Семинар
Төгс эзэмших сургаалын судрын хэсэг ба түлхүүр үгс курсээр


“Төгс эзэмших сургаалын судрын хэсэг ба түлхүүр үгс курсээр” Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2021)

“Төгс эзэмших сургаалын судрын хэсэг ба түлхүүр үгс курсээр” Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал

Төгс эзэмших сургаалын судрын хэсэг ба түлхүүр үгс курсээр

Хуучин Гэрээ

Moсе 1:39:“Үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө.”

Moсe 7:18:“Их Эзэн өөрийн хүмүүсийг Сион хэмээн нэрлэв, учир нь тэд нэг зүрх сэтгэл мөн нэг оюунтай байлаа.”

Абрахам 2:9–11:Их Эзэн Абрахамд түүний үр удам “энэ тохинуулал хийгээд санваарыг бүх үндэстнүүдэд гэрчлэх болно” хэмээн амласан.

Aбрахам 3:22–23:Сүнсний хувьд бид “дэлхий байхаас өмнө зохион байгуулагдсан.”

Эхлэл 1:26–27:“Бурхан дүр төрхийнхөө дагуу хүнийг буй болго[в].”

Эхлэл 2:24:“Эр хүн … эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болдог.”

Эхлэл 39:9:“Би яаж ийм ёрын муу хэрэг хийж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ?”

Гэтлэл 20:3–17:Арван зарлиг

Иошуа 24:15:“Хэнд нь үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонгог.”

Дуулал 24:3–4:“Ариун газарт нь хэн зогсож болох вэ? Цэвэр гартай, ариун зүрхтэй … нь буюу.”

Сургаалт үгс 3:5–6:“Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ … Тэрээр зам харгуйг чинь шулуутгана.”

Исаиа 1:18:“Хилэнц нүгэл чинь час улаан мэт байвч цасан адил цагаан болно.”

Исаиа 5:20:“Мууг сайн, сайныг муу гэж нэрлэгчид … хөөрхий еэ.”

Исаиа 29:13–14:Сайн мэдээний Сэргээлт бол “ер бусын гайхамшигт, гайхалтай зүйл” юм.

Исаиа 53:3–5:“Үнэхээр [Есүс Христ] бидний сул дорой байдлыг тээж өвчин зовлонг маань үүрчээ.”

Исаиа 58:6–7:Зохистой мацаг барихын адислал

Исаиа 58:13–14:“Миний ариун өдөр таашаалаа үйлдэхээс татгалзан, … Амралтын өдрийг баясгалант … гэж нэрлэ.”

Иеремиа 1:4–5:“Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө … Би үндэстнүүдэд эш үзүүлэгч болгон чамайг томилсон.”

Eзекиел 3:16–17:Бошиглогч бол “Израилийн гэрт харуул” юм.

Езекиел 37:15–17:Библи, Мормоны Ном хоёрыг “чиний гарт … нэг болохоор нийлүүл.”

Даниел 2:44–45:“Хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах болно.”

Aмос 3:7:“Зарц нар, эш үзүүлэгчдэдээ нууцаа илч[илнэ] Эзэн БУРХАН.”

Maлахи 3:8–10:Аравны нэгийг төлснөөр ирэх адислалууд

Малахи 4:5–6:Елиа “хүүхдүүдийн зүрхийг эцгүүд уруу нь эргүүлнэ.”

Шинэ Гэрээ

Матай 5:14–16:“Та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.”

Матай 11:28–30:“Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.”

Матай 16:15–19:“Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө” хэмээн Есүс хэлэв.

Матай 22:36–39:“Чи Бурхан Эзэнээ … хайрла. Чи хөршөө … хайрла.”

Лук 2:10–12:“Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.”

Лук 22:19–20:“Намайг дурсаж” ариун ёслолоос хүрт хэмээн Есүс Христ айлдав.

Лук 24:36–39:“Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм.”

Иохан 3:5:“Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалд орж үл чадна.”

Иохан 3:16:“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн.”

Иoхан 7:17:“Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаалыг мэднэ.”

Иохан 17:3:“Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.”

1 Коринт 6:19–20:“Та нарын бие бол Ариун Сүнсний сүм.”

1 Коринт 11:11:“Гэвч Эзэн дотор эр хүнгүйгээр эм хүн гэж үгүй бөгөөд эм хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм.”

1 Коринт 15:20–22:“Адам дотор бүгд үхдэгчлэн, Христ дотор бүгд амьд болгогдоно.”

1 Коринт 15:40–42:Амилалтад алдар суугийн гурван зэрэг бий.

Ефес 1:10:“Цагийн дүүрлийг гүйцэлдүүлэхийн тулд … бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ.”

Ефес 2:19–20:Сүм “элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ.”

2 Тесалоник 2:1–3:“Эхлээд урвалт гарахаас нааш … Христийн өдөр ирэхгүй.”

2 Тимот 3:15–17:“Ариун судрууд авралд чамайг мэргэн болгох чадалтай.”

Еврей 12:9:Тэнгэрлэг Эцэг бол “сүнсний Эцэг” болой.

Иаков 1:5–6:“Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, Бурханаас гуйг.”

Иаков 2:17–18:“Итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм.”

1 Петр 4:6:“Сайн мэдээ нь үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан.”

Илчлэл 20:12:“Үхэгсэд үйлсийнхээ дагуу … шүүгдэв.”

Мормоны Ном

1 Нифай 3:7:“Би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно.”

2 Нифай 2:25:“Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө.”

2 Нифай 2:27:“Тэд … эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эсвэл … боолчлол болон үхлийг сонгох эрхтэй.”

2 Нифай 26:33:“Бурханд бүгд адил.”

2 Нифай 28:30:Бурхан “Учир нь болгоогтун, би хүмүүний үрст шат шатаар, дүрэм дүрмээр өгөх болно.”

2 Нифай 32:3:“Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно.”

2 Нифай 32:8–9:“Та нар үргэлж залбирах ёстой.”

Мозая 2:17:“Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд буюу.”

Moзая 2:41:“Бурханы зарлигуудыг дагадаг [тэд] … бүх зүйлд адислагдсан болой.”

Мозая 3:19:“Эгэл хүмүүнээ орхиж мөн Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн [бол].”

Мозая 4:9:“Бурханд итгэ; … Тэр бүх мэргэн ухааныг эзэмшигч гэдэгт итгэ.”

Moзая 18:8–10:“Гэрээ байгуулснаа түүний өмнө гэрчилж, Их Эзэний нэрээр баптисм хүрт.”

Aлмa 7:11–13:“Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно.”

Алма 34:9–10:“Цагаатгал хийгдэх нь зайлшгүй юм, … хэмжээлшгүй хийгээд мөнхийн золиослол байх ёстой.”

Aлмa 39:9:“Нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яваасай.”

Aлмa 41:10:“Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй.”

Хиламан 5:12:“… Бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстойг санагтун.”

3 Нифай 11:10–11:“Би эхлэлээс бүх зүйлийн хувьд Эцэгийн тааллыг хүлцсэн.”

3 Нифай 12:48:“Тиймийн тул би, эсвээс тэнгэрт буй Эцэг тань төгсийн адил та нарыг төгс байгаасай хэмээнэ.”

3 Нифай 27:20:“Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд … миний нэрээр баптисм хүртэгтүн.”

Ифер 12:6:“Итгэлийн тань сорилтын дарааг хүртэл та нар гэрчийг хүлээн авахгүй.”

Ифер 12:27:“Хэрэв хүмүүс надад ирэх аваас … тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө.”

Моронай 7:45–48:“Энэрэл бол Христийн цэвэр хайр.”

Moронай 10:4–5:“Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас … [мөн] Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно.”

Сургаал ба Гэрээ ба Сүмийн түүх

Иосеф Смит—Түүх 1:15–20:Иосеф Смит “гялалзсан өнгө хийгээд алдар сууг нь дүрслэхийн аргагүй хоёр Хүн байхыг харав.”

Сургаал ба Гэрээ 1:30:“Цорын ганц үнэн бөгөөд амьд Сүм.”

Сургаал ба Гэрээ 1:37–38:“Миний өөрийн дуу хоолой байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил.”

Сургаал ба Гэрээ 6:36:“Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай.”

Сургаал ба Гэрээ 8:2–3:“Ариун Сүнсээр оюунд чинь мөн зүрх сэтгэлд чинь би чамд ярих болно.”

Сургаал ба Гэрээ 13:1:Аароны санваар нь “тэнгэр элчүүдийн тохинууллын хийгээд наманчлалын сайн мэдээний, мөн баптисмын түлхүүрүүдийг атгадаг.”

Сургаал ба Гэрээ 18:10–11:“Бодгалийн үнэ цэнэ Бурханы мэлмийд агуу.”

Сургаал ба Гэрээ 18:15–16:“Хэрэв та нар олон бодгалийг надад авчрах юм бол та нарын баяр хөөр хичнээн агуу байх билээ!”

Сургаал ба Гэрээ 19:16–19:“Би, [Есүс Христ] бүхний төлөө эдгээр зүйлүүдийг амссан билээ.”

Сургаал ба Гэрээ 21:4–6:Бошиглогчийн “үгийг та нар миний амнаас гарсан мэтээр хүлээн авах ёстой.”

Сургаал ба Гэрээ 29:10–11:“Би тэнгэрээс … сүр хүч хийгээд агуу алдар суугаар өөрийгөө үзүүлэх болно, мөн дэлхий дээр зөв шударга ёсонд хүмүүнтэй хамт мянган жил оршин сууна.”

Сургаал ба Гэрээ 49:15–17:“Гэрлэлт нь Бурханаас томилогдсон.”

Сургаал ба Гэрээ 58:42–43:“Нүглүүдээ наманчилсан тэрээр, мөнхүү тэр нь өршөөгддөг ажгуу.”

Сургаал ба Гэрээ 64:9–11:“Харин бүх хүмүүнийг уучлах нь та нараас шаардагдана.”

Сургаал ба Гэрээ 76:22–24:“[Есүс Христээр] дамжин, дэлхийнүүд бүтээгдсэн мөн бүтээгддэг ажгуу.”

Сургаал ба Гэрээ 82:10:“Миний хэлснийг та нар хийхэд Их Эзэн бибээр үүрэг хүлээдэг.”

Сургаал ба Гэрээ 84:20–22:“Тиймийн тул, үүний ёслолуудад бурханлаг чанарын хүч илэрхийлэгддэг.”

Сургаал ба Гэрээ 88:118:“Бүр судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцахыг эрэлхийлэгтүн.”

Сургаал ба Гэрээ 89:18–21:Мэргэн ухааны үгийн адислал

Сургаал ба Гэрээ 107:8:“Мелкизедек санваар нь … сүнсний зүйлүүдэд үйлчлэх хүч болон эрх мэдэлтэй байдаг.”

Сургаал ба Гэрээ 121:36, 41–42:“Санваарын эрхүүд нь … зөв шударга ёсны зарчмуудаас бусдаар хянагдаж ч мөн шийдвэрлэгдэж ч үл чадах бөлгөө.”

Сургаал ба Гэрээ 130:22–23:“Эцэг хүмүүнийхтэй адил мэдрэгдэх мах хийгээд ясан биетэй болой; Хүү ч бас адил бөлгөө; харин Ариун Сүнс бол … Сүнсэн хүн буюу.”

Сургаал ба Гэрээ 131:1–4:“Гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээ.”

Сургаал ба Гэрээ 135:3:Иосеф Смит “Бурханы бэлэг хийгээд хүчээр өөрийн орчуулсан Мормоны Номыг урагш авчирсан.”