2012
Гэр бүл, гэр орноо сахин хамгаалагчид
Үхэр 2012


Айлчлагч багшийн захиас бичиг 2012 оны 2-р сар

Гэр бүл, гэр орноо сахин хамгаалагчид

Энэ материалыг судалж, гэрээр нь очиж заадаг эгч нартай аль болох тохиромжтой арга замаар ярилц. Эгч нарыг хүчирхэгжүүлж, Нийгмийн Халамжийн Бүлэг амьдралд тань идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд туслах асуултуудыг асуу.

Итгэл, Гэр бүл, Халамж

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли 1995 онд Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхий чуулган дээр ‘Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг’-г танилцуулахдаа “Та нар бол гэр бүл, гэр орноо сахин хамгаалагчид” хэмээн хэлсэн юм. “Та нар хүүхдүүд төрүүлэн, тэднийгээ өсгөн хүмүүжүүлж, зан аашийг нь төлөвшүүлдэг билээ. Бурханы охид, хөвгүүдийг өсгөн хүмүүжүүлэх нь хамгийн тэнгэрлэг ажил мөн.”1

Бараг 17 жилийн турш энэ тунхаг нөхцөл байдал ямар ч байсан гэр бүлээ хүчирхэгжүүлэх нь бидний хамгийн чухал үүрэг хариуцлага мөн гэж баталдаг. Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр үйлчилж байгаа Барбара Томпсон эгч Солт Лейк Табернакльд Ерөнхийлөгч Хинклиг тэр тунхагийг анх удаа уншихад тэнд байжээ. “Тэр бол онцгой сайхан үйл явдал байсан” хэмээн тэр дурсжээ. “Би тэр захиасыг маш чухал болохыг мэдэрсэн. ‘Энэ бол эцэг эхчүүдэд сайн удирдамж, мөн тэдэнд өндөр үүрэг хариуцлагыг ноогдуулж байна’ гэж би бодож билээ.Би гэрлээгүй бас хүүхэдгүй тул надад ч нэг их хамаагүй юм байна хэмээх бодол толгойд оров. Тэгээд тэр даруй ‘Үгүй ээ энэ надад ч бас хамаатай юм байна. Би бол энэ гэр бүлийн гишүүн. Би бол хэн нэгний охин, эгч, дүү, авга эгч, нагац эгч, зээ охин, ач охин нь мөн. Гэр бүлийн гишүүний хувьд надад ч гэсэн үүрэг хариуцлага, адислалууд байдаг. Би гэр бүлээсээ цор ганцаараа үлдсэн байлаа ч Бурханы гэр бүлийн гишүүн хэвээр бөгөөд бусад гэр бүлийнхнийг хүчирхэгжүүлэх үүрэг хариуцлага надад байдаг.’”

“Аз болоход энэ хүчин чармайлтыг гаргахад бид ганцаараа биш. Гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэхэд Христийн сургаалийг сурч, үүнийг дагаж мөн Түүний тусламжинд найдах нь хамгийн агуу тусламж болдог” гэж Томпсон эгч хэлсэн.”2

Судруудаас

Сургаалт үгс 22:6; 1Нифай 1:1; 2 Нифай 25:26; Aлма 56:46–48; Сургаал ба Гэрээ 93:40

Бидний түүхээс

Батшеба В.Смит эгч [1901 оноос 1910] оны хооронд Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчилж байх үедээ гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэх хэрэгтэй байгааг анзаарч, Нийгмийн Халамжийн Бүлгийн эгч нарт зориулж эхчүүдийн боловсрол хичээлүүдийг үүсгэн бий болгожээ. Эдгээр хичээл нь гэрлэлтийн талаар зөвлөгөө өгч, жирэмсэн эхчүүдийн арчилгаа болон хүүхэд өсгөх талаар заадаг. Эдгээр хичээл нь гэр оронд эмэгтэйчүүд ямар үүрэг хариуцлагатай болох тухай Ерөнхийлөгч Иосеф Ф.Смитийн заасан зүйлсийг дэмждэг юм.

“‘Гэр бүлд гэр бүлийн үүрэг хариуцлагын талаар эхнэр, нөхөр түүнчлэн эцэг эх, хүүхдүүдийн хооронд үл тоомсорлох эсвэл үл ойлголцох явдал үүсэх үед гэр бүлийн чухал үүрэг хариуцлагуудад бэлтгэж ’”3

Эшлэл

  1. Гордон Б.Хинкли, “Stand Strong against the Wiles of the World,” Ensign, 1995 оны 11-р сар, 101.

  2. Барбара Томсон, “I Will Strengthen Thee; I Will Help Thee,” Лиахона, Ensign, 2007 оны 11-р сар, 117.

  3. Миний Хаант Улсын охидууд: Нийгмийн Халамжийн Бүлгийн түүх ба ажил (2011), 153

Би юу хийж чадах вэ?

  1. Өөрийн хариуцдаг эгч нартаа гэр бүлээ хүчирхэгжүүлэхэд нь би хэрхэн туслах вэ?

  2. Би гэр бүлийнхэндээ хэрхэн зөв нөлөө үзүүлж чадах вэ?