрдугаарт, та нарыг энэ амьдралаар замчлахад туслах мэдээллийг багтаасан байна. Та нарын адислал, амлалт, анхааруулгыг ч багтаасан байна.

Адислалыг хүлээн авахын тулд би хэдэн настай байх ёстой вэ?

Энд яг заасан нас гэж байхгүй хэдий ч адислалын нандин утга учрыг ойлгож мэдэхэд хангалттай насанд хүрсэн байх ёстой. Олон гишүүд өсвөр насандаа адислалаа хүлээн авах тухай бодож эхэлдэг.

Би адислалыг хэрхэн хүлээж авах вэ?

Эхлээд бишоптойгоо эсвэл салбарын ерөнхийлөгчтэйгөө ярилц. Хэрэв та нар бэлэн бөгөөд зохистой бол зөвшөөрлийн хуудсыг хүлээн авах болно. Үүний дараа та нар бүсийнхээ патриархтай уулзах цагаа тохирно.

Би адислалаа яах вэ?

Түүнийг аюулгүй газарт хадгалж, байнга унш. Адислал тань нандин бөгөөд зөвхөн таньд зориулагдсан гэдгийг санаарай. Та нар зөвхөн гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаж болох юм. Харин үүнийг олон нийттэй хуваалцах ёсгүй. Мөн та нарын патриархын адислалд дурьдагдсан бүх адислалууд та нарын итгэлтэй байдалд үндэслэн, Их Эзэний цаг хугацаанд өгөгдөх болно.