Хуучин Гэрээ 2022
7-р сарын 11–17. 2 Хаад 17–25: “Тэрээр Израилын Бурхан ЭЗЭНд итгэж байв”


“7-р сарын 11–17. 2 Хаад 17–25: ‘Тэрээр Израилын Бурхан ЭЗЭНд итгэж байв,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“7-р сарын 11–17. 2 Хаад 17–25,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Зураг
Сүйрсэн хотыг орхин гарч буй хүмүүс

Хоригдлууд зугтсан нь, Жэймс Тиссот ба бусад зураач

7-р сарын 11–17

2 Хаад 17–25

“Тэрээр Израилын Бурхан ЭЗЭНд итгэж байв”

Хошеа хуулийн номын үгсийг сонсоод, итгэлээр хариулсан. Та 2 Хаад 17–25-аас уншсан зүйлдээ хэрхэн итгэлээр хариулж чадах вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Бошиглогч Елиша гайхалтай тохинуулал хийсэн ч Умард Израилын хаант улсын сүнслэг байдал дордсоор байв. Ёс бус хаад садар самууныг сурталчилж, дайн дажин, урвалт ихэсчээ. Эцэст нь Ассирийн хаант улс Израилын арван овгийг байлдан дагуулж, тараав.

Энэ үеэр Иудагийн Өмнөд хаант улс тэднээс тийм ч их дээрдэх зүйлгүй байв. Мөн садар самуун явдал өргөн тархсан байжээ. Гэвч энэ бүх сүнслэг ялзрал дундуур тухайн үед Их Эзэнд хүмүүсээ эргүүлэн авчирсан хоёр зөв шударга хааны талаар судруудад цэдэглэсэн байдаг. Тэдний нэг нь Хезекиа байв. Түүнийг хаанчлах үед умардыг байлдан дагуулаад удаагүй байсан ассирчууд өмнөдийн ихэнх хэсгийг эзлэн авсан байжээ. Гэвч Хезекиа болон түүний ард түмэн Их Эзэнд итгэх итгэлээ харуулсан бөгөөд Их Эзэн гайхамшигтайгаар Иерусалимыг дайсны гараас аварсан юм. Хожим нь дахиад нэг урвалтын үе болж өнгөрсний дараа Хошеагийн хаанчлал эхлэв. Нэг талаар, Хошеа хуулийн номыг олсноор ихэнх ард олныхоо шашны амьдралыг сэргээсэн шинэчлэлтийг авчирсан юм.

Иудагийн түүхийн харанхуй он жилүүдэд гарч ирсэн энэ хоёр тод гэрлээс бид юу сурч болох вэ? Та бусад зүйлээс гадна өөрийн амьдрал дахь итгэл, Бурханы үгийн хүчийн талаар тунгаан бодож болно. Израил, Иуда хоёртой адил бид бүгдээрээ сайн, муу аль алиныг нь сонгодог. Харин өөрсдийн амьдралыг шинэчлэх хэрэгтэй гэдгээ мэдрэх юм бол, Хезекиа, Хошеа хоёрын үлгэр жишээ биднийг “Бурхан ЭЗЭНдээ найд[ахад]” (2 Хаад 18:22) сүнслэгээр өдөөж болох юм.

Мөн 2 Шастир 29–35-ыг болон “Thoughts to Keep in Mind”-ийн “Jesus Will Say to All Israel, ‘Come Home” хэсгийг үзнэ үү.

Зураг
Learn More image
Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаа

2 Хаад 18–19

Би хүнд хэцүү үед Их Эзэнд үнэнч хэвээр байж чадна.

Бидний ихэнх нь итгэлийг маань сорьсон цаг үетэй тулгарч байсан. Ассирийн цэргүүд Иудаг эзэлж, олон хотыг сүйтгэн, Иерусалимд тулж ирэхэд Хезекиа болон түүний хүмүүсийн хувьд ийм нэгэн цаг үе ирсэн юм. 2 Хаад 18–19-ийг уншихдаа, өөрийгөө тэр үед Иерусалимд амьдарч байгаагаар төсөөл. Жишээлбэл, 2 Хаад 18:28–37 болон 19:10–13-т цэдэглэгдсэн ассиричуудын хорон муу үгийг сонсоход танд ямар санагдах байсан бэ? Үүний хариуд Хезекиагийн хийсэн зүйлээс та юу мэдэж авсан бэ? (2 Хаад 19:1–7, 14–19-ийг үзнэ үү). Их Эзэн Хезекиад ямар дэмжлэг туслалцаа үзүүлсэн бэ? (2 Хаад 19:35–37-г үзнэ үү). Хүнд хэцүү цагт Тэрээр хэрхэн таныг дэмжин тусалж байсан бэ?

Та мөн 2 Хаад 18:5–7-д Хезекиаг хэрхэн дүрсэлснийг тунгаан бодож болно. Эдгээр шүлэгт хүнд хэцүү цаг үед Хезекиа яагаад итгэлтэй хэвээр үлдэж чадсан тухай юу өгүүлж байна вэ? Та түүний жишээг хэрхэн дагаж чадах вэ?

Мөн 3 Нифай 3–4-ийг болон Д.Тодд Кристоффэрсоны “Христэд гуйвшгүй, тууштай итгэлтэй байх” хэлсэн үгийг 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 34–37-оос үзнэ үү.

2 Хаад 19:20–37

Бүх зүйл Их Эзэний мутарт байдаг.

Ассирийн хаан Сеннахериб өөрийнх нь цэргүүд Иерусалимыг эзлэн авна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байв. Ассири нь олон улс орныг, тэр дундаа Израилыг ялсан байхад яагаад Иерусалимыг ялж чадахгүй гэж? (2 Хаад 17; 18:33–34; 19:11–13-ыг үзнэ үү). Гэвч Их Эзэнд бошиглогч Исаиагаар дамжуулан Сеннахерибт хүргүүлэх захиас байсан бөгөөд үүнийг 2 Хаад 19:20–34-т цэдэглэсэн байдаг. Та тэр захиасыг хэрхэн тоймлон хэлэх вэ? Та эдгээр шүлгээс Их Эзэнд болон Түүний төлөвлөгөөнд итгэхэд туслах ямар ямар үнэнийг олж мэдсэн бэ?

Мөн Хиламан 12:4–23; Сургаал ба Гэрээ 101:16-г үзнэ үү.

2 Хаад 21–23

Судрууд миний зүрх сэтгэлийг Их Эзэнд хандуулж чадна.

Сүнслэг байдлын хувьд ямар нэгэн зүйл дутагдаж байгаа мэт мэдрэмж танд төрж байсан уу? Бурхантай харилцаагаа илүү сайжруулах хэрэгтэй гэсэн бодол төрж байсан байж болох юм. Түүнд эргэн очиход танд юу тусалсан бэ? Иудагийн хаант улс хэрхэн Манассе хааны хаанчлал доор Их Эзэнээс нүүр буруулсан (2 Хаад 21-ийг үзнэ үү) талаар мөн Хошеа хаан Их Эзэнд эргэж ирэхэд нь хэрхэн тусалсан (2 Хаад 22–23-ыг үзнэ үү) тухай уншиж байхдаа дээрх асуултуудыг тунгаан бод. Хошеа болон түүний хүмүүсийг юу сүнслэгээр өдөөсөн бэ? Энэ түүх хэрхэн таныг “бүх зүрх, бүх сэтгэлээрээ” “ЭЗЭНийг дага[хад]” (2 Хаад 23:3) сүнслэгээр өдөөж болох вэ?

Эдгээр бүлгийг уншиж байхдаа “Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Спэнсэр В.Кимбалл” номын 6-р бүлгийг судалж болно (chapter 6 in Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball ([2006], 59–68). Уг номд ерөнхийлөгч Кимбалл Хошеа хааны түүх бол “судрууд дээрх хамгийн шилдэг түүхүүдийн нэг мөн” (62-р хуудас) хэмээн хэлсэн байдаг. Яагаад ерөнхийлөгч Кимбалл ийм бодолтой байсан бэ? Та ерөнхийлөгч Кимбаллын хэлсэн, ялангуяа Хошеа хааны тухай хэлсэн үгээс 2 Хаад 22–23-ыг өөрийн амьдралд хэрэгжүүлэхэд туслах ямар зүйлийг олж мэдсэн бэ?

Мөн Алма 31:5-ыг болон Такаши Вадагийн “Христийн үгэн дээр найрлах” хэлсэн үгийг 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 45–47-оос, түүнчлэн “Josiah and the Book of the Law” (видео бичлэг)-ийг ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

Зураг
Судар судалж буй гэр бүл

Судрууд бидний зүрх сэтгэлийг Их Эзэнд хандуулж чадна.

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

2 Хаад 19:14–19.Хезекиагийн жишээнээс хүнд асуудал эсвэл асуулттай тулгарахад бидэнд туслах ямар сургамжийг авч болох вэ? Биднийг тусламж гуйн залбирахад Их Эзэн хэрхэн хариулсан бэ? Гэр бүлийн гишүүн бүр Их Эзэнд хандахыг сануулсан, гэртээ тавих ямар нэгэн зүйл хийж болно.

2 Хаад 22:3–7.2 Хаад 22:3–7-д дурдсан ажилчид “шударгаар ханддаг тул” (7-р шүлэг) ариун сүмийг дахин барихад хэрэглэх мөнгийг тэдэнд итгэмжилсэн байв. Эдгээр шүлгийг уншсаныхаа дараа өөрсдөд нь итгэмжилсэн зүйлсийг нэрлэхийг гэр бүлийнхээ гишүүдээс хүсэж болно. Бид хэрхэн эдгээр шүлэгт дурдсан хүмүүстэй адил шударга болж чадах вэ?

2 Хаад 22:8–11, 19; 23:1–3.Хошеагийн болон түүний хүмүүсийн Бурханы үгийг хүлээн авсан байдлаас юу нь бидэнд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ? Бид судар дээрх Бурханы үгсийг хэрхэн хүлээн авдаг вэ? Гэр бүлийн тань гишүүд Тэнгэрлэг Эцэгийг болон Есүс Христийг дагах хүслийг нь нэмэгдүүлсэн судрын хэсэг эсвэл түүхийг хуваалцаж болно.

2 Хаад 23:25.Энэ шүлэгт дүрсэлсэн Хошеагийн талаарх дүрслэлийн юу нь таны анхаарлыг татсан бэ? Гэр бүлийнхэн тань цаасаар хийсэн зүрхэн дээр Их Эзэнд бүх зүрх сэтгэлээ хандуулахын тулд энэ долоо хоногт хийж болох зүйлээ зурж болно.

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “As I Search the Holy Scriptures,” Hymns, no. 277

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Сүнслэг нөлөө бүхий үг, хэллэгүүдийг ол. Уншиж байхад тань Сүнс зарим үг хэллэгт таны анхаарлыг хандуулж магадгүй. Тэдгээр нь таныг сүнслэгээр өдөөж, урам зориг өгч, тэр ч бүү хэл зөвхөн танд зориулан бичсэн мэт санагдаж болно.

Зураг
Хаанд хуйлмал ном авчирч өгч байгаа хүн

Хошеа хаанд хуйлмал судар авчирч байгаа бичээчийг дүрсэлсэн зураг, Робэрт Т.Баррэтт