Ирээд, Намайг дага
Бурхан Тэргүүтэн


Бурхан Тэргүүтэн

“Бурхан, Мөнхийн Эцэг мөн Түүний Хүү Есүс Христ мөн Ариун Сүнсэнд бид итгэдэг” (Итгэлийн тунхаг 1:1).

Энэ хэсгийн тоймууд нь Бурхан Тэргүүтэний гишүүдийн мөн чанарыг болон Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Тэдний тус бүрийн гүйцэтгэдэг үүргийн талаар ойлгоход залуу эрэгтэйчүүдэд туслах болно. Энэхүү мэдлэг нь Бурханы хөвгүүдийн хувьд өөрсдийн тэнгэрлэг мөн чанар, зорилгыг илүү сайн ойлгоход тэдэнд тусална.

Та Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг чуулгын Ням гаргийн цуглааны нэг хэсэг болгохын тулд “Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь” номын дараах тоймыг энэ хэсэгт оролцуулан зааж болно.

Энэ сард сонгох тоймууд:

Багшид зориулсан зөвлөмж

Энэхүү хэсгийн туршид та Бурханы нэрс ариун нандин гэдгийг залуу эрэгтэйчүүдэд сануулж болно (Сургаал ба Гэрээ 63:61-ийг үзнэ үү). Эдгээр нэрийг хүндэтгэл бишрэлтэй хэрэглэхэд тэднийг урамшуулан дэмж.

Мючел

Та өсвөр үеийнхний суралцаж байгаа зүйлтэй үйл ажиллагаануудаа хэрхэн холбон төлөвлөж болох талаар бодож үз. Сүмийн Өсвөр үеийнхний үйл ажиллагааны сайтаас тусламж авч болно. Та эдгээр тоймд багтсан олон үйл ажиллагааг Мючелийн үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглаж болно. Ням гарагт залуу эрэгтэйчүүдийн ойлгож мэдсэн зүйлийг бататгахын тулд тохиромжтой үйл ажиллагаануудыг сонгон авч, төлөвлөхдөө ангийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтран ажилла.

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номын дараах хэсгүүд энэ бүлгийн хичээлүүдтэй холбоотой. Үүнд:

“Залбирч, судруудыг судал,” 14–15, 38–39, 62–63-р хуудаснууд

“Сургаалыг ойлго,” 18–20, 42–44, 66–68-р хуудаснууд