Номлогчдод зориулсан EnglishConnect
6-р хичээл: Мэдрэмж ба сэтгэл хөдлөл


“6-р хичээл: Мэдрэмж ба сэтгэл хөдлөл,” Суралцагчдад зориулсан EnglishConnect 2 хөтөлбөр (2022)

“6-р хичээл,” Суралцагчдад зориулсан EnglishConnect 2 хөтөлбөр

тэврэлдэж буй хоёр охин

Lesson 6

Feelings and Emotions

Зорилго: Би мэдрэмжийн талаар асууж бас хариулж сурна.

Personal Study

A-аас E хүртэлх үйл ажиллагааг харилцан ярианы бүлгээрээ гүйцэтгэхэд бэлтгэ.

дүрс зураг а
Study the Principle of Learning: You Are a Child of God

Та бол Бурханы хүүхэд

I am a child of God with eternal potential and purpose.

Би бол мөнхийн чадавх, зорилготой Бурханы хүүхэд.

Бурхан бол бидний сүнсний Эцэг юм. Тиймээс Түүнийг бид Тэнгэрлэг Эцэг хэмээн дууддаг. Тэнгэрлэг Эцэг тань танд хайртай. Тэр таныг өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг болон Түүнтэй харилцах харилцаагаа ойлгоосой гэж хүсдэг. Бурхан Өөрийн бошиглогчдоор дамжуулан бидний жинхэнэ мөн чанарын талаар бидэнд заадаг. Библийн бошиглогч Паул:

“Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг” (Ром 8:16) гэж заасан.

Паулын сургаал таны хувьд үнэн юм. Та бол хайрт Тэнгэрлэг Эцэгийн хүү, охин. Танд мөнхийн чадавх бий. Амьдралд тань зориулсан зорилго Бурханд бий. Таныг Бурханаас асуух үед Тэр танд хэн болохоо, мөн хэн болж чадах вэ гэдгээ олж харахад тань тусалж чадна. Англи хэл сурах чадвартаа эргэлзэх бүрдээ Бурханы хүүхэд гэдгээ сана. Тэр танд хайртай, мөн өсөж хөгжин, ахиц дэвшил гаргахад тань туслахыг хүсдэг. Таныг Түүнд хандан залбирч, тусламж эрэлхийлэх үед Тэр суралцахад тань туслах болно.

Халуун чинжүү бариад инээмсэглэж буй эмэгтэй

Ponder

  • Хайрладаг аав, хүүхэд хоёрын харилцааг та хэрхэн дүрслэх байсан бэ?

  • Хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгтэй гэдгээ мэдэх нь өөрийнхөө талаарх бодол санаанд тань хэрхэн нөлөөлөх вэ?

  • Та Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаагаа хэрхэн хөгжүүлж болох вэ?

дүрс зураг б
Memorize Vocabulary

Харилцан ярианы бүлэгтээ орохоос өмнө үг нэг бүрийн утга, дуудлагыг мэдэж ав. Эдгээр үгийг амьдрал дээр ашиглахыг хичээ. Эдгээр үгийг хэзээ хаана ашиглахаа эргэцүүлэн бод.

Adjectives

all right

зүгээр

bored

уйдсан

calm

тайван

embarrassed

ичгүүртэй

excited

догдолсон

frustrated

цухалдсан

happy

аз жаргалтай

mad

ууртай

nervous

сандарсан

OK

зүгээр

sad

гунигтай

scared

айсан

surprised

гайхсан

tired

ядарсан

worried

санаа зовсон

Verbs Past

broke my leg

хөлөө хугалсан

dropped my phone

утсаа унагаасан

got a job

ажилд орсон

studied for a test

шалгалтад бэлдсэн

won the game

тоглоомд хожсон

worked all day

өдөржин ажилласан

watched a scary movie

аймшгийн кино үзсэн

additional verbs-ийг 2-р хичээл болон 3-р хичээл-ээс үзнэ үү.

дүрс зураг в
Practice Pattern 1

Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Доогуур зураастай үгсийг “Memorize Vocabulary” хэсэгт байгаа үгсээр сольж болно.

Q: Are you (adjective)?A: Yes, I’m (adjective).

Questions

1-р загвар асуулт: Та (тэмдэг нэр) байна уу?

Answers

2-р загвар хариулт: Тийм ээ, би (тэмдэг нэр) байна.

Examples

кабелын утаснууд барин цухалдсан эрэгтэй

Q: Are you frustrated?A: Yes, I’m frustrated.

сэтгэлээр унасан эмэгтэйг тайтгаруулж буй эрэгтэй

Q: Is she all right?A: No, she’s not all right.

Q: Is Adam tired?A: Yes, he is.

дүрс зураг г
Practice Pattern 2

Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Найзтайгаа харилцан ярилцахдаа загвар өгүүлбэрүүдийг ашиглахыг хичээ. Ярилцаж эсвэл мессеж илгээж болно.

Q: Why are you (adjective)?A: I’m (adjective) because I (verb past).

Questions

2-р загвар асуулт: Та яагаад (тэмдэг нэр) байна вэ?

Answers

2-р загвар хариулт: Би (тэмдэг нэр) байна учир нь би (өнгөрсөн цаг дээрх үйл үг).

Examples

хөлөө шохойдуулсан өвчтөн

Q: Why are you sad?A: I’m sad because I broke my leg.

уурласан охин

Q: Why is she feeling mad?A: She’s feeling mad because she’s embarrassed.

Q: Why are they surprised?A: Because they won the game.

дүрс зураг д
Use the Patterns

Хэн нэгнээс асуух дөрвөн асуулт бич. Асуулт тус бүрийн хариултыг бич. Тэдгээрийг чанга унш.

Additional Activities

Хичээлийн үйл ажиллагаа, үнэлгээг englishconnect.org/learner/resources эсвэл EnglishConnect 2 Дасгалын ном руу онлайнаар орж гүйцэтгэ.

Act in Faith to Practice English Daily

Өдөр бүр англи хэлээ таслахгүй давт. Өөрийн “Бие даан судлах тэмдэглэл”-ийг ашигла. Суралцах зорилгоо эргэн харж, хичээл зүтгэлээ үнэл.

Conversation Group

Discuss the Principle of Learning: You Are a Child of God

(20–30 minutes)

Халуун чинжүү бариад инээмсэглэж буй эмэгтэй

дүрс зураг 1
Activity 1: Practice the Patterns

(10–15 minutes)

Хамтрагчтайгаа хамт үгийн жагсаалтаа дахин давт.

Хамтрагчтайгаа 1-р загвар өгүүлбэрийг давтахдаа:

  • Асуух дадлага хий.

  • Хариулах дадлага хий.

  • Загвар өгүүлбэрүүдийг ашиглан харилцан ярих дадлага хий.

2-р загвар өгүүлбэрийг дагаж хэл.

дүрс зураг 2
Activity 2: Create Your Own Sentences

(10–15 minutes)

Зургуудыг хар. Хүн бүр юуг мөн яагаад мэдэрч байгааг нь асууж, асуултад хариул. Бүтээлч бай! Ээлжлэн гүйцэтгэ. Хамтрагчаа солиод, дахин давт.

Example: Mari

инээмсэглэж буй эмэгтэй
  • A: Is Mari happy?

  • B: Yes, she is happy.

  • A: Why is Mari happy?

  • B: She’s happy because she got a job.

Image 1: David

ядарсан эрэгтэй шанаагаа тулж байгаа нь

Image 2: Hyun

эргэлзсэн эрэгтэй

Image 3: Grace

нүдний шилтэй догдолсон бяцхан охин

Image 4: Gabriel

гайхсан залуу эрэгтэй

Image 5: Lili

юм уншиж буй гунигтай эмэгтэй

дүрс зураг 3
Activity 3: Create Your Own Conversations

(15–20 minutes)

Нөхцөл байдал тус бүрд юу мэдэрч байгааг асууж, асуултад хариул. Догдлол, өрөвч сэтгэл, ойлгож буйгаа харуул. Бүтээлч бай! Ээлжлэн гүйцэтгэ.

New Vocabulary

How are you feeling?

Чи ямархуу байна вэ?

That’s great!

Гайхалтай!

That’s too bad.

Тун таагүй юм болжээ.

I’m sorry.*

Харамсалтай байна.*

*Америкийн Нэгдсэн Улсад хүмүүс өрөвч сэтгэл, бусдыг ойлгож буйгаа илэрхийлэхдээ ихэвчлэн I’m sorry гэж хэлдэг. I’m sorry гэдэг нь үргэлж та ямар нэг буруу зүйл хийсэн гэсэн үг биш.

Example: Та утсаа усанд унагаасан.

  • A: How are you feeling?

  • B: I’m sad.

  • A: Why are you feeling sad?

  • B: I’m feeling sad because I dropped my phone.

  • A: Oh I’m sorry. That’s too bad.

Situations

  1. You watched a scary movie.

    Та аймшгийн кино үзсэн.

  2. You ran 15 kilometers.

    Та 15 километр гүйсэн.

  3. You lost your wallet.

    Та хэтэвчээ алдсан.

  4. You got a new job.

    Та шинэ ажилд орсон.

  5. You studied for a test.

    Та шалгалтад бэлдсэн.

  6. You traveled to a new place.

    Та шинэ газар очсон.

  7. You attended an EnglishConnect gathering.

    Та EnglishConnect-ын уулзалтад оролцсон.

  8. You played games with your friends or family members.

    Та найз нөхөд, гэр бүлийн гишүүдтэйгээ тоглоом тоглосон.

  9. You worked all day.

    Та өдөржин ажилласан.

  10. You received an unexpected gift.

    Та гэнэтийн бэлэг хүлээн авсан.

Evaluate

(5–10 minutes)

Тухайн зорилгод хүрэхэд гаргасан ахиц, англи хэлээ өдөр тутам давтахад зориулсан хичээл зүтгэлээ үнэл.

Evaluate Your Progress

I can:

  • Ask how others feel and why.

    Бусад хүн юуг мөн яагаад ингэж мэдэрч байгааг асуу.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай
  • Talk about how I and others feel and why.

    Өөрөө болон бусад хүн юуг мөн яагаад ингэж мэдэрч байгааг ярилц.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай

Evaluate Your Efforts

Хичээл зүтгэлээ үнэлэхдээ:

  1. Суралцах зарчмыг судал.

  2. Үг цээжил.

  3. Загвар өгүүлбэрүүдийг давт.

  4. Өдөр бүр давт.

Зорилго тавь. “Бие даан судлах тэмдэглэл” дэх Судлах зөвлөмжийн талаар бод.

Хамтрагчдаа зорилгоо хэлж хуваалц.

Act in Faith to Practice English Daily

“Бурхан бол Тэнгэр дэх бидний хайрт Эцэг бөгөөд Тэр бүх хүүхдээ, тэр дундаа таныг төгс хайрладаг. Биднийг Түүнийг хайрлахаас ч өмнө Тэр биднийг хайрласан бөгөөд Түүний таныг гэх хайрын нотолгоо хаа сайгүй бий” (God’s Love, ComeUntoChrist.org).