Номлолын дуудлагууд
5. Санваарын эрх мэдэл ба ёслол


Зураг
Баптисм, Ж.Көрк Ричардс

5

Санваарын эрх мэдэл ба ёслол

Санваар нь бүгдэд аврал авчрахын тулд Бурханы хүүхдүүддээ өгсөн эрх мэдэл юм. Санваарын эрх мэдлийг санваарын түлхүүрүүдийг хүлээн авч, хэрэглэдэг санваарын удирдагчид хэрэгжүүлдэг. Судруудад “сүм дэх бусад эрх мэдэл буюу албан тушаалууд нь энэ [Мелкизедек] санваарын хавсралтууд байдаг” (Сургаал ба Гэрээ 107:5) гэж заасан болохоор тэдгээр санваарын түлхүүрийн удирдлаган доор гүйцэтгэсэн бүх зүйл санваарын эрх мэдлээр үйлдэгддэг юм.

Эмэгтэй хүн сайн мэдээг тунхаглахаар бүрэн цагийн номлолд онцгойлон адислагдахдаа санваарын үүргийг гүйцэтгэх санваарын эрх мэдлийн доор үйлддэг. Санваарын түлхүүрүүдийг атгагч нэгнээс дуудлага хүлээн авсан хэн бүхэн томилогдсон үүргүүдээ биелүүлэхдээ санваарын эрх мэдлийг ашигладаг.

Хэрэв та Мелкизедек санваар атгагч бол санваарын ёслол, адислалуудад оролцох боломж танд олдоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7.11 дэх “Санваарын ёслол ба адислал” хэсгээс үзнэ үү.