Сүмийн түүх
Монгол улс: Сүмийн түүхийн он дараалал


Монгол улс: Сүмийн түүхийн он дараалал

1991 оны 3-р сар • АНУ, Юта мужМонгол улсаас АНУ-д суух Элчин сайд Гэндэнгийн Нямдоо Бригам Янгийн Их Сургуульд лекц уншиж, Тэргүүн зөвлөлийнхөнтэй уулзсанаар Монголд Сүм байгуулах яриа хэлцэл төрийн түвшинд өрнөх эхлэлийг тавьжээ.

1992 оны 9-р сар • Монгол улс, Улаанбаатар хот Боловсролын чиглэлээр мэргэшсэн ахмад номлогчид Монголд ирж, их дээд, ахлах сургуулиудад хичээл зааж эхлэв. Тэднийг олон нийтийн газар сургаал заахыг хориглосон ч найз нөхдөдөө хувийн шугамаар заахыг зөвшөөрчээ.

1993 оны 2-р сарын 6 • Улаанбаатар хотТэдний хичээл зааж байсан оюутнууд болох Цэндхүүгийн Бат-Өлзий, Ламжавын Пүрэвсүрэн хоёр баптисм хүртлээ.

1993 оны 4-р сарын 15 • Улаанбаатар хот, Зайсан толгойАрван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл А.Максвэлл, Коллийн Хинкли Максвэлл, Азийн бүсийн ерөнхийлөгч Квок Юүэн Тай, Хуй Хуа Тай нар шинэ гишүүд, сонирхогчдын хамт Улаанбаатарын Зайсан толгойн оройд гарч, сайн мэдээг дэлгэрүүлэхийн төлөө Монгол улсыг онцгойлон адислав.

1993 оны 9-р сар • Улаанбаатар хот Орон нутгийн гишүүд ариун ёслол, баптисмын залбирал, Сүмийн нэр, Иосеф Смитийн түүх, номлогчийн хичээл, заах гарын авлага зэрэг материалуудыг орчуулах хороог байгуулав.

1994 оны 1-р сарын 9 • Улаанбаатар хотУлаанбаатарт Халамжийн нийгэмлэгийг зохион байгуулж, ерөнхийлөгчөөр нь Даваажаргалыг (Силвиа) дуудав.

1994 оны 1-р сарын 16 • Улаанбаатар хотУлаанбаатар салбарыг зохион байгуулж, салбарын ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөхөөр Тогтохын Энхтүвшин, Цэндхүүгийн Бат-Өлзий хоёрыг дуудав. Маргааш нь төрөөс Сүмийг албан ёсоор хүлээн зөвшөөрөв.

Зураг
Залуу эмэгтэйчүүдийн байгууллагын гишүүд

1994 оны 6-р сарын 12 • Улаанбаатар хот

Улаанбаатар салбарын Залуу эмэгтэйчүүдийн байгууллагыг зохион байгуулж, ерөнхийлөгчөөр нь Уртнасангийн Соёлмааг дуудав.

1994 оны 8-р сар • Хавай муж, Лаиэ хотМонголоос долоон гишүүн Хавай дахь БЯИС-д суралцахаар явав. Тус сургуульд нэг зэрэг 20 монгол оюутан суралцах боломжтой байсан ба ажиллангаа суралцах хөтөлбөр хэрэгжиж байв.

1995 оны 7-р сар • Юта муж, Солт Лэйк Сити ба Прово хотМагсарын Батчимэг, Уртнасангийн Соёлмаа хоёр нь Монголоос дуудагдсан анхны бүрэн цагийн номлогчид юм.

1995 оны 9-р сар • Улаанбаатар хотАнхны гишүүд салбарын ерөнхийлөгчөөр үйлчлэх дуудлагыг хүлээн авч; Цэндхүүгийн Бат-Өлзий Туул салбарын ерөнхийлөгчөөр, Тогтохын Энхтүвшин Сэлбэ салбарын ерөнхийлөгчөөр томилогдов.

1996 оны 9-р сарын 15 • Улаанбаатар хотУлаанбаатар дүүрэг зохион байгуулагдаж, дүүргийн ерөнхийлөгчөөр Тогтохын Энхтүвшин дуудагдав.

1998 оны 5-р сарын 31 • Монгол улс, Ховд аймагХовд салбар байгуулагдав.

1998 оны 7-р сар • Улаанбаатар хотМонголын үйлчлэлийн төв Улаанбаатарт байгуулагдав.

1999 оны 6-р сарын 6 • Улаанбаатар хотУлаанбаатар хотын нэгэн алдартай талбайд хуучин Хүүхдийн кино театрын суурин дээр Монголын анхны цуглааны байрыг байгуулав. 650 гаруй хүн оролцжээ.

2000 оны 10-р сар • Солт Лэйк СитиМонголоос найман гишүүн Солт Лэйк Ситид очиж, ариун сүмийн ёслолын үгсийг монгол хэлээр бичүүлжээ.

2001 он • Солт Лэйк СитиМормоны Ном монгол хэлээр хэвлэгдэв.

2005 оны 9-р сарын 20 • Хавай мужийн Лаиэ хотМонгол Улсын ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Намбарын Энхбаяр Хавай дахь БЯИС-д суралцаж буй 54 монгол оюутан дээр зочиллоо.

2006 он • Улаанбаатар хотДэзэрэт олон улсын энэрлийн байгууллага Улаанбаатар хотод дөрвөн гүний худаг өрөмдөж гарган, 8000 гаруй хүнийг цэвэр усны эх үүсвэрээр хангасан зэрэг хүмүүнлэгийн болон иргэний олон төслийг хэрэгжүүллээ.

2006 оны 10-р сар • Монгол улс, Дархан хотМонголын Дархан дүүргийн Халамжийн нийгэмлэгийн эгч нар Дархан хотын эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганд оролцов.

2007 оны 1-р сарын 21 • Дархан хотДарханы нэг салбарын цуглааны байрыг онцгойлон адислав.

2009 он • Улаанбаатар хотМонголын Улаанбаатар Баруун гадсыг зохион байгуулав.

2009 он • Улаанбаатар хотЦэрэндоржийн Батбаярыг Монголын анхны патриархаар томилов.

2009 он • Улаанбаатар хотУртнасангийн Соёлмаа Улаанбаатар дахь Сүмийн үйлчлэлийн төвийн менежерээр томилогдож, олон улсад хамгийн анхны эмэгтэй менежер болжээ.

2010 оны 4-р сар • Монгол улсМонголын бүх ард түмний найрал дууны их наадамд Ховдоос авхуулаад Чойбалсан хүртэлх бүх салбар, тойргийн хожмын үеийн гэгээнтэн найрал дуучид оролцлоо. Улаанбаатар хотын баярын төв талбайд 700 гаруй зочин оролцсон юм.

2013 оны 4-р сарын 15 • Улаанбаатар хот, Зайсан толгойМонголын Сүмийн 20 жилийн ойг тэмдэглэхээр 300 орчим хожмын үеийн гэгээнтэн цугларав.

2016 он • Улаанбаатар хотМонголын Улаанбаатар Зүүн гадсыг зохион байгуулав.

2019 он • Монгол улс ба АНУСүмийн хүмүүнлэгийн байгууллагууд, Монголын засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монголын албаны хүмүүс Юта, Айдахо муж дахь Сүмийн хөдөө аж ахуйн болон хоол хүнсний бүтээгдэхүүнүүдийг хадгалах газруудтай танилцав. БЯИС-д инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнууд, Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллага хамтран уламжлалт гэрийн дулааныг хадгалах, агаарын чанарыг сайжруулах зорилго бүхий сайжруулсан дулаалгын технологийг туршиж үзэв.

2019 он • Монгол улсМонгол улсыг Сүмийн Азийн бүсээс Азийн Хойд бүс рүү шилжүүлэв.

2020 оны 12-р сар • Монгол улсКОВИД-19 цар тахлын үеэр Монголын Сүмийн гишүүд хүүхэдтэй эхчүүдэд зориулсан хүнсний багцыг цуглуулж, тараахад туслав.