2025
Өсвөр үеийнхний хөтөлбөрт хамрагдахыг тэсэн ядан хүлээх
2025 оны 11-р сарын Найз сэтгүүл


“Өсвөр үеийнхний хөтөлбөрт хамрагдахыг тэсэн ядан хүлээх,” Найз, 2025 оны 11-р сар, 38–39.

Өсвөр үеийнхний хөтөлбөрт хамрагдахыг тэсэн ядан хүлээх

12 нас хүрсэн жилээ Хүүхдийн хэсгээсээ гарах нь заримдаа айж сүрдмээр эсвэл бүр гунигтай санагдаж болно. Аз болоход, 12 нас хүрч Залуу эмэгтэйчүүдийн ангид эсвэл Аароны санваарын чуулгад нэгдэхэд сэтгэл догдлом олон зүйл та нарыг хүлээж байдаг. Тэдгээрээс хэдийг дурдвал:

1

Ариун сүм

Та нар бишоптойгоо уулзан ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авч, ариун сүмд нас барагсдын өмнөөс баптисм хүртэх боломжтой.

2

Үйл ажиллагаа ба арга хэмжээ

Та нар Залуу эмэгтэйчүүдийн эсвэл Аароны санваарын бүлэгтэй олон үйл ажиллагаанд оролцоно. Мөн өсвөр үеийнхний зугаалгад явж, Есүс Христ болон Түүний сайн мэдээний талаар суралцахын зэрэгцээ бусадтай цагийг хөгжилтэй сайхан өнгөрүүлэх боломжтой.

3

Сүмд үйлчлэх

Та нар анги эсвэл чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчлэх дуудлага авч болно. Мөн ангидаа заах, үйл ажиллагаануудыг төлөвлөхөд туслах, үйлчлэх өөр олон боломж гарч ирнэ.

4

Семинар ба ӨҮБББТ чуулган

Та нар 14 хүрэх жилээсээ эхлэн Есүс Христийн талаар болон Түүний сэргээгдсэн сайн мэдээний тухай илүү ихийг мэдэхийн тулд семинарт хамрагдах боломжтой. Түүнчлэн Есүс Христэд хайртай, Түүнийг дагах хүсэлтэй бусад өсвөр үеийнхэнтэй хамт ӨҮБББТ (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө) чуулганд оролцож болно.

5

ТА НАРТ зориулсан шинэ агуулга!

  • Эцэг эхийнхээ тусламжтайгаар та нар Сүмийн вэбсайт дээр Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийг захиалаарай.

  • Эцэг эхээсээ Gospel Living аппликэйшныг хэрхэн татаж авах талаар асуу. Уг аппликэйшн дээр сайн мэдээнээс суралцах, Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрийн хүрээнд зорилго тавих олон сонирхолтой санаа байдаг.

  • Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч товхимлыг судал. Энэ товхимлыг Есүс Христийг дагахад та нарт туслах үүднээс бичсэн.

  • Чи болон чиний гэр бүл Strive to Be сошиал медиа аккаунтаас урам дэм өгөх түүх, дуу хөгжим, зарлал, бусад мэдээллийг олж болно.

Янз бүрийн үйл ажиллагаанд оролцож буй залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн зураг бүхий PDF хуудас