2016
Эцэг эх байх нь ариун үүрэг юм
Бич 2016


Айлчлагч багшийн захиас бичиг, 2016 оны 9-р сар

Эцэг эх байх нь ариун үүрэг юм

Энэ материалыг залбирч судлан, хуваалцах зүйлээ мэдэхийн тулд сүнслэг өдөөлтийг эрэлхийл. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг ойлгох нь хэрхэн таны Бурханд итгэх итгэлийг нэмэгдүүлэн, айлчлагч багшийн хувьд харж ханддаг хүмүүсийг тань адислах вэ? Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол reliefsociety.lds.org хаягаар орж үзнэ үү.

Зураг
Халамжийн нийгэмлэгийн тэмдэг

Итгэл, гэр бүл, халамж

Тэнгэрлэг Эцэг хайраар дүүрэн орчинд зөв зарчмуудыг заахад бидэнд туслах гэр бүлүүдийг бий болгосон билээ. Ерөнхийлөгч Томас С.Монсон: “Хүүхдүүдээ сайшаан урамшуулж, тэврэн, ‘Хайртай шүү’ гэж байн байн хэлж бай мөн талархлаа үргэлж илэрхийлж бай. Шийдэх ёстой асуудлаа хайрлах ёстой хүнээсээ хэзээ ч дээгүүр бүү тавь”1 хэмээн хэлсэн байдаг.

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчилж байсан Сюзан В.Таннэр: “Тэнгэр дэх Эцэг маань бидний дагах ёстой загварыг харуулдаг. Тэр бидэнд хайртай бөгөөд бидэнд зааж, тэвчээртэй хандаж, биднийг сонгох эрх чөлөөгөө ашиглана гэдэгт итгэдэг. … Заримдаа заах гэсэн утгатай сахилгажуулах гэдэг үг нь шүүмжлэхтэй андуурагддаг. Хүүхдүүд, ер нь л бүх насны хүмүүс өө сэвийг нь шүүмжлэн хэлснээр биш, харин хайр, урамшууллаар зан чанараа хөгжүүлдэг”2 хэмээн заажээ.

“Хэрэв бид итгэлтэйгээр гэр бүлээрээ залбирч, судар судлан, гэр бүлийн үдэш хийж мөн санваарын адислалуудыг хүлээн авч, Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахивал … хүүхдүүд маань хүнд бэрх дэлхийд тэднийг унагах юу ч тохиолдлоо гэсэн тэнгэр дэх мөнхийн гэртээ бэлтгэгдсэн байх болно”3 хэмээн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Квинтин Л.Күк хэлсэн юм.

Нэмэлт судрууд

1 Нифай 8:37; 3 Нифай 22:13; Сургаал ба Гэрээ 93:40; 121:41

Бодит түүх

“Намайг сонин уншиж суутал бага насны ач хүү минь дэргэд ирж суув” гэж Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс хэлэв. “Ач маань ямар нэг юм хэлэх гээд байгааг сонсоход таатай байлаа. Хэдэн хормын дараа ач маань сонин бид хоёрын дундуур шурган орж ирэхэд, миний гайхсаныг яана. Тэр миний нүүрийг хоёр гараараа барьж, хамраа миний хамарт тулгаад, ‘Өвөө, та энд байна уу?’ гэв.

Энд байна уу гэдэг нь хүүхдийн зүрх сэтгэлийг ойлгож, тэдэнтэй байнга хамт байхыг хэлж байгаа юм. Тэдэнтэй хамт байх гэдэг нь зүгээр нэг хамт байгаад зогсохгүй, аливаа юмсыг хамтдаа хийхийг хэлнэ. …

Бид заах боломжийг төлөвлөж, ашиглах ёстой. …

Бага байхад тохиосон суралцах боломж, ялангуяа аав, ээжээсээ сурч мэдсэн зүйлс амьдралд маань нөлөөлж, намайг өдий зэрэгтэй болгосныг нас ахих тусам улам илүү ухаарч ойлгож байна.”4

Эшлэлүүд

  1. Томас С.Монсон, “Гэр бүл дэх хайр — бошиглогчийн зөвлөгөө,” Лиахона, 2011 оны 8-р сарын 4.

  2. Сюзан В.Таннэр, “Did I Tell You … ?” Liahona, 2003 оны 5-р сар, 74.

  3. Квинтин Л.Күк, “Эзэн бол миний гэрэл,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 50–54

  4. Робэрт Д.Хэйлс, “Бурханы өмнө бидний хүлээсэн үүрэг: Өсвөр үеийнхний эцэг эх, удирдагчдын үүрэг зорилго,” Liahona, 2010 оны 5-р сар, 95, 98.

Үүнийг эргэцүүлэн бод

Яагаад сайн мэдээг хайрын хэл болон үлгэр жишээгээр заадаг вэ?