Семинар
Төгс эзэмших сургаалын оршил


“Төгс эзэмших сургаалын оршил,” Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2021)

“Оршил,” Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал

Зураг
ярилцаж буй өсвөр үеийнхэн

Төгс эзэмших сургаалын оршил

Мормоны Номд бошиглогч Хиламан хөвгүүддээ “Бурханы Хүү, Христ болох, бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстойг санагтун” (Хиламан 5:12) хэмээн заасан байдаг. Есүс Христ дээр сууриа тавих гэдэгт Түүний сургаалыг ойлгож, итгэж, тэдгээрийн дагуу амьдрах явдал орох бөгөөд эдгээр нь илүү гүн хөрвөгдөн, Түүний шавийн хувьд хүлээсэн үүргийнхээ талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, дайсны нөлөөнөөс өөрсдийгөө хамгаалан, бусдын амьдралыг адислахад бидэнд тусална.

Үүнийг хэрэгжүүлэх нэг арга зам бол судрыг ангиараа дэс дараатай хамтран судлах явдал юм. Есүс Христ болон Түүний сургаал дээр сууриа тавих өөр нэг арга зам бол Төгс эзэмших сургаал хэмээх хөтөлбөр юм.

Төгс эзэмших сургаалыг судалснаар дараах хоёр үр дүнд хүрнэ. Үүнд:

  1. Сүнслэг мэдлэг олж авахад туслах тэнгэрлэг зарчмуудыг мэдэж авч, амьдралдаа хэрэгжүүлнэ. Тэнгэрлэг Эцэг сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг илчилсэн. Эдгээр зарчимд итгэлээр үйлдэх, утга санаа болон асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах, илүү гүн ойлголтыг тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан эрэлхийлэх зэрэг нь орно. Бид эдгээр зарчмыг ангидаа болон ангиас гадуур хэрэгжүүлж, сургаалын болон хувийн мөн нийгмийн болон түүхэн нөхцөл байдалтай холбоотой асуултыг Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлийг хүчирхэгжүүлдэг Ариун Сүнсийг урин авчрах арга замаар эрэлхийлбэл сургаалыг төгс эзэмших чадварыг хөгжүүлнэ.

  2. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг мөн тэдгээрийн заадаг Есүс Христийн сайн мэдээний сургаалуудыг төгс эзэмшинэ. Үүнд дараах арга замаар хүрэх боломжтой. Үүнд:

    1. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдэд заадаг сургаалыг мэдэх;

    2. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг ашиглан сургаалыг тодорхой тайлбарлах;

    3. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг санах, олж чаддаг байх, түлхүүр үгсийг цээжлэх;

    4. Есүс Христийн сайн мэдээний сургаал болон сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг өдөр тутмын сонголтдоо мөн сургаал, хувь хүн, нийгэм, түүхэн асуудал, асуултуудад хариулахдаа ашиглах зэрэг нь орно.