2021
Бурханы санваар
2021 оны 8-р сар


“Бурханы санваар,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 8-р сар, 20–21.

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө дээрх сар тутмын захиас, 2021 оны 8-р сар

Бурханы санваар

Сургаал ба Гэрээ 84

Өсвөр үеийн хүүхэд бүр санваарын тухай, санваартай хэрхэн холбогддог талаар юу мэдэж авах ёстой вэ?

Зураг
Өсвөр үеийнхэн

Нэг үгийг хоёр өөр утгаар хэрэглэх үед энэ нь хэрхэн толгой эргүүлдгийг чи анзаарч байсан уу? Жишээ нь, англи хэлэнд earth буюу дэлхий гэдэг үг бидний амьдардаг гараг ертөнцийг төдийгүй хөл доорх газар шороог тус тус илэрхийлдэг. Хоёулаа зөв боловч тухайн мөчид юуны талаар ярьж байгаагаас шалтгаалан аль нэг утгыг илэрхийлж байдаг. Үүнийг илүү адилтгаваас, дэлхий гэдэг үг бидний гараг ертөнцийг илэрхийлэхийн сацуу газар шороо гэсэн санааг давхар илтгэж байдаг. Учир нь газар шороо энэ гараг дээр байдаг.

Санваар гэсэн нэр томьёог тодорхойлох

Сүмд бидний хоёр өөр утгаар ашигладаг нэг нэр томьёо бол санваар юм. Уг нэр томьёо нь Бурханы бүрэн хүч, эрх мэдэл хэмээх утгыг илэрхийлдэг. Хэдий тийм ч бид санваарыг илүү хязгаарлагдмал байдлаар, тухайлбал “Бурханы хүүхдүүдийг аврахад шаардлагатай бүх зүйлийг гүйцэтгэхээр томилогдсон санваартнуудад Бурханы өгсөн эрх мэдэл, хүч гэсэн утгыг илэрхийлэх[эд]”1 мөн ашигладаг.

Хүмүүнд хүртээсэн санваар бол Бурханы бүх хүч биш юм. Дараах хүснэгтэд энэхүү санааг дүрслэн харуулав.

Энэ хүснэгтээс та Бурханы хязгааргүй, цаглашгүй хүчний талаарх зарим жишээг харж байна. Мөн та үүн дотроос Христийн Сүмд үйлчлүүлэхийн тулд зохистой эрэгтэйчүүдэд Түүний хүртээдэг буюу өгдөг Бурханы санваарын хүч, эрх мэдлийн жишээнүүдийг харж байна.

Таны амьдрал дахь санваарын эрх мэдлийн жишээ

Тэнгэрлэг Эцэгийн хайртай бүх охин, хөвгүүн санваарын бүх адислалыг хүлээн авах боломжтой. Хоёр дахь жагсаалтад санваарын түлхүүр атгадаг эсвэл санваарын эрх мэдэл хүртээгдсэн нэгнээр дамжуулан танд ирэх адислалуудыг энгийнээр тайлбарлаж байна.

Энэ бол Бурхан Өөрийн Сүмийг зохион байгуулж, удирдуулахын тулд дэлхий дээр үүсгэсэн ариун жаяг юм. Бурханы санваарын эрх мэдлийн бусад жишээнд өөрийн чуулгын ажлыг удирдах түлхүүрийг атгадаг диконы болон багшийн чуулгын ерөнхийлөгч болон гэр орондоо өгдөг эцгийн адислал, ариун сүмийн ёслол, гэрээнүүд орно.

Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд ба санваар

Санваарын албаны томилгоо зөвхөн эрэгтэйчүүдэд хамаатай хэдий ч Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс нэгэн чухал зарчмыг тайлбарласан. Тэрээр “Санваар бол Бурхан Өөрийн хүүхдүүдийн тусын тулд зориулан ашиглуулахаар итгэл хүлээлгэн өгсөн тэнгэрлэг хүч, эрх мэдэл юм. Санваар бол санваарын албанд томилогдсон эсвэл үүний эрх мэдлийг ашигладаг хүмүүс биш. Санваар атгадаг эрэгтэйчүүд бол санваар биш. … Бид томилогдсон эрэгтэйчүүдийг санваар гэж хэлэх ёсгүй”2 гэж тайлбарлажээ.

Эмэгтэйчүүдийг санваарт томилдоггүй ч ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсэн “Та санваарын түлхүүрийг атгагч нэгний удирдлаган доор дуудлагад үйлчлэхээр онцгойлон адислагдахад … тухайн дуудлагыг хийж гүйцэтгэх санваарын эрх мэдэл танд өгөгддөг”3 гэж тайлбарласан байдаг. Үүний зарим жишээнд сайн мэдээг номлож буй Залуу эмэгтэйчүүдийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд, номлогч эгч нар мөн зааж, удирдахаар онцгойлон адислагдсан гадас, тойргийн удирдагчид, ариун сүмийн ёслолын ажилтнууд орно.

Санваарын хүч хүн бүрийг адисалдаг

Залуу эрэгтэй, эмэгтэйчүүд та нарын хүлээн авдаг адислалууд баптисм дээр болон ариун сүмд байгуулах гэрээнүүдээр тань дамжин ирдэг. Гэртээ санваар атгагчгүй байсан ч та нар Бурхантай байгуулсан гэрээнүүдээ сахиснаар Түүний санваарын хүчээр үргэлжлүүлэн адислагдаж чадна (1 Нифай 14:14-ийг үзнэ үү).

Бид гэрээнүүдийнхээ дагуу амьдарснаар өөрсдийг маань хүчирхэгжүүлж, адисалдаг адислалуудыг хүлээн авдаг. Бид та нарыг Бурханы санваарын цаглашгүй хүчээс ирдэг адислал, ялангуяа Бурханы Сүмд итгэмжлэгдэн, хүртээгдсэн санваарын эрх мэдлээр ирдэг адислал зэрэг өөрсдийн амьдрал дахь адислалуудыг тунгаахыг хүсэж байна.

Эх сурвалж

  1. Ахлагч Дэйл Г.Рэнланд, Рүт Либбэрт Рэнланд, The Melchizedek Priesthood: Understanding the Doctrine, Living the Principles (2018), 11.

  2. Даллин Х.Өүкс, “Мелкизедек санваар ба түлхүүрүүд,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 82, (Ensign эсвэл Liahona, May 2020, 69).

  3. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, “Сүнслэг эрдэнэс,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган (Ensign эсвэл Liahona, Nov. 2019, 78).