2010
Хувиараа судар судлах замаар Бурхан Эцэг болон Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэх
2010 оны 3-р сар


Айлчлагч багшийн захиас бичиг 2010 оны гуравдугаар сар

Хувиараа судар судлах замаар Бурхан Эцэг болон Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх нь

Айлчилдаг эгч нартаа эдгээр судрын эшлэлүүдийг болон тэднийг адислахуйц бусад зарчмыг заа. Сургаалын талаарх гэрчлэлээ хуваалц. Эгч нараас юу ойлгож, юу мэдэрснээ хуваалцахыг хүс.

“Би гэрлээд удаагүй байхдаа, … Мормоны ном болон Сүмийн түүхийн богинохон ном уншсан тойргийнхоо Нийгмийн Халамжийн Бүлгийн эгч нартай өдрийн хоол идэхээр уригдсан юм. Би судар уншихдаа хайнга хандах болсон байлаа. Тиймээс хялбар бөгөөд бага цаг зарцуулах богино хэмжээний ном уншин бүлгийн үдийн хоолонд очихоор боллоо. Би үдийн хоол идэж байхдаа сүмийн түүх унших нь сайн ч Мормоны Номоо унших ёстой гэсэн хүчтэй мэдрэмжийг мэдэрсэн юм. Судар унших зуршлаа өөрчил хэмээх Ариун Сүнсний мэдрэмжийг би хүлээн авсан. Тэгээд яг тэр өдрөөс эхлэн би Мормоны Номоо уншдаг болсон бөгөөд түүнээс хойш үргэлж уншдаг. … Өдөр бүр судраас уншсанаар би Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү Есүс Христийн тухай мөн Түүнтэй адилхан болохын тулд би юу хийх ёстой талаар суралцсан. …

Эмэгтэй хүн бүр гэр бүлдээ сайн мэдээний сургаалын зааварлагч байж чадна. Удирдагч болон багшийн хувьд Сүмийн эгч бүрд сайн мэдээний мэдлэг хэрэгтэй. Хэрвээ та өдөр болгон судар судалж хэвшээгүй бол яг одооноос эхэл мөн энэ амьдралд болон мөнхийн амьдралд бэлтгэхийн тулд үргэлжлүүлэн судал.”1

Жюли Б.Бек, Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхий ерөнхийлөгч.

“Судраас суралцах нь бидний болон гэр бүлүүдийн маань гишүүдийн гэрчлэлийг хүчирхэгжүүлэхэд тусалдаг. Хүүхдүүд маань өнөөдөр зөв зорилготой байхаас татгалзаж, дэлхийн зугаа цэнгэл уруу татагдахуйц орчинд өсч бойжиж байна. Тэдэнд Есүс Христийн сайн мэдээ, үнэний тухай гэрчлэл, зөв шударгаар амьдрах шийдвэр гаргах бат бөх суурь байхгүй байсан бол тэд муу нөлөөллүүдэд амархан автах байсан. Тэднийг хамгаалж мөн бататгах нь бидний үүрэг хариуцлага мөн.”2

Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Эгч нар маань судраас суралцагчид байгаасай хэмээн бид хүсч байна. … Өөрийнхөө сайн сайхны төлөө, хүүхдүүддээ заахын төлөө болон таны нөлөөг мэдрэх бусад хүний төлөө та нар Түүний мөнхийн үнэнийг олж мэдэх хэрэгтэй.”3

“Та нар гэрлэсэн, ганц бие, залуу, хөгшин, бэлэвсэн, гэр бүлтэй байх нь хамаагүй бидний гэр орон судар уншдаг эгч нараар адислагдаасай хэмээн бид хүсч байна. Судрын гарамгай мэдлэгтэн болох нь бусдыг дорд үзэх биш харин тэднийг өргөж, туслахын тулд юм”4

Ерөнхийлөгч Спенсер В.Кимбалл (1895–1985).

Эшлэл

  1. “Миний зүрх сэтгэл судруудад баясдаг” Жюли Б.Бек, Лиахона, 2004 оны тавдугаар сар, 107–9.

  2. “Таныг чиглүүлэх гурван зорилго” Ерөнхийлөгч Томас С.Монсон Лиахона, 2007 оны арваннэгдүгээр сар, 118.

  3. “Эгч нарын үүрэг хариуцлага ба эрх” Ерөнхийлөгч Спенсер В.Кимбалл Ensign, , 1979 оны 11-р сар 102.

  4. Спенсер В.Кимбалл, “The Role of Righteous Women,” Ensign, 1979 оны 11- сар, 104.