2013
Амар амгалан байг
2013 оны 3-р сар


Тэргүүн Зөвлөлийн Захиас бичиг, 2013 оны 3-р сар

Амар амгалан байг

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

Хэдэн жилийн өмнө нэг өдөр надад ажил дээрх ажлаа цэгцэлсний дараа Солт Лэйк хотын өндөр настны асрамжийн газарт амьдардаг настай бэлэвсэн эмчлүүлэгчийг эргэж очих хүчтэй мэдрэмж төрсөн юм. Тэгээд би шууд тийшээ явлаа.

Би түүний өрөөнд ортол хэн ч байсангүй. Түүнийг хаана байж болохыг би үйлчилгээний ажилтнаас асуугаад, амралтын өрөөнд байгаа гэдгийг нь мэдэв. Тэр тэнд өөрийн эгч болон найзтайгаа ярилцаж байсан бөгөөд бид бүгдээрээ сайхан яриа өрнүүлж билээ.

Биднийг тэнд ярилцаж байх зуур нэгэн эр уг өрөөнд байдаг автомат худалдааны машинаас ирж ундаа авлаа. Тэр эр над руу хальт харснаа “Том Монсон уу ?” гэж асуув.

“Тийм ээ” гэж би хариулаад “Харин та Хемингвэйтэй их адилхан харагдаж байна” гэлээ.

Олон жилийн өмнө намайг бишоп байх үед миний зөвлөх байсан Альфред Южин Хэмингвэйн хүү Стэфэн Хэмингвэй гэж өнөөх эр өөрийгөө танилцууллаа. Би түүний эцгийг Жин хэмээн дууддаг байлаа. Стэфэн надад түүний аав энд бие нь маш муу үхлийн ирмэгт байгаа гэж хэлэв. Өнгөрсөн хугацаанд Жин миний нэрийг их дууддаг байсан бөгөөд түүний гэрийнхэн надтай холбоо барих гэсэн боловч миний утасны дугаарыг олж чадахгүй байжээ.

Би тэнд байсан эгч нараас зөвшөөрөл аваад тэр даруй Стэфэнтэй хамт хуучин зөвлөхийнхөө өрөө рүү явлаа. Түүний өрөөнд хүүхдүүд нь байв. Жиний эхнэр хэдэн жилийн өмнө нас барсан байлаа. Стэфэн надтай амралтын өрөөнд таарсан явдал аавыг нь нас барахаас өмнө би Жинтэй уулзан, түүний дуудсан дуудлагат хариулахыг хүссэн тэдний хүслийг Тэнгэрлэг Эцэг сонсон хариулсан хэрэг хэмээн тэд үзэж байлаа. Хэрвээ миний байсан өрөөнд Стэфэн орж ирээгүй бол би Жинийг энэ асрамжийн газар байсныг мэдэхгүй өнгөрөх байсан юм.

Бид Жинд адислал өгч, тэнд амар амгалангийн сүнс дүүрэн байв. Энэхүү дотно уулзалтын дараа би тэндээс гарч явсан билээ.

Дараагийн өдөр нь Стэфэн над руу утасдаад биднийг адислал өгснөөс 20 минутын дараа Жин Хэмингвэйг нас барсан хэмээн дуулгав.

Би Тэнгэрлэг Эцэгтээ хандан намайг өндөр настны асрамжийн газар руу удирдан, хайрт найз Альфред Южин Хэмингвэйтэй маань уулзуулсан Түүний сүнслэг нөлөөнд талархлаа илэрхийлэн залбирсан юм.

Сүнсээр дүүрэн, даруухнаар залбирч, санваарын адислал өгч мөн “Master, the Tempest Is Raging” дууллын үгсийг хамтдаа хэлж байсан тэр үдэш Жин Хэмингвэйн бодож байсан зүйлсийн тухай би бодох дуртай. Уг дууллын үг нь ийм байдаг:

Өө Адислагдсан Аврагч минь, Түр саатаач

Дахин намайг ганцааранг минь бүү орхиоч

Адислагдсан усан онгоцны зогсоолыг би баяртайгаар хийх болно

Аз жаргалтай эрэг дээрээ амрах болно.

Энэ дуулал тайвшралын тухай гэрчилдэг тул би энэ дуулалд дуртай:

Далайн догшин шуурга болж байсан ч

Ад зэтгэр эсвэл хүмүүн юу ч байсан,

Ус цалгилж завин дээр гарахгүй

Далай тэнгис, газар, тэнгэрийн Эзэн минь

Тэд бүгд Таны хүслийг даган

Амар амгалан байг1

Нулимс, зовлон бэрхшээл, айдас, уйтгар гуниг, хайртай хүнээ алдсан ганцаардал болон сэтгэлийн шаналал зэрэг нь амьдрал мөнх үргэлжилдэг гэдгийг нотолдог. Бидний Их Эзэн Аврагч эдгээр бүх зүйлийн амьд гэрч юм.2 Ариун сударт байдаг Түүний “Тэмцэлдэхээ больж, намайг Бурхан гэдгийг мэд” (Дуулал 46:10) гэдэг үгийг сана. Би энэ үнэнийг гэрчилж байна.

Эшлэлүүд

  1. “Master, the Tempest Is Raging” Hymns,№ 105.

  2. Ричард Л.Эванс “So Let Us Live to Live Forever” 1971оны 7-р сарын 18 New Era-г үзнэ үү.

Энэ захиасаас заах нь

Энэ захиас хайртай хүмүүс нь нас барсан ба зовж зүдэрч буй хүмүүст тайвшралыг өгч чадна. Зааж буй хүмүүсийнхээ хэрэгцээнд нь тохируулан Ерөнхийлөгч Монсоны захиасаас гадна доор дурдсан судрын эшлэлүүдээс хуваалцаж болно: Иов 19:25;1 Коринт15:19–22; Мозая24:13–15; Сургаал ба Гэрээ122:7–9. Хэрэв та сүнслэгээр өдөөгдвөл зовлон бэрхшээлтэй үед чинь Аврагч хэрхэн тайвшруулж байсан тухай өөрийн туршлагаас хуваалцаарай.