Ирээд, Намайг дага
Их Эзэн яагаад намайг эрүүл байгаасай хэмээн хүсдэг вэ?


Их Эзэн яагаад намайг эрүүл байгаасай хэмээн хүсдэг вэ?

Эрүүл мэндийн хувьд сайн байх нь бие даасан байдлын чухал хэсэг нь юм. Эрүүл мэндээ хамгаалах нь тэнгэрлэг чадавхаа дайчилж, бусдад илүү үр дүнтэйгээр үйлчлэх боломжийг бидэнд олгоно. Бид биеэ хэрхэн тордож байгаа нь сүнслэг эрүүл мэнд болон Ариун Сүнснээс удирдамж хүлээн авах чадварт маань нөлөөлдөг. Эрүүл мэндээ хамгаалахын тулд бид мэргэн ухааны үгийг дагаж, тэжээллэг хоол идэн, тогтмол дасгал хийж мөн хангалттай унтаж байх хэрэгтэй.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Бие махбодын болон сэтгэл санааны эрүүл мэнд мөн сүнслэг эрүүл мэндийн хоорондох холбоо нь юу вэ? Эрүүл мэндээ хамгаалах нь Их Эзэнд хэрхэн илүү үр дүнтэй үйлчлэх боломжийг танд олгосон бэ? Эрүүл амьдралаар амьдрахыг хичээх явцдаа та өөр ямар адислалуудыг хүлээж авсан бэ?

Залуу эрэгтэйчүүд өөрсдийнх нь бие махбодын болон сэтгэл санааны эрүүл мэндийг хохироох ямар уруу таталттай тулгардаг вэ? Их Эзэний эрүүл мэндийн хуулийг сахиснаар ирэх адислалуудыг олж харахад та тэдэнд хэрхэн туслах вэ? Эдгээр хуулиудыг сахих нь тэдний санваарын үйлчлэлд хэрхэн нөлөөлөх вэ?

Мэргэн ухааны үгийн талаар судрууд болон бусад материалуудаас судлахдаа оюун санаа болон бие махбодоо сайн арчлахын чухлыг мэдрэхэд нь залуу эрэгтэйчүүдэд туслах зүйлсийг мөн Их Эзэн тэднийг яагаад тийн үйлдээсэй хэмээн хүсдэг талаар эрж хайгаарай.

Даниел 1:3–20 (Даниел, түүний найзууд зарим хоолны талаарх Еврейн хуулийг дагаснаар адислагдсан нь)

C ба Г 88:124 (Бидний ажиллах ба унтах хэвшлийн талаар Их Эзэн зөвлөсөн нь)

C ба Г 89 (Их Эзэн мэргэн ухааны үгийг болон үүнийг дагаснаар ирэх адислалуудыг илчилсэн нь)

Томас С.Монсон, “Зарчим ба амлалт,” Ensign, 2016 оны 11-р сар, 78–79 эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган,  67–68

Боид К.Пакэр “Мэргэн ухааны үг: Зарчим ба амлалтууд, ” Ensign, 1996 оны 5-р сар, 17–19

М.Рассэл Баллард “Хилэнцэт нэгний зальт төлөвлөгөө,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 108–10; түүнчлэн “Та чөлөөлөгдөх болно” видео бичлэгийг үзнэ үү.

Бие махбод ба сэтгэл зүйн эрүүл мэнд,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 25–27

Мэргэн ухааны үг,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 128–129

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч дэлхий дээр тохинуулах явцдаа Өөрийн дагалдагчдыг Түүний заасан итгэлийн дагуу үйлдэж, үнэний дагуу амьдрахыг урьсан. Өөрийн бүх сургаалдаа Тэрээр дагалдагчдаа бүх зүрх сэтгэлээрээ сайн мэдээний дагуу амьдрахад нь туслахад анхаардаг байв. Үүнийг биелүүлэхийн тулд Тэр тэдэнд зориулан үр нөлөөтэй туршлагуудаас суралцах боломжуудыг өгсөн. Та залуу эрэгтэйчүүдэд зааж байхдаа мэргэн ухааны үгийн дагуу амьдарсан туршлагаасаа хуваалцахад тэднийг уриарай.

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:

  • Өнгөрсөн долоо хоногийн хичээлийн гарчгийг самбар дээр бичээд, санаж байгаа зүйлээсээ хуваалцахад залуу эрэгтэйчүүдийг урь.

  • Самбар дээр “Их Эзэн яагаад биднийг эрүүл байгаасай хэмээн хүсдэг вэ?” гэж бич. Хичээлийн туршид боломжтой хариултуудыг хуваалцаж мөн нэмэлт хариулт олоход залуу эрэгтэйчүүдийг урь.

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаанууд нь чуулгын гишүүдийг Их Эзэний эрүүл мэндийн хуулийг ойлгоход тусална. Сүнсний удирдамжийг даган, чуулгадаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номын 31–32 дахь хуудсыг нээж, чуулгаараа алхам 1 ба 2-ыг биелүүлэхэд залуу эрэгтэйчүүдийг урь. Биеийн эрүүл мэндээ хамгаалахад туслах өөрсдийн хувийн төслүүдээс гадна чуулгаараа хийх төсөл төлөвлөхөд тэднийг урамшуул. Өөрсдийн төлөвлөгөөний дагуу амьдрах нь тэдэнд хэрхэн нөлөөлсөн талаар хуваалцахыг төсөл хэрэгжүүлсэн залуу эрэгтэйчүүдийн нэгээс хүс. Дараагийн хэдэн долоо хоногт төлөвлөгөөгөө хэрхэн хэрэгжүүлж байгаа туршлагаа хуваалцахыг тэднээс хүсэх болно хэмээн залуу эрэгтэйчүүдэд хэл.

  • Боломжтой бол загасны өгөөш эсвэл ялааг чуулгын цуглаанд авчрах юм уу тэдгээрийн зургийг үзүүл эсвэл “Та чөлөөлөгдөх болно” видео бичлэгийг үзүүл. Загасыг мэхлэхэд өгөөш болон ялааг хэрхэн ашигладаг талаар залуу эрэгтэйчүүдээр тайлбарлуул. Мэргэн ухааны үгийг зөрчүүлэх гэж Сатан ямар аргаар залуу эрэгтэйчүүдийг хуурч мэхэлдэг вэ? Чуулгыг хоёр бүлэг болгон хуваарил. Нэг бүлгээр нь Сургаал ба Гэрээ 89:5–15-ыг уншуулж, Их Эзэний биднээс бага ашиглахыг хүссэн буюу ашиглахыг хориглосон зүйлсийг олж мэдэхийг хүс. Нөгөө бүлгээр нь шүлэг 10–20-ийг уншуулж, Их Эзэн хүмүүнд хэрэглүүлэхээр юу өгснийг олж мэдэхийг хүс. Мэдэхгүй үгсээ тодорхой болгох юм уу эсвэл мэдэж ав (“Итгэлдээ үнэнч байх нь номын Мэргэн ухааны үг-ийг үз 128–129). Мэхлэгдэж эсвэл уруу татагдаж болох орчноос зайлсхийхийн тулд юу хийж чадах талаараа хуваалцахыг залуу эрэгтэйчүүдээс хүс.

  • Самбар дээр хоёр гарчиг бич: “Сүнслэг байдлын адислалууд” ба “Бие махбодын адислалууд”. Залуу эрэгтэйчүүдийг C ба Г 89:18–21-ийг уншин, адислалуудыг олж, самбар дээрх тохирох гарчгийн доор жагсаан бичихэд урь. Эдгээр адислалын талаар залуу эрэгтэйчүүд юу ойлгож байна вэ? Самбар дээр бичсэн адислалуудаас алийг нь залуу эрэгтэйчүүд хүлээж авсан бэ? (Эдгээр амлалтыг ойлгоход тэдэнд тусламж хэрэгтэй бол ерөнхийлөгч Боид К.Пакэрийн “Мэргэн ухааны үг: Зарчим ба амлалтууд” хэлсэн үг дэх тайлбарыг лавлан үзэхийг тэдэнд санал болго).

  • “Бурхан тэдэнд мэдлэг өгсөн” видео бичлэгийг үзүүлээд, Даниел болон түүний найз нар эрүүл мэндийн хуулийг сахиснаараа адислагдсан арга замуудыг эрж олохыг залуу эрэгтэйчүүдээс хүс. (Залуу эрэгтэйчүүд тэдгээрийг олох бүрд нь видео бичлэгээ түр зогсоон ярилцаж болох юм.) Мэргэн ухааны үгийг дагаснаараа та хэрхэн адислагддаг вэ? гэх мэт асуултуудыг асуу. Мэргэн ухааны үгийг дагах нь санваарын үүрэг хариуцлагаа биелүүлэхэд чинь хэрхэн туслах вэ? Мэргэн ухааны үгийг дагахыг хичээж байхдаа өнөөдөр өсвөр үеийнхэн ямар бэрхшээлүүдтэй тулгардаг вэ? Тэд эдгээр бэрхшээлийг даван туулахын тулд юу хийж чадах вэ? Өөрийн амьдралд Сүнсийг байлгахын тулд мэргэн ухааны үгийг дагах нь яагаад чухал болох талаар гэрчлэлээ хуваалцаарай.

  • Залуучуудын бат бөх байдлын төлөө номоос “Бие махбод ба сэтгэл зүйн эрүүл мэнд хэсгийг уншихыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Өөрсдийнх нь олсон хэд хэдэн зөвлөгөөг зарим залуу эрэгтэйчүүдээр самбарт бичүүлж, бусдыг нь энэхүү зөвлөгөөг дагаснаар тэдэнд амлагдсан адислалуудыг жагсаан бичихийг хүс. Биеэ яаж тордож, асарч байгаа нь сүнсэнд хэрхэн нөлөөлдөг талаар ярилцахыг тэднээс хүс. Өөрсдийн жишгийг өөр шашинтай найзууддаа тайлбарлахын тулд самбар дээрх жагсаалтыг тэд хэрхэн ашиглаж болох вэ?

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр юу сурсан талаараа хуваалцахыг хүс. Тэд юу мэдэрч, ямар сэтгэгдэлтэй байна вэ? Их Эзэн яагаад тэднийг эрүүл байгаасай гэж хүсдэгийг тэд ойлгож байна уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

“Та шаардлагагүй зүйлс нуршин ярьж, өөрийн бодол санааг хэт их илэрхийлэхгүй байх ёстой. Эдгээр үйлдэл нь суралцагчдын сонирхлыг бууруулдаг юм. Зааж буй хүмүүсээ зөв чиглэлд явуулах зөвлөгөө өгдөг, суралцах аяны хөтөч хэмээн өөрийгөө бод (Teaching, No Greater Call [1999], 64).

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:

  • Ирэх долоо хоногийн туршид мэргэн ухааны үгийг даган амьдрахдаа ажигласан зарим адислалынхаа жагсаалтыг гаргахад залуу эрэгтэйчүүдийг урьж болно.

  • Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номондоо эрүүл байхад туслах төсөл зохиоход (хуудас 31–34-ийг үзнэ үү) мөн уг төслөө хэрэгжүүлэхэд тохиолдсон туршлагаа хуваалцахад залуу эрэгтэйчүүдийг уриалж болно.