2022
Сүмийн Ням гаргийн цуглаанууд дээр юу болдог вэ?
2022 оны 6-р сар


“Сүмийн Ням гаргийн цуглаанууд дээр юу болдог вэ?,” Лиахона, 2022 оны 6-р сар.

Сар тутмын Лиахона сэтгүүлийн захиас, 2022 оны 6-р сар

Сүмийн Ням гаргийн цуглаанууд дээр юу болдог вэ?

Зураг
Тэврэлдэж байгаа хоёр эмэгтэй

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд ням гараг бүр Бурханыг шүтэн биширч, нэг нэгэндээ Есүс Христийн сайн мэдээг заахын тулд цуглардаг. Бүх хүнд нээлттэй бөгөөд гишүүд залбирч, үг хэлж, хүсвэл хичээл заах боломжтой байдаг. Гишүүд бие биенээ итгэлд хүчирхэгжүүлж, “эв нэгдэл хийгээд нэг нэгнийхээ зүг хандсан хайранд нэгдэх[эд]” (Мозая 18:21) эдгээр цуглаан тусалдаг.

Зураг
Ариун ёслолыг түгээж буй тэргэнцэртэй хөвгүүн

Ариун ёслолын цуглаан

Тойрог эсвэл салбарын гишүүд ням гараг бүр ариун ёслолын цуглаанд оролцохоор цугладаг. (Биднээс өөр сүсэг бишрэлтэй хүмүүс оролцоход бүрэн нээлттэй.) Энэхүү цуглааны үеэр Есүс Христийг дурсан санахад туслахын тулд гишүүдэд талх усыг түгээдэг (ариун ёслолын тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 2022 оны 4-р сарын сайн мэдээний үндсэн зарчим нэртэй өгүүллийг үзнэ үү). Цуглааны үеэр залбирч, шүтэн бишрэх дуу хөгжим болон Есүс Христийн сайн мэдээний тухай гишүүдийн хэлэх үгсийг сонсдог.

Зураг
Сүмд инээмсэглэн буй хоёр охин

Бусад цуглаан

Ариун ёслолын цуглааны дараа гишүүд ангид болон чуулгад хуваагдан ордог. 18 сараас 11 настай хүүхдүүд Хүүхдийн хэсэгт хамрагддаг. Сар бүрийн нэг болон гурав дахь ням гарагт бусад гишүүн Ням гаргийн ангид орж, хоёр болон дөрөв дэх ням гарагт Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд эсвэл санваарын чуулгын цуглаануудад хамрагддаг.

Залбирал

Гишүүд Сүмийн цуглаануудын залбирлыг хэлдэг. Залбирлууд нь энгийн бөгөөд Ариун Сүнсээр чиглүүлэгдсэн байдаг. Гишүүд Тэнгэрлэг Эцэгт хайр, хүндэтгэлээ илэрхийлсэн үгсийг ашиглан залбирдаг. Түүнд хандан Танд, Таны, Таных, Та гэдэг төлөөний нэр хэрэглэн залбирдаг.

Хэлсэн үгс

Бишопын зөвлөлийн эсвэл салбарын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн гишүүдээс ариун ёслолын цуглаан дээр үг хэлэхийг хүсдэг. Эдгээр үг нь Есүс Христийн сайн мэдээнд төвлөрсөн байдаг. Гишүүд хэлэх үгээ бэлдэхдээ судрууд эсвэл Сүмийн удирдагчдын үгсийг ашигладаг. Тэд мөн өөрсдийн амьдрал дахь сайн мэдээний зарчмуудаас ирдэг адислалуудын тухай гэрчлэлээ хуваалцдаг.

Хичээл

Ариун ёслолын цуглааны дараа гишүүд жижиг ангиудад цуглан, сайн мэдээний тухай суралцдаг. Хичээлүүд судар, ерөнхий чуулган эсвэл бусад сэдвийн тухай байж болно. Багш хичээлийг удирдан явуулдаг ч энэ нь лекц биш юм. Ангийн бүх гишүүн тухайн сэдвийн талаар бодлоо хуваалцдаг.

Зураг
Сүмийн индэр дээр ярьж буй эрэгтэй

Гэрчлэл

Сард нэг удаа ариун ёслолын цуглаан дээр гэрчлэлийн цуглаан болдог. Ихэвчлэн энэ нь сарын эхний ням гарагт болдог. Энэхүү цуглааны үеэр гишүүд Есүс Христ, Түүний сайн мэдээний тухай гэрчлэлээ хуваалцдаг. Гэрчлэлээ хуваалцах гэдэг нь Ариун Сүнсний өдөөлтийн дагуу сайн мэдээний үнэнийг тунхаглах гэсэн үг юм.

Бэлтгэл

Гишүүд ням гаргийн цуглаанд залбирч, судраас судалж, Ариун Сүнснээс сүнслэг өдөөлт хүлээн авахад бэлэн байхаар бэлтгэдэг. Хэрэв танаас үг хэлэх эсвэл хичээл заахыг хүссэн бол та сайн мэдээний зарчмуудыг хэрхэн заах талаар залбирч тунгаагаарай. Судруудыг ашигла. Үнэний талаарх гэрчлэлээ хуваалц. Шаардлагатай бол Сүмийн удирдагчид бэлтгэхэд тань тусалж болно.