2018
Бурханы үгсийг сонсохоор бэлтгэх нь
March 2018


Өсвөр үеийнхэн

Бурханы үгсийг сонсохоор бэлтгэх нь

Бурхан эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээснийхээ дараа хамгийн эхлээд тэдэнтэй ярьж мөн тэдэнд эрхэм чухал мэдээлэл зааврыг өгсөн хэмээн ерөнхийлөгч Угдорф тайлбарласан. Бид дөрөв болон аравдугаар сард, ерөнхий чуулганы үеэр Сүмийн удирдагчид бидэнд хандан ярьж, Их Эзэний бидний сонсохыг хүссэн зөвлөгөөг өгөх үед мөн тэрхүү адислалыг хүлээж авдаг.

Танд ерөнхий чуулганы үеэр үйлчлэгчдээр нь дамжуулан Бурханы дуу хоолойг сонсож байсан үе байсан уу? Аль нэг тодорхой захиас таны эрж хайж байсан хариултыг өгсөн гэж танд санагдаж байсан уу? Та тэмдэглэлийн дэвтэртээ тухайн сэтгэгдлээ мөн энэ нь танд хэрхэн тусалсан талаар бичиж болно. Өөртөө байгаа асуултуудыг бичиж аван, судраас судлах үедээ тэдгээрийн талаар суралцсанаар болох гэж байгаа ерөнхий чуулганы үеэр Их Эзэний дуу хоолойг сонсоход бэлтгэ. Чуулганы үеэр хариултуудыг болон ойлголтуудыг авахыг гуйн Тэнгэрлэг Эцэгт хандан залбир. Их Эзэний үйлчлэгчдийг сонсохдоо зөвхөн танд зориулан өгөх сүнслэг өдөөлтүүд дээр анхаарлаа төвлөрүүл. Та юу сурсан бэ? Та юуг өөрчлөхөөр сүнслэгээр өдөөгдсөн бэ? Энэ нь Сүнс тантай ярьж байгаа гэсэн үг учир эдгээр сүнслэг өдөөлтийг бичиж ав!

Тэнгэрлэг Эцэг танд хайртай бөгөөд таныг зөв замд удирдах болно гэдгийг үргэлжид санаж байгаарай. Та үйлчлэгчдээр нь дамжуулан Түүний дуу хоолойг сонсохоор чармайх үедээ адислагдан, гэгээрэх болно.