2013
Идэвхжүүлэлт
2013 оны 3-р сар


Айлчлагч багшийн захиас бичиг, 2013 оны 3-р сар

Идэвхжүүлэлт

Энэ материалыг залбирч судлан гэрт нь очиж заадаг эгч нартайгаа аль болох ойлгомжтойгоор ярилц. Эгч нарыг хүчирхэгжүүлэх болон Нийгмийн Халамжийн бүлэг өөрийн тань амьдралд идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд туслах асуултуудыг асуу. Нэмэлт мэдээллийг reliefsociety.lds.org-аас үзнэ үү.

Итгэл, Гэр бүл, Халамж

Бидний Бошиглогч, Ерөнхийлөгч Томас С.Монсон: “Бидний тусламж хэрэгтэй байгаа тэдэнд хүрч тэднийг илүү өндөрт, илүү сайн зам дээр гарахад нь туслаарай. …Энэ бол Их Эзэний ажил. Бид Их Эзэний үйлсийг хийхдээ …Түүнээс тусламж авах эрхтэй байдаг” 1 хэмээн биднийг урамшуулсан юм.

Олон жилийн өмнө Лавэнэ Колл эгч айлчлагч багшийн хамтрагчтайгаа нэгэн идэвхгүй эгчийнд айлчлан очжээ. Хаалгыг нь тогштол гэрийн халаад өмссөн залуухан эх хаалгаа нээв. Тэр өвчтөй хүн шиг сул дорой харагдаж байлаа. Гэвч тэр өвчтэй биш харин архи уудаг болохыг нь тэд удалгүй ойлгожээ. Айлчлагч багш нар суугаад уг залуу ээжтэй ярилцсан юм.

Тэд тэднийхээс гарахдаа “Тэр Бурханы охин учраас бид түүнд туслах үүрэгтэй” хэмээн ярилцжээ. Тэгээд тэд өнөөх эмэгтэйнд байнга айлчлан очдог болов. Айлчилж очих бүрдээ тэд сайн өөрчлөлтүүдийг харж чадаж байлаа. Тэд түүнийг Нийгмийн Халамжийн бүлэгт ирэхийг урив. Хэдийгээр тэр тийм дуртай байгаагүй ч Нийгмийн Халамжийн бүлэгт тогтмол ирдэг болжээ. Түүнийг урамшуулан дэмжиж байсны ачаар тэр нөхөр болон охинтойгоо сүмд ирдэг болов. Нөхөр нь Ариун Сүнсийг мэдэрсэн бөгөөд “Би бишопын зөвлөсөн бүхнийг хийнэ” гэж хэлжээ. Одоо тэд сүмд идэвхтэй явдаг бөгөөд ариун сүмд мөнхийн холболтоо хийлгэсэн.2

Судруудаас

2 Нифай 18:32; Сургаал ба Гэрээ 84:106; 138:56

Бидний түүхээс

Замаасаа хазайсан хүмүүсийг Есүс Христийн сайн мэдээнд эргэн ирэхэд туслах нь Нийгмийн Халамжийн бүлгийн гишүүн хожмын үеийн гэгээнтэн эмэгтэйчүүдийн үүрэг байсаар ирсэн билээ. Ерөнхийлөгч Бригам Янг (1801-77) “Нэг нэгэндээ хайртай байцгаая, … мөн сохорсон тэдгээрийг өөрсдөд нь бэлдсэн замаа харах хүртэл нь хөтөлцгөөе” 3 хэмээн хэлжээ.

Юта мужийн Огден хотын эгч нар нэг нэгнээ хүчирхэгжүүлэхийн тулд гаргасан хичээл зүтгэлийн тухай Нийгмийн Халамжийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Элиза Р.Снөү талархалтайгаар мэдэгдсэн юм. “Би [дээд амжилтуудын] номонд хэзээ ч бичигддэггүй маш олон [үйлчлэл] хийгдэж байдаг гэдгийг мэднэ” хэмээн тэрээр хэлжээ. Гэвч зүрх сэтгэл нь хөрсөн хүмүүст хүрч ажиллах эгч нарын ажил тэнгэрийн тэмдэглэлд бичигдэж байгаа гэдэг талаар тэрээр цааш нь “Ерөнхийлөгч Иосеф Смит хэлэхдээ: Энэ бүлэг бол бодгалиудыг аврахын тулд зохион байгуулагдсан юм. … Таны итгэл, сайхан сэтгэл, сайн үйлс болон үгс өөр нэгэн номд бичигдэж байгаа.. …Юуг ч гээхгүй”4 хэмээжээ.

Эшлэлүүд

  1. Томас С.Монсон “Үйлчлэлийн ариун дуудлага” 2005 оны 5 сар Лиахона 55, 56

  2. Нийгмийн Халамжийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлд Лавэнэ Коллын охиноос ирсэн захидал.

  3. Бригам Янг Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 107.

  4. Элиза Р.Снөү Daughters in My Kingdom, 83.