2022
Зааны ясан эрэгт амьдардаг Анимантай танилц
2022 оны 5, 6-р сар


Дэлхий даяарх тусламжийн гар

Зааны ясан эрэгт амьдардаг Анимантай танилц

Есүстэй адил бусдад тусалж буй Хүүхдийн хэсгийнхэнтэй танилцаарай.

Зураг
Photo of Animan

Аниманы тухай бүрэн мэдээлэл

Зураг
drawing of Animan’s family

Нас: 12

Хэл: франц

Зорилго ба мөрөөдөл: 1) Бусад улс орон, соёлын талаар сурах 2) Бүрэн цагийн номлолд үйлчлэх

Гэр бүл: Аав, хойд ээж болон 5 ах дүү

Аниманы тусламжийн гар

Зураг
Animan helping prepare the sacrament

Аниман угаалгад ашигладаг усны савыг дүүргэж гэр бүлдээ тусалдаг. Мөн тэр гэр бүлийнхэндээ дэлгүүрээ ажиллуулахад тусалдаг. Тэр шүүрдэж, цэвэрлэж, тавиуруудыг дүүргэдэг. Тэр үйлчлүүлэгчдэд шударга ханддаг.

Аниман үргэлж сайн үлгэр жишээ байхыг хичээдэг. Заримдаа хүмүүс түүнийг архи уудаггүй гэж шоолдог. Гэхдээ бусад хүн түүнийг зөв зүйлийн төлөө тэмцэх үед дэмждэг. Тэрээр, зөв зүйл хийх үед цом хүртсэн мэт сэтгэгдэл төрдөг гэж хэлсэн. Tэр бол дикон. Хүмүүст Есүсийг санахад нь тусалдаг учраас тэр ариун ёслолыг түгээх дуртай.

Аниманы дуртай зүйлс

Зураг
picture of Jesus in Gethsemane

Есүсийн тухай түүх: Түүний Гетсемани цэцэрлэгт залбирсан тухай түүх

Хүүхдийн хэсгийн дуу: “Бүх дэлхийн хүүхдүүд” (Хүүхдийн дууны ном, 4)

Хоол: Футу (нухсан гуа болон банана)

Дуртай хичээл: франц хэл

Зураг
Page from the May/June 2022 Friend Magazine.

Зураг чимэглэлийг Дани Жонс