“Хийж эхэл! Жишээ” Хувийн өсөлт хөгжил: Хүүхдүүдэд зориулсан удирдамж (2019)
“Хийж эхэл! Жишээ” Хувийн өсөлт хөгжил: Хүүхдүүдэд зориулсан удирдамж
Хийж эхэл!
Оюун санааны, нийгмийн
Олж мэд
Чи юуг сурч эсвэл оролдож үзэх хэрэгтэй гэж бодож байна вэ? Чи юуг сайн хийдэг вэ? Чи юуг илүү сайн хийхийг хүсэж байна вэ? Нэг зүйлийг хийхээр сонго.
Би дараах зүйлүүдийг хийхдээ сайн. Үүнд:
-
Ах, дүүгээ инээлгэх
-
Дугуй унах
-
Зурах
Би дараах зүйлүүдийг сурахыг хүсэж байна. Үүнд:
-
Гитар тоглох
-
Дуртай хоолоо хийх
Би дараах зүйлүүдэд илүү сайн болмоор байна. Үүнд:
-
Математик
-
Найзуудтай болох
-
Хөл бөмбөг
Төлөвлө
Чи ямар алхам, үйлдлүүдийг хийж болох вэ? Чамд хэн тусалж чадах вэ? Энэ нь чамд Есүсийг дагахад хэрхэн тусалж болох вэ?
Би дуртай хоолоо хийж сурахыг хүсэж байна. Аав яаж хийхийг мэддэг, тиймээс би түүнээс надад зааж өгөхийг гуйна. Есүс хүмүүсийг хооллосон, би ч гэсэн чадна. Би эмээгээ баярлуулахын тулд түүнд хоол хийж өгмөөр байна.
Үйлд
Төлөвлөгөөн дээрээ ажилла. Чадах бүхнээ хий. Чи сурч байгаа зүйлийнхээ талаар ямар бодолтой байна вэ?
-
Үнэхээр гайхалтай! Би сайжирч байгаа, бас үргэлжлүүлэн хиймээр байна.
-
Надад тусламж хэрэгтэй байна.
-
Би өөр зүйл оролдож үзмээр байна.
Хоол хийх хэцүү! Би эхний удаа хоол хийх гэж оролдохдоо шорвог болгочихсон. Эхний удаад давсыг тааруулж хийхэд хэцүү гэж аав хэлсэн. Би хичээсээр байх болно.
Эргэцүүл
Чи юу сурсан бэ? Үүн дээр ажиллах нь чамд Есүсийг дагахад хэрхэн тусалсан бэ? Чи үүнийг бусдад үйлчлэхдээ хэрхэн ашиглаж болох вэ? Юу хийсэн мөн ямар сэтгэгдэлтэй байсан талаараа бич.
Би үүнийг хийж чадсан! Эмээ намайг аавтайгаа адил сайн хоол хийжээ гэж хэлсэн! Би эмээдээ үйлчилснээр Есүсийг дагасан. Би шинэ хоолны жоруудыг туршиж үзнэ.