Номлогчдод зориулсан EnglishConnect
10-р хичээл: Өдөр тутмын дадал хэвшил


“10-р хичээл: Өдөр тутмын дадал хэвшил,” Суралцагчдад зориулсан EnglishConnect 2 хөтөлбөр (2022)

“10-р хичээл,” Суралцагчдад зориулсан EnglishConnect 2 хөтөлбөр

инээлдэж буй хоёр эмэгтэй

Lesson 10

Daily Routines

Зорилго: Би өдөр тутмын болон долоо хоногийн дадал хэвшлийг дүрсэлж сурна.

Personal Study

A-аас E хүртэлх үйл ажиллагааг харилцан ярианы бүлгээрээ гүйцэтгэхэд бэлтгэ.

дүрс зураг а
Study the Principle of Learning: You Are a Child of God

Та бол Бурханы хүүхэд

I am a child of God with eternal potential and purpose.

Би бол Бурханы мөнхийн чадавх, зорилготой хүүхэд.

Та бол Бурханы хүү, охин. Танд суралцахад тань туслахыг хүсдэг маш олон зүйл Түүнд бий. Тэр таныг мөнхийн чадавхдаа хүрэхэд туслахыг хүсдэг. Заримдаа энэ боломжгүй мэт санагдаж магад. Библиэс бид Мариа хэмээх залуу эмэгтэйн тухай уншдаг. Тэнгэр элч түүнд үзэгдэж, түүнийг бүхний Аврагч, Есүс Христийн эх болж, Бурханы Хүүг энэ дэлхий дээр өөрийн хүү болгон өсгөх болно гэв. Мариа Тэнгэрлэг Эцэгийн өөрөөр нь хийлгэхийг, мөн өөрийг нь хэн болгохыг хүссэн хүслийг сонсоод, цочирдсон байх. Гэвч тэнгэр элч түүнд:

“Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй” (Лук 1:37) хэмээн хэлжээ.

Бурханы тусламжтайгаар боломжгүй зүйл боломжтой болдог. Мариа Бурханы Хүүгийн эх болсон. Мариад тусалсны нэгэн адил Бурхан танд чадавхаа олж, амьдралын зорилгоо биелүүлэхэд туслахыг хүсдэг. Түүнд хандан залбирч, Тэр танаар юу хийлгэхийг хүсэж байгааг асуу. Түүний Сүнснээс хүлээн авсан бодол, мэдрэмжээ дага. Тэр таныг удирдах болно. Боловсрол эзэмших, гэр бүлээ тэжээхийн тулд танд англи хэл сурах хэрэг гарч байж магадгүй. “Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй” гэдгийг санаарай. Бурханы тусламжтайгаар та англи хэл сурч чадна. Түүний тусламжтайгаар та мөнхийн чадавхдаа хүрч чадна.

Габриэль, Мариа хоёр

Ponder

  • Бурхан танаар юу хийлгэхийг хүсдэг гэж танд бодогддог вэ?

  • Бурхан таны боломжгүй гэж боддог зүйлийг хийхийг урих үед та хэрхэн итгэлээр үйлдэх вэ?

дүрс зураг б
Memorize Vocabulary

Харилцан ярианы бүлэгтээ орохоос өмнө үг нэг бүрийн утга, дуудлагыг мэдэж ав. Эдгээр шинэ үгийг ашиглан EnglishConnect бүлгийнхээ найздаа зурвас илгээ.

every

бүр/тутам

Time

day

өдөр

week

долоо хоног

weekend

амралтын өдрүүд

morning

өглөө

afternoon

үдээс хойш

evening

орой

month

сар

Verbs

clean the house

гэрээ цэвэрлэх

do laundry

угаалга хийх

eat breakfast

өглөөний хоол идэх

get dressed

хувцаслах

get up

босох

go dancing

бүжигт явах

go shopping

дэлгүүр явах

take a shower

шүршүүрт орох

watch videos

видео үзэх

Adverbs

always

үргэлж

usually

ихэнхдээ

sometimes

заримдаа

never

хэзээ ч үгүй

дүрс зураг в
Practice Pattern 1

Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Доогуур зураастай үгсийг “Memorize Vocabulary” хэсэгт байгаа үгсээр сольж болно.

Q: What do you do every (time)?A: I (verb) every (time).

Questions

1-р загвар асуулт: Та (хугацаа) бүр юу хийдэг вэ?

Answers

1-р загвар хариулт: Би (хугацаа) бүр (үйл үг).

Examples

Q: What do you do every week?A: I do laundry every week.

шүршүүрийн толгой

Q: What do you do every morning?A: I get up and I take a shower.

Q: What does he do on Mondays?A: He goes shopping on Mondays.

гэртээ бүжиглэж буй хоёр эмэгтэй

Q: What do they do on weekends?A: They go dancing on weekends.

дүрс зураг г
Practice Pattern 2

Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Найзтайгаа харилцан ярилцахдаа загвар өгүүлбэрүүдийг ашиглахыг хичээ. Ярилцаж эсвэл мессеж илгээж болно.

Q: When do you (verb)?A: I (adverb) (verb) every (time).

Questions

2-р загвар асуулт: Та хэзээ (үйл үг) хийдэг вэ?

Answers

2-р загвар хариулт: Би (үйлт нэр) (хугацаа) бүр (үйл үг).

Examples

дэлгүүрийн уутнууд барьсан хүн

Q: When do you go shopping?A: I always go shopping every week.

Q: When does he take a shower?A: He usually takes a shower every morning.

гэрээ цэвэрлэж буй хоёр хүн

Q: When do they clean the house?A: They sometimes clean the house on Fridays.

Q: When does she watch videos?A: She never watches videos.

дүрс зураг д
Use the Patterns

Хэн нэгнээс асуух дөрвөн асуулт бич. Асуулт тус бүрийн хариултыг бич. Тэдгээрийг чанга унш.

Additional Activities

Хичээлийн үйл ажиллагаа, үнэлгээг englishconnect.org/learner/resources эсвэл EnglishConnect 2 Дасгалын ном руу онлайнаар орж гүйцэтгэ.

Act in Faith to Practice English Daily

Өдөр бүр англи хэлээ таслахгүй давт. Өөрийн “Бие даан судлах тэмдэглэл”-ийг ашигла. Суралцах зорилгоо эргэн харж, хичээл зүтгэлээ үнэл.

Conversation Group

Discuss the Principle of Learning: You Are a Child of God

(20–30 minutes)

Габриэль, Мариа хоёр

дүрс зураг 1
Activity 1: Practice the Patterns

(10–15 minutes)

Хамтрагчтайгаа хамт үгийн жагсаалтаа дахин давт.

Хамтрагчтайгаа 1-р загвар өгүүлбэрийг давтахдаа:

  • Асуух дадлага хий.

  • Хариулах дадлага хий.

  • Загвар өгүүлбэрүүдийг ашиглан харилцан ярих дадлага хий.

2-р загвар өгүүлбэрийг дагаж хэл.

дүрс зураг 2
Activity 2: Create Your Own Sentences

(10–15 minutes)

Хуваарийг хар. Сара, Даниэл хоёр юу хийдэг талаар асууж, асуултад хариул. Ээлжлэн гүйцэтгэ.

New Vocabulary

go to school

сургуульд явах

play computer games

компьютер тоглоом тоглох

work

ажиллах

Examples

гадаа бүжиглэж буй хүмүүс
  • A: What does Sara do on Fridays?

  • B: She goes dancing on Fridays.

таблет харж буй залуу эрэгтэй
  • A: When does Daniel watch shows?

  • B: He watches shows on Monday, Wednesday, and Friday evenings.

Chart 1: Sara’s Schedule

Сарагийн долоо хоногийн хуваарь

Chart 2: Daniel’s Schedule

Даниэлын долоо хоногийн хуваарь

дүрс зураг 3
Activity 3: Create Your Own Conversations

(15–20 minutes)

Өөрийн дадал хэвшлийн талаар асууж, асуултад хариул. Аль болох олон дахин хэл. Ээлжлэн гүйцэтгэ.

New Vocabulary

exercise

дасгал хийх

play games

тоглоом тоглох

Example

  • A: What do you do every evening?

  • B: I play games and take a shower every evening.

  • A: What do you do on Thursdays?

  • B: I exercise on Thursdays.

  • A: When do you do laundry?

  • B: I usually do laundry on Saturdays.

Evaluate

(5–10 minutes)

Тухайн зорилгод хүрэхэд гаргасан ахиц, англи хэлээ өдөр тутам давтахад зориулсан хичээл зүтгэлээ үнэл.

Evaluate Your Progress

I can:

  • Ask about others’ routines.

    Бусдын дадал хэвшлийн талаар асуу.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай
  • Talk about my and others’ routines.

    Өөрийн болон бусдын дадал хэвшлийн талаар ярилц.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай

Evaluate Your Efforts

Хичээл зүтгэлээ үнэлэхдээ:

  1. Суралцах зарчмыг судал.

  2. Үг цээжил.

  3. Загвар өгүүлбэрүүдийг давт.

  4. Өдөр бүр давт.

Зорилго тавь. “Бие даан судлах тэмдэглэл” дэх Судлах зөвлөмжийн талаар бод.

Хамтрагчдаа зорилгоо хэлж хуваалц.

Act in Faith to Practice English Daily

“Өөрсдийн хэн болохыг мэдэж ав. Тэнгэрлэг Эцэгээсээ өөрийн тань тухай мөн таны энэ дэлхий дээрх үүрэг хариуцлагын тухай ямар бодолтой байдгийг Есүс Христийн нэрээр асуугаарай. Хэрэв та чин сэтгэлээсээ хүсэж асуувал Сүнс амьдралыг тань өөрчлөх үнэнүүдийг танд цагаас цагт шивнэх болно. Тийм мэдрэмжийг сайтар тэмдэглэж аваад, ойр ойрхон эргэн харж байх хэрэгтэй. Тэгээд тэдгээрийг яг таг дагаж мөрдөөрэй.

Таныг Тэнгэрлэг Эцэг хэрхэн харж, Өөрийнх нь төлөө юу хийхийг танаас хүсэж найдаж байдгийн өчүүхэн хэсгийг та зурвасхан ч гэсэн харж эхлэх үед амьдрал тань өмнөх шигээ хэзээ ч байхгүй гэдгийг би та нарт амлаж байна!” (Russell M. Nelson, Facebook, Sept. 10, 2019, facebook.com/russell.m.nelson).