Ирээд, Намайг дага
Бид Бурхан Тэргүүтэний мөн чанарын тухай юу мэддэг вэ?


Бид Бурхан Тэргүүтэний мөн чанарын тухай юу мэддэг вэ?

Бурхан Тэргүүтэнд Бурхан Мөнхийн Эцэг, Аврагч Есүс Христ болон Ариун Сүнс багтдаг. Бурхан Тэргүүтэний гишүүд тусдаа биетэй, тусдаа үүрэг хариуцлагатай хэдий ч, нэгдмэл зорилготой юм. Тэд Тэнгэрлэг Эцэгийн бурханлаг авралын төлөвлөгөөг тохиолгон авчрахад төгс эв нэгдэлтэй байдаг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Бурхан Тэргүүтэнийг ойлгох нь өөрийгөө хэн болохыг мэдэхэд тань яаж тусалдаг вэ? Бурхан Тэргүүтэний тухай бидний мэдлэг бусад шашны итгэлээс юугаараа өөр байдаг вэ?

Бурхан Тэргүүтэний мөн чанарыг ойлгох нь залуу эрэгтэйчүүдэд хэрхэн туслах вэ?

Эдгээр судар болон материалыг залбирч уншаарай. Та залуу эрэгтэйчүүдтэй юуг хуваалцахаар сүнслэгээр өдөөгдөж байна вэ?

Эхлэл 1:26–27 (Бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн)

Maтай 3:13–17 (Христийн баптисмын үеэр Бурхан Тэргүүтэний бүх гишүүд байсан)

Иохан 17:21; С ба Г 20:28 (Бурхан Тэргүүтэний гишүүд нэг мэт нэгдмэл байдаг)

Үйлс 7:55–56; Иосеф Смитийн түүх 1:14–17 (Стефан, Иосеф Смит нар Эцэг, Хүү хоёр бол хоёр тусгай биет болохыг хардаг)

С ба Г 130:22–23 (Эцэг, Хүү хоёр бие махбодтой, харин Ариун Сүнс бие махбодгүй)

Итгэлийн тунхаг 1:1 (Бид Бурхан Тэргүүтэний гурван гишүүнд итгэдэг)

Даллин Х.Өүкс, “Бурхан Тэргүүтэн ба авралын төлөвлөгөө,” Ensign, 2017 оны 5-р сар, 100–103 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 88–91

Боид K.Пакэр, “Гэрч,” Ensign эсвэл Liahona, 2014 оны 5-р сар

Робэрт Д.Хэйлс, “Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү Есүс Христийг мэдэж авах нь мөнх амь мөн,” Ensign ба Liahona, 2014 оны 11-р сар, 80-82

Бурхан Эцэг,” “Ариун Сүнс,” “Есүс Христ,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 59–61, 81–84, 87–89

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч хүмүүст тунгаан бодож, гүнзгий мэдрэмж төрүүлэх асуултуудыг тавьдаг байсан. Тэрээр тэдний хариултыг чин сэтгэлээсээ сонсож, итгэлтэй байдалд нь баясдаг байсан. Тэрээр тэдэнд асуух боломж олгож мөн сэтгэгдлийг нь сонсдог байв. Залуу эрэгтэйчүүдийг Бурхан Тэргүүтэний тухай илүү сайн ойлгоход нь туслах ямар асуултыг та тавьж болох вэ? Тэдний хариултыг сонирхож байгаагаа хичээлийн явцад та хэрхэн харуулж болох вэ?

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү.

  • Чуулгын нэг гишүүнийг цуглаанд ирэхдээ өнгөрсөн хичээлээр сурсан зүйлийнхээ талаар хоёр минутын дүгнэлт бэлтгэж ирэхэд урь.

  • Залуу эрэгтэйчүүдээр өөр итгэл бишрэлтэй хүнд Бурхан Тэргүүтэний гурван өөр гишүүний тухай заалгуулан жүжигчлэн тоглуул. Тэд ямар судруудыг ашиглах вэ? Яагаад энэ мэдлэг маш чухал гэж тэд бодож байна вэ?

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаанууд нь чуулгын гишүүдэд Бурхан Тэргүүтэний мөн чанарыг ойлгоход тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго.

  • Залуу эрэгтэйчүүдийг одоо тулгараад байгаа сорилт бэрхшээлийнхээ талаар бодоход урь. Ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн “Бурхан Тэргүүтэн ба авралын төлөвлөгөө” үгийн дөрөв дэх хэсгээс залуу эрэгтэйчүүд одоо тулгарч буй асуудлуудад нь тусалж болох юуг мэдэж авч болох вэ?  Бурхан Тэргүүтэний гишүүдийн талаар илүү ихийг суралцахад нь залуу эрэгтэйчүүдэд туслахын тулд тэднийг 3 бүлэгт хуваан, “Бурхан Эцэг,” “Хүү,”  мөн “Ариун Сүнс” гэсэн гарчгуудаас нэгийг бичсэн цааснуудыг бүлэг тус бүрд тарааж өг. Бүлэг бүрийг ахлагч Өүксийн хэлсэн үгээс, дээрх гарчигтай холбогдох зүйлсийг хайж олоод, түүний хуваалцсан судруудыг уншихад урь. Залуу эрэгтэйчүүдээс олж мэдсэн зүйлээ цаасан дээрээ тэмдэглэн авч, бодол санаагаа чуулгынхантайгаа хуваалцахыг хүс. Бурхан Тэргүүтэний талаар бидний суралцсан ямар үнэнүүд бидэнд тулгараад буй сорилтуудыг давахад тусалж болох вэ?

  • Хичээлийн нэг хэсгийг заах чуулгын гишүүнийг урь. Тэр үүнийг Бурханы өмнө хүлээсэн үүргийнхээ төлөвлөгөөн дэх Бурхан Тэргүүтэний тухай судалж мөн заах үүргийнхээ дагуу хийж болох юм (“Сургаалыг ойлгох н,ь” 18, 42 эсвэл 66-р хуудсыг үзнэ үү).

  • Залуу эрэгтэйчүүдийг энэ хичээлийн тоймд санал болгосон судруудын жагсаалтаар ханга. Залуу эрэгтэй бүрийг эдгээр судраас нэгийг судалж, Бурхан Тэргүүтэн болон өөрийнхөө тэнгэрлэг мөн чанарын талаар суралцсан зүйлүүдээ тодорхойлоход тэднийг урь. Сурсан зүйлүүдээ хуваалцахад залуу эрэгтэйчүүдийг урь. Энэхүү мэдлэг нь тэдний өдөр тутмын сонголтуудад хэрхэн нөлөөлдөг вэ? Залуу эрэгтэйчүүдийг эдгээр эшлэлийн жагсаалтыг судруудынхаа завсар хадгалж, Бурхан Тэргүүтэний тухай бусдад заахдаа ашиглахад нь урамшуулан дэмж.

  • Дараах асуултуудыг бичсэн цаасыг залуу эрэгтэй бүрд өг. Үүнд: Аврагчийн Эцэгтэйгээ харилцах харилцааг та нар хэрхэн дүрслэх вэ? Эцэг, Хүү хоёр ямар арга замаар нэгдмэл байдаг вэ? Ариун Сүнс ямар үүрэгтэй вэ? Ахлагч Робэрт Д.Хэйлсийн “Тэнгэрлэг Эцэг ба Түүний Хүү Есүс Христийг таньж мэдэх нь мөнх амь мөн” хэлсэн үгийг уншиж, сонсож эсвэл үзэхдээ эдгээр асуултын талаар тунгаан бодоход тэднийг урь. Тэдэнд хариултаа бичих цаг өгч, дараа нь бичсэн зүйлсээ хуваалцахад урь.

  • Чуулгыг гурван бүлэг болгон хувааж, бүлэг бүрд Бурхан Тэргүүтэний нэг гишүүнийг хувиарлан өгөөд, Итгэлдээ үнэнч байх нь (59–61, 32–35 ба 87–89-р хуудсыг үзнэ үү) номноос эсвэл ерөнхийлөгч Боид К.Пакэрын “Гэрч” хэлсэн үгийг уншихыг даалга. Тэдэнд хуваарилан авсан Бурхан Тэргүүтэний аль нэг гишүүний зан төлөв, үүргийн тухай бусад бүлгийнхэндээ заах хангалттай цаг гаргаж өг. Тэдэнд чуулгын гишүүддээ заах боломж олго.

  • Энэ тоймд санал болгосон Ерөнхий чуулган дээр хэлсэн үгнүүдээс аль нэгийг жижиг хэсгүүдэд хуваа. Чуулгын гишүүн бүрд нэг хэсгийг (эсвэл чуулга нь хэдэн гишүүнтэйгээс хамааран бүлгүүдэд) оноож өг. Самбар дээр “Бурхан Тэргүүтэний талаар бид юу мэддэг вэ?” гэж бич. Хариултуудаа олохдоо, эдгээр хэлсэн үгийг ашиглаж мөн хариултуудаа хуваалцахад залуу эрэгтэйчүүдийг урь. Яагаад Бурхан Тэргүүтэний үнэн мөн чанарыг ойлгох нь чухал вэ? (Иохан 17:3-ыг үзнэ үү).

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр юу сурсан талаараа хуваалцахыг хүс. Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэд Бурхан Тэргүүтэний тухай илүү сайн ойлгосон уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их хугацаа зарцуулах шаардлагатай байна уу?

Заахад туслах арга

Та залуу эрэгтэйчүүд сургаалын талаар юу мэддэг бас юуг мэдэх шаардлагатай байгааг олж тогтоохын тулд энэ хэсгийн сурах үйл ажиллагааг ашиглаж болно. Шаардлагатай бол хичээлийнхээ төлөвлөгөөг тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчлөхөд бэлэн бай.

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг хаах болно. Тэрээр:

  • Бурхан Тэргүүтэний гишүүдийн талаар мөн Иосеф Смитээр дамжуулан Тэдний тухай үнэнүүд сэргээгдсэнд талархалтай байдаг тухай гэрчлэлээ хуваалцана.

  • Өнөөдөр чуулгын цуглаан дээр сурсан зүйлээ бусадтай хуваалцахыг чуулгын гишүүдээс хүс.