2025
Бошиглогчийг нас барахад юу болдог вэ?
2025 оны 11-р сарын Найз сэтгүүл


“Бошиглогчийг нас барахад юу болдог вэ?” Найз, 2025 оны 10-р сар, 3.

Бошиглогчийг нас барахад юу болдог вэ?

  1. Их Эзэн Өөрийн Сүмийг удирдахаар бошиглогчдыг дууддаг бөгөөд Түүнд тэдний нэг нь нас барах үед зориулсан төлөвлөгөө бий. Тэр Өөрийн Сүмийг үргэлж удирдаж чиглүүлдэг!

  2. Сүмийн ерөнхийлөгч нас барахад Арван хоёр төлөөлөгчийн чуулга сүмийг удирддаг. Үүнд Тэргүүн зөвлөлийн зөвлөхүүд байсан хоёр төлөөлөгч мөн багтдаг.

  3. Төлөөлөгчид залбирч шинэ Тэргүүн Зөвлөлийг хэзээ зохион байгуулахаа шийддэг.

  4. Их Эзэн хамгийн удаан үйлчилсэн төлөөлөгчийг дараагийн бошиглогч, Сүмийн ерөнхийлөгч байхаар дууддаг.

  5. Их Эзэн шинэ бошиглогчоор дамжуулан хоёр төлөөлөгчийг шинэ Тэргүүн зөвлөлд зөвлөхүүдээр дууддаг.

  6. Арван хоёр төлөөлөгчийн чуулгад үйлчлэхээр нэг шинэ төлөөлөгч дуудагдана.

  7. Ерөнхий чуулганы үеэр бид шинэ Тэргүүн зөвлөл болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгыг дэмжин батлахаар гараа өргөдөг. Дэмжин батлах гэдэг нь тэднийг хайрлаж, дэмжиж, Их Эзэний үйлчлэгчдийн хувьд тэдний удирдамжийг дагахыг зөвшөөрнө гэсэн үг юм.

  8. Сүмийн шинэ ерөнхийлөгч эсвэл төлөөлөгч дуудагдахад тэднийг Бурханаар дуудагдсаныг мэдэхийн төлөө та залбирч болно. Мөн та тэдний үгийг сонсож, дагаснаар тэднийг дэмжиж чадна!

Page PDF