“Мосе ба манна,” Сар тутмын Найз сэтгүүлийн захиас, 2022 оны 4-р сар
“Мосе ба манна”
Сар тутмын Найз сэтгүүлийн захиас, 2022 оны 4-р сар
Мосе ба манна
Мосе бошиглогч байв. Тэр Бурханы хүмүүсийг амлагдсан нутаг өөд удирдсан. Тэд маш олон хоног алхсан.
Хүмүүс нь өлссөн байв. Тэдэнд хоол хүнс байсангүй. Бурхан тэдэнд тэнгэрээс хүнс илгээв. Үүнийг манна гэдэг байлаа.
Хүмүүс өглөө бүр маннаг идэхээр цуглуулна. Харин манна шөнө мууддаг байв. Дараагийн өдөр нь тэд илүү ихийг цуглуулах хэрэгтэй болдог байжээ.
Манна бидэнд Есүс Христийг сануулдаг. Бурхан хүмүүсийг аврахаар маннаг өгсөн. Тэр мөн биднийг аврахаар Есүсийг дэлхий рүү илгээсэн. Бид өдөр бүр хооллох хэрэгтэй байдаг шиг бидэнд Есүс өдөр бүр хэрэгтэй.
Би Есүсийг дагана. Тэр надад хүч чадал өгч, хайрыг нь мэдрэхэд тусална.
Будах хуудас
Бидэнд Есүс өдөр бүр хэрэгтэй.
Татаж авахын тулд зураг дээр дарна уу.
Зургийг Эйприл Стотт
Есүс танд хэрхэн тусалдаг вэ?
© 2022 Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. АНУ-д хэвлэв. Англи хэлний зөвшөөрөл: 6/19. Орчуулгын зөвшөөрөл: 6/19. Monthly Friend Message, April 2022-ын орчуулга. Mongolian. 18314 363