Ирээд, Намайг дага
Санваар ба санваарын түлхүүрүүд


Санваар ба санваарын түлхүүрүүд

“Бурханы хаант улсын түлхүүрүүд дэлхий дээр хүмүүнд итгэмжлэгдсэн болой” (Сургаал ба Гэрээ 65:2).

Энэ хэсгийн тоймууд залуу эрэгтэй бүрд “өөрийн үүргийг мэдэж ава[н], … томилогдсон албан тушаалдаа бүхий л хичээл зүтгэлээр ажилла[хад]” (Сургаал ба Гэрээ 107:99) тусалдаг. Энэ хэсэгт та, санваараа зөв зохистой ашигласнаар Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг хэрхэн адисалж болохоо олж харахад чуулгынхаа гишүүдэд тусалж чадна.

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг чуулгын Ням гаргийн цуглааны нэг хэсэг болгохын тулд та “Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь” номын дараах тоймыг энэ хэсэгт оруулан зааж болно.

Энэ сард сонгох тоймууд:

Мючел

Та үйл ажиллагаануудыг өсвөр үеийнхний суралцаж байгаа зүйлтэй хэрхэн холбон төлөвлөж болох талаар бодож үз. Сүмийн Өсвөр үеийхний үйл ажиллагааны сайтаас тусламж авч болно. Эдгээр тойм дахь суралцах олон үйл ажиллагааг Мючелийн үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглах боломжтой. Ням гарагт залуу эрэгтэйчүүдийн ойлгож мэдсэн зүйлийг бататгахын тулд тохирох үйл ажиллагаануудыг сонгон авч, төлөвлөхдөө чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтран ажилла.

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номын дараах хэсгүүд энэ бүлгийн хичээлүүдтэй холбоотой. Үүнд:

“Зохистой амьдар,” 16–17, 40–41, 64–65-р хуудас

“Сургаалыг ойлго,” 18–20, 42–44, 66–68-р хуудас

“Санваарын үүргүүд,” 22–29, 46–53, 70–77-р хуудас