“Ариун ёслол: Аврагчийг дурсан санах арга зам,” Лиахона, 2022 оны 4-р сар.
Сар тутмын Лиахона сэтгүүлийн захиас, 2022 оны 4-р сар
Ариун ёслол: Аврагчийг дурсан санах арга зам
Есүс Христ цовдлуулахынхаа өмнөх орой сүүлчийн зоогийн үеэр төлөөлөгчидтэйгөө уулзсан юм. Тэнд Есүс анх удаа төлөөлөгчдөдөө ариун ёслолыг хүртээв. Есүс тэдэнд ариун ёслол нь Түүнийг дурсан санах арга зам гэдгийг тайлбарласан. Ариун ёслол нь Христийн Цагаатгал-ыг дурсан санахаар талх, уснаас хүртдэг ёслол юм. Талх нь Христийн биеийг, ус нь Түүний цусыг төлөөлдөг.
Бид ням гараг бүр ариун ёслолын цуглааны үеэр ариун ёслолоос хүртдэг. Санваартнууд талхыг жижиглэн хуваах үеэр бид дуу дуулдаг.
Талхыг хуваасан санваартнууд онцгой залбирал хэлдэг. Эдгээр залбирлыг Сургаал ба Гэрээ 20:77, 79-өөс олох боломжтой. Уг залбирал нь бид Тэнгэрлэг Эцэгт юу амласан, Тэнгэрлэг Эцэг бидэнд юу амласныг бидэнд сануулдаг.
Бусад санваартан тойрог эсвэл салбарын гишүүдэд ариун ёслолыг түгээдэг. Бид ариун ёслолоос хүртэх үедээ Аврагч болон Түүний бидний төлөө хийсэн золиослолыг дурсан санадаг. Мөн бид Тэнгэрлэг Эцэгтэй хийсэн гэрээгээ (амлалтаа) сахихаа дахин амладаг.
Бид ариун ёслолыг адисалж, түгээх үеэр хүндэтгэлтэй ханддаг. Энэ бол бидний хувьд Есүс Христийн амьдрал, сургаал Цагаатгал-ыг дурсан санах цаг юм. Мөн бид Түүний үлгэр жишээг хэрхэн дагаж болох талаар бодож болно.
© 2022 Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. АНУ-д хэвлэв. Англи хэлний зөвшөөрөл: 6/19. Орчуулгын зөвшөөрөл: 6/19. Monthly Liahona Message, April 2022-ын орчуулга. Mongolian. 18314 363