2016
Зарлигуудыг дагаж, бусдыг хайрлах нь
Бич 2016


Өсвөр үеийнхэнд зориулав

Зарлигуудыг дагаж, бусдыг хайрлах нь

Биднийг хайрын тухай бодох үед оюун санаанд маань хамгийн түрүүнд ихэнхдээ романтик кино, шоколад, цэцэг орж ирдэг байж болох юм. Гэхдээ хайр гэгдэх жинхэнэ хайр нь үүнээс илүү гүн, аминч бус зүйл байдаг. Есүс Христ биднийг хайрладаг учраас бидний төлөө амьдарч, амиа өгсөн. Үнэн хэрэгтээ, хамгийн агуу хоёр зарлиг бол Бурханыг болон хүн бүрийг хайрлах явдал билээ (Матай 22:36–40-ийг үзнэ үү). Харин бид бусдыг хайрладаг гэдгээ тэдэнд хэрхэн харуулах вэ?

Ерөнхийлөгч Угдорф эцгийнхээ төлөө ажилласан болон ажиллаагүй хоёр хүүгийн тухай Христийн ярьсан сургаалт зүйрлэлийг хуваалцсан. Аврагч эцэгтээ дуулгавартай байсан тэр хүү л эцгээ үнэхээр хайрладаг байсан хэмээн онцлон хэлсэн юм. Үүнтэй адилаар бид Бурханы зарлигуудыг дуулгавартай дагаснаар Түүнд хайртайгаа мөн Түүн дээр эргэн очихыг хүсэж байгаагаа харуулдаг.

Харин бид хүн бүрийг хайрлаж байгаагаа хэрхэн харуулах вэ? Ерөнхийлөгч Угдорф бас “Хэрэв бид найз нөхдөө хайрладаг бол ‘ядуус хийгээд гачигдагсад, өвчтөнүүд хийгээд зовж шаналагчдад’ туслахад өөрсдийгөө зориулдаг. Учир нь энэрэнгүй, амин хувиа хичээдэггүй үйлчлэл хийдэг хүмүүс Есүс Христийн шавь нар мөн.

Тиймээс та дараагийн удаа эцэг эх, ах дүү, найз нөхөдтэйгөө уулзахдаа тэдэнд хайр энэрлээ харуулахын тулд хэрхэн үйлчлэх тухай бодож үзээрэй. Энэ нь тэднийг ч бас таныг ч баярлуулах төдийгүй Тэнгэр дэх Эцэгийг баярлуулах болно.