Номлогчдод зориулсан EnglishConnect
7-р хичээл: Хэрэгцээ


“7-р хичээл: Хэрэгцээ,” Суралцагчдад зориулсан EnglishConnect 2 хөтөлбөр (2022)

“7-р хичээл,” Суралцагчдад зориулсан EnglishConnect 2 хөтөлбөр

инээмсэглэж буй ахимаг насны хүмүүс

Lesson 7

Needs

Зорилго: Би тусламж хүсэж мөн тусламж хүссэн хүнд анхаарлаа хандуулж сурна.

Personal Study

A-аас E хүртэлх үйл ажиллагааг харилцан ярианы бүлгээрээ гүйцэтгэхэд бэлтгэ.

дүрс зураг а
Study the Principle of Learning: Exercise Faith in Jesus Christ

Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэх

Jesus Christ can help me do all things when I exercise faith in Him.

Хэрэв би Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлбэл Тэр надад бүх зүйлд тусалж чадна.

Есүс Христ бол Бурханы Хүү. Түүнд бүх хүч бий. Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлсэн нэгэн хүний ​​тухай бид судруудаас уншдаг. Хүүхэд нь маш хүнд өвчтэй тул хэн ч түүнд тусалж чадаагүй. Тэр эцэг хүүхдээ эдгээж өгөхийг Есүсээс гуйжээ. Есүс түүнд ийн хэлжээ.

“Итгэдэг хүнд бүх юм боломжтой гэхэд хүүгийн эцэг —Би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач хэмээн чарлав. … Есүс [хүүхдийг] гараас нь барьж өндийлгөхөд хүү босов” (Марк 9:23–24, 27).

Энэ хүний адил та өөрт байгаа найдвар, итгэлээр эхэлж болно. Дараа нь та залбирах, судар судлах замаар итгэлээ хөгжүүлж чадна. Та англи хэл сурснаар итгэлээ бэхжүүлж чадна. Та одоо мэддэг зүйлээсээ эхэлж болно. Хийж чаддаг зүйлээ англи хэлээр илэрхийлэхэд анхаарлаа хандуулж, үүнийгээ аль болох байнга ашигла. Өдөр бүр англи хэлээр сонсож, уншиж, ярьж мөн бич. Хэрэв та чадах бүхнээ итгэлтэйгээр үйлдвэл Тэр танд итгэлээ өсгөхөд тусалж чадна.

Есүс Христийн хөрөг

Ponder

  • Та Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн хэрэгжүүлж чадах вэ?

  • Та англи хэл сурснаар итгэлээ хэрхэн хөгжүүлж чадах вэ?

дүрс зураг б
Memorize Vocabulary

Харилцан ярианы бүлэгтээ орохоос өмнө үг нэг бүрийн утга, дуудлагыг мэдэж ав. Өдөр бүр дадлага хийхдээ “Memorize Vocabulary” хэсэг дэх үгсийг ашиглахыг хичээ.

Can you … ?

Та … чадах уу?

Could you … ?

Та … болох уу?

Will you … ?

Та … үү?

Would you … ?

Та … болов уу?

I need you to …

Та … хэрэгтэй байна.

I want you to …

Таныг … гэж хүсэж байна.

I have to …

Би … ёстой.

I need to …

Би … хэрэгтэй.

I want to …

Би … хүсэж байна.

please

тэгнэ үү/ингэнэ үү

Verbs

carry the groceries

хоол хүнс зөөх

clean this room

энэ өрөөг цэвэрлэх

cook dinner

оройн хоол хийх

do the dishes

аяга таваг угаах

do the laundry

хувцас угаах

drop off food

хоол хүнс зөөвөрлөх

fix the computer

компьютер засах

go to the store

дэлгүүр явах

help me

надад туслах

make an appointment

уулзалт товлох

send an email

э-мэйл илгээх

take Lisa to school

Лизаг сургуульд нь хүргэж өгөх

дүрс зураг в
Practice Pattern 1

Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Доогуур зураастай үгсийг “Memorize Vocabulary” хэсэгт байгаа үгсээр сольж болно.

Q: Will you please (verb)?A: No, I can’t (verb) because I need to (verb).

Эелдэг хүсэлт

1-р загвар асуулт: Та (үйл үг) болох уу?

Тайлбар: Та хэн нэгнээс ямар нэг зүйлийг хийхийг хүсэхдээ please гэж хэлэх нь эелдэг байдаг.

Answers

1-р загвар хариулт: Үгүй ээ, би (үйл үг) чадахгүй учир нь би (үйл үг) хэрэгтэй байна.

Examples

хөглөрсөн унтлагын өрөө

Q: Will you please clean this room?A: No, I can’t clean this room because I need to do the laundry.

Q: Would you please do the dishes?A: Yes, I will do the dishes.

Q: Could you please fix the computer?A: Sorry, I can’t fix the computer because I have to go to the store.

Q: Can you please cook dinner?A: Yes, I can.

дүрс зураг г
Practice Pattern 2

Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Энэ хичээл дээр үзсэн загвар өгүүлбэрүүдийн талаар илүү ихийг мэдэж авахыг хичээ. Дүрмийн ном эсвэл цахим хуудас ашиглах талаар бодож үз.

A: I need you to (verb).B: No, I can’t (verb) because I have to (verb).

Шууд хүсэлт

2-р загвар асуулт: Та (үйл үг) хэрэгтэй байна.

Answers

2-р загвар хариулт: Үгүй ээ, би (үйл үг) чадахгүй учир нь би (үйл үг) ёстой

Examples

моторт дугуй унаж буй хоёр эмэгтэй

A: I need you to take Lisa to school.B: OK, I can take Lisa to school.

A: I want you to cook dinner.B: Sorry, I can’t cook dinner because I have to help Lisa.

A: I need you to make an appointment.B: OK, I will make an appointment.

дүрс зураг д
Use the Patterns

Хэн нэгнээс асуух дөрвөн асуулт бич. Асуулт тус бүрийн хариултыг бич. Тэдгээрийг чанга унш.

Additional Activities

Хичээлийн үйл ажиллагаа, үнэлгээг englishconnect.org/learner/resources эсвэл EnglishConnect 2 Дасгалын ном руу онлайнаар орж гүйцэтгэ.

Act in Faith to Practice English Daily

Өдөр бүр англи хэлээ таслахгүй давт. Өөрийн “Бие даан судлах тэмдэглэл”-ийг ашигла. Суралцах зорилгоо эргэн харж, хичээл зүтгэлээ үнэл.

Conversation Group

Discuss the Principle of Learning: Exercise Faith in Jesus Christ

(20–30 minutes)

Есүс Христийн хөрөг

дүрс зураг 1
Activity 1: Practice the Patterns

(10–15 minutes)

Хамтрагчтайгаа хамт үгийн жагсаалтаа дахин давт.

Хамтрагчтайгаа 1-р загвар өгүүлбэрийг давтахдаа:

  • Асуух дадлага хий.

  • Хариулах дадлага хий.

  • Загвар өгүүлбэрүүдийг ашиглан харилцан ярих дадлага хий.

2-р загвар өгүүлбэрийг дагаж хэл.

дүрс зураг 2
Activity 2: Create Your Own Sentences

(10–15 minutes)

Зургуудыг хар. Зураг тус бүр дэх үйл ажиллагааны талаар асууж, асуултад хариул. Ээлжлэн гүйцэтгэ.

Example

хувцас угааж буй эмэгтэй
  • A: Can you do the laundry?

  • B: No, I can’t do the laundry because I have to go to work.

Image 1

лангуунаас сүү авч байгаа нь

Image 2

аяга таваг угааж буй эмэгтэй

Image 3

шал угааж байгаа нь

Image 4

машинаас хүнсээ зөөж буй хос

Image 5

ээж, охин хоёр хоол хийж байгаа нь

дүрс зураг 3
Activity 3: Create Your Own Conversations

(15–20 minutes)

Нөхцөл байдал бүрээр дүрд тоглон үзүүл. А хамтрагч хүсэлт тавина. Б хамтрагч хариулна. Аль болох олон зүйл хэл. Бүтээлч бай! Дүрээ соль.

Example

ярилцаж буй гэр бүл

А хамтрагч бол эцэг/эх. Б хамтрагч бол хүүхэд. Эцэг/эх хүүхдээс өрөөгөө цэвэрлэхийг хүснэ.

  • A: I need you to clean your room, please.

  • B: OK, I will.

  • A: Thank you.

Situations

  • А хамтрагч бол сурагч. Б хамтрагч бол багш. Сурагчид гэрийн даалгавраа хийхэд нь тусламж хэрэгтэй байна.

  • A хамтрагч бол нарийн бичиг. Б хамтрагч бол дарга. Нарийн бичиг даргадаа уулзалт товлох хэрэгтэй.

  • А хамтрагч бол дарга. Б хамтрагч бол оффисын ажилтан. Дарга оффисын ажилтнаар чухал э-мэйл илгээлгэх хэрэгтэй байгаа.

  • А хамтрагч, Б хамтрагч хоёр найзууд. Нэг найз нь нөгөө найзаасаа машинаа засахад туслахыг хүсэж байна.

  • А хамтрагч, Б хамтрагч хоёр эхнэр нөхөр. Нэг нь нөгөөгөөсөө оройн хоол хийхэд туслахыг хүсэж байна.

  • А хамтрагч бол гэрийн эзэн. Б хамтрагч бол цахилгаанчин. Гэрийн эзэн цахилгаанчнаар хэдэн эвдэрсэн гэрэл засуулах хэрэгтэй байгаа.

Evaluate

(5–10 minutes)

Тухайн зорилгод хүрэхэд гаргасан ахиц, англи хэлээ өдөр тутам давтахад зориулсан хичээл зүтгэлээ үнэл.

Evaluate Your Progress

I can:

  • Ask for help.

    Тусламж хүс.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай
  • Make requests.

    Хүсэлт гарга.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай
  • Understand and respond to requests for help.

    Туслах хүсэлтийг ойлгож, хүлээн ав.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай

Evaluate Your Efforts

Хичээл зүтгэлээ үнэлэхдээ:

  1. Суралцах зарчмыг судал.

  2. Үг цээжил.

  3. Загвар өгүүлбэрүүдийг давт.

  4. Өдөр бүр давт.

Зорилго тавь. “Бие даан судлах тэмдэглэл” дэх Судлах зөвлөмжийн талаар бод.

Хамтрагчдаа зорилгоо хэлж хуваалц.

Act in Faith to Practice English Daily

“Их Эзэн биднээс Түүний төгс хүчинд хүрэхийн тулд төгс итгэлтэй байхыг шаарддаггүй ч итгэхийг хүсдэг. … Итгэдэг тэдэнд бүх юм боломжтой” (Рассэлл М.Нэлсон, “Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна,” Ерөнхий чуулган, 2021 оны 5-р сар, 104).