2022
Харриэт номлогчидтой уулзав
2022 оны 5, 6-р сар


Газар бүрийн анхдагчид

Харриэт номлогчидтой уулзав

Тэр аавтайгаа дахин хамт байж чадах болов уу?

Зураг
girl talking to missionaries

Харриэт ханан дээрх аавынхаа зураг руу ширтэж байв. Аав нь нас барснаас хойш найман сар өнгөрчээ. Аавтайгаа дахин уулзах болов уу гэж тэр бодов. Тэр аавыгаа маш их санаж байлаа.

Тог, тог, тог.

Харриэт жижигхэн байшингийнхаа хаалгыг онгойлгов. Гадаа нь залуухан хоёр эрэгтэй зогсож байв.

Гүдэн так! Сайн байна уу! Бид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогчид байна. Бид танай гэр бүлтэй Есүс Христийн талаар ярилцах гэсэн юм” гэж тэд хэлэв.

Харриэт инээмсэглэв. Тэдний хэлсэн зүйлс түүнд сайхан санагджээ. “Би Мутти (ээж)-ээс асууя” гэв.

Харриэт Мутти дээр очоод “Номлогчид үүдэнд байна. Тэд бидэнтэй Есүсийн талаар ярилцахыг хүсэж байна” гэж хэлэв.

Мутти хөмсгөө зангидан, “Бид завгүй байна” гэж тэдэнд хэл гэв.

“Гэхдээ тэд үнэхээр сайн хүмүүс шиг харагдаж байна. Энэ нэг их удахгүй шүү дээ” гэж Харриэтыг хэлэхэд

ээж нь цаг руу хараад, “За яахав түр уулзана шүү” гэв.

Номлогчид орж ирээд Мутти, Харриэт, Харриэтын эгч Кармэн гуравтай ярилцав. Номлогчид тэдэнд Есүсийн тухай мөн даас Бүүх Мормон нэртэй Мормоны Номын тухай ярьжээ. Дараа нь тэд Харриэтын гэр бүлд уншуулахаар нэг ном өгөв.

Мутти номоо нээгээд “Бид хэдэн хуудас унших боломжтой гэж бодож байна” гэв. Мутти дараагийн хэдэн өдөр уг номыг уншсаар байв. Тэр Харриэт, Кармэн хоёрт зарим хэсгийг чангаар уншиж өгөв.

Аав үүнийг уншсан ч болоосой. Энэ ном түүнд таалагдах байсан даа гэж Харриэт боджээ.

Номлогчид дахин ирээд Бурханы төлөвлөгөөний талаар заажээ. “Бид төрөхөөсөө өмнө Бурхантай хамт амьдарч байсан. Бид суралцаж мөн Түүнтэй адил болохын тулд дэлхийд ирсэн. Бид нас бараад Түүнтэй дахин хамт байх боломжтой” гэж тэд заав.

Аав яах бол? гэж Харриэт боджээ.

Номлогчид Харриэт руу хараад “Есүс нас бараад мөн амилсан учраас бид гэр бүлтэйгээ үүрд хамт байх болно. Нас барсан ойр дотны хүмүүстэйгээ ч гэсэн” гэж хэлэв.

Харриэт асар их итгэл найдварыг мэдэрчээ. Тэр аавтайгаа дахин хамт байх боломжтой! Мутти ч бас удаан хугацааны дараа анх удаа нүүр дүүрэн инээмсэглэв.

Харриэт, Мутти, Кармэн гурав номлогчдоос хичээл авахаа үргэлжлүүлэв. Тэд сүмд очжээ. Харриэт Дийтр гэдэг хөөрхөн хүүтэй найз болов.

Харриэтын гэрийн бүх өрөөнд гэрэл гэгээ цацарч байгаа мэт санагддаг болжээ. Удалгүй Харриэт болон түүний гэр бүлийнхэн баптисм хүртэхээр шийдэв.

Баптисм хүртэхийнхээ өмнөх орой Харриэт, Мутти, Кармэн гурав өвдөг сөгдөн залбирав. Харриэт “Тэнгэрлэг Эцэг минь, бид номлогчдод, сайн мэдээнд, гэр бүлдээ маш их талархаж байна. Бид баптисм хүртэхийг тэсэн ядан хүлээж байна” хэмээн хэлээд,

нүдээ нээн аавынхаа зураг руу харж инээмсэглэв. Тэр хэзээ нэгэн цагт аавтайгаа дахин уулзахыг тэсэн ядан хүлээж байлаа.

Германд хоёр ариун сүм байдаг.

Герман улсын газар нутгийн гуравны нэгийг ой мод бүрхдэг.

Герман есөн улстай хиллэдэг.

Харриэт өсөж том болоод, Дийтр хэмээх сайн залуутай гэрлэжээ.

Дийтр бол одоогийн Төлөөлөгчдийн нэг болох ахлагч Дийтр Ф.Угдорф юм.

Харриэт бол “амьдралын маань гэрэл гэгээ” хэмээн Ахлагч Угдорф хэлдэг.

Зураг
PDF of story

Зургийг Жованни Абэйлл