2014
Чуулган бид хоёр
дөрөвдүгээр 2014


Өсвөр үеийнхэнд зориулав

Чуулган бид хоёр

Зохиогч нь Канадын Торонтод амьдардаг.

Ерөнхий чуулганы бямба, ням гараг уйтгартай, урт юм шиг надад санагддаг байж билээ. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам би чуулганы өдрүүдэд дуртай болж, тэсч ядан хүлээдэг болсон. Ерөнхий чуулганы бямба, ням гарагт бид сүнслэг байдлын хувьд дахин цэнэглэгддэг ч энэхүү мэдрэмж нь даваа гаригт амьдрал хэвийн байдлаар үргэлжлэх үед алга болж бүдгэрэх нь амархан байдаг. Чуулганаас аль болох их зүйлийг сурч мэдэхэд надад дараах хэдэн санаа тусалсан юм.

Би чуулганд бэлтгэхдээ асуух асуултуудаа бичиж, дараа нь эдгээр асуултууд хэрхэн хариулагдсан талаар тэмдэглэл хөтөлдөг. Тэгээд чуулган дээр хэлсэн үгсээс болон чуулганы дуу хөгжмөөс ажлаа хийх явцдаа өдөр бүр нэг хэлсэн үг эсвэл нэг дуулал сонсож байхын тулд тэдгээрийг LDS.org-аас татаж, MP3 тоглуулагч дээр хуулж авдаг. Мөн би Лиахона сэтгүүлийн чуулганы дугаарыг уншиж судлах дуртай. Онцгой сонирхол татсан хэсгүүдийг тодруулан тэмдэглэхийн хамт сэтгүүлийнхээ хуудасны захад тэмдэглэл хийдэг. Дараагийн чуулган хүртэл би сэтгүүлээ маш сайн ашигладаг бөгөөд манай гэрийнхэн Лиахонагийн захиасуудыг заримдаа гэр бүлийн үдшээр хамтдаа судалдаг.

Бид чуулганы үеэр мэдэрсэн сүнсийг удаан хугацаанд хадгалж, захиасуудаас үргэлжлүүлэн суралцахын тулд хөдөлмөрлөх шаардлагатай ч энэ нь надад агуу адислал авчирдаг билээ. Би Ерөнхий чуулганы захиасуудаас судалснаар шаардлагатай үед маш их хүч чадал ба удирдамжийг хүлээн авдаг. Мөн эдгээр захиасууд нь сүнслэгээр нөлөөлөгддөг гэдгийг би мэднэ.