Ирээд, Намайг дага
Урвалт ба Сэргээлт


Урвалт ба Сэргээлт

“Бибээр сайн мэдээний бүрэн байдлаа өөрийн үйлчлэгч Иосефын гараар урагш илгээсэн буюу” (Сургаал ба Гэрээ 35:17).

Энэ хэсгийн тоймууд нь Их урвалтыг болон хэрхэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Есүс Христ Өөрийн Сүмийг болон сайн мэдээний бүрэн байдлыг сэргээснийг ойлгоход залуу эрэгтэйчүүдэд туслах юм. Энэ хэсгээс залуу эрэгтэйчүүд Сэргээлтийн гол үйл явдлуудын талаар суралцаж, тэдгээр нь хэрхэн тэдний амьдралтай холбоотой болохыг олж мэдэх болно.

Аароны санваартнууд сайн мэдээнээс хуваалцаж, хүн бүрийг Христэд ирэхэд урих санваарын үүрэгтэй. Энэ хэсэг дэх туршлагууд нь тэдэнд одоо Аароны санваартны хувьд мөн ирээдүйд бүрэн цагийн номлогчийн хувиар Сэргээлтийн захиасыг тодорхой бөгөөд хүчтэй тунхаглахад тусална.

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг чуулгын Ням гаргийн цуглааны нэг хэсэг болгохын тулд та доорх “Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь” тоймыг энэ хэсэгт оролцуулан зааж болно.

Энэ сард сонгох тоймууд

Мючел

Үйл ажиллагаануудаа өсвөр үеийнхний ойлгож мэдсэн зүйлтэй хэрхэн холбон төлөвлөж болохоо бодож үз. Сүмийн Өсвөр үеийнхний үйл ажиллагааны сайтаас тусламж авч болно. Эдгээр тойм дээрх суралцах олон үйл ажиллагааг Мючелийн үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглах боломжтой. Ням гарагт залуу эрэгтэйчүүдийн ойлгож мэдсэн зүйлийг бататгахын тулд тохирох үйл ажиллагаануудыг сонгон, төлөвлөхдөө чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтран ажилла.

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номын дараах хэсгүүд энэ бүлгийн хичээлүүдтэй холбоотой. Үүнд:

“Христэд ирэхэд бүхнийг урь,” 28–29, 52–53, 76–77-р хуудас

“Сургаалыг ойлго,” 18–20, 42–44, 66–68-р хуудас