“2. Есүс Христэд найдах талаар илүү ихийг мэдэж аваарай,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2026 оны 12-р сар
Сар тутмын Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн захиас, 2026 оны 12-р сар
Хоёр дахь ням гараг
2. Есүс Христэд найдах талаар илүү ихийг мэдэж аваарай
Бидэнд өгсөн гэрэл, Дан Вилсон
Есүс Христэд итгэх итгэл бол сайн мэдээний анхдагч зарчим юм. Итгэл гэдэг нь Түүнийг оршин байдаг гэдэгт итгэхээс гадна Түүнд бүрэн найдаж сурна гэсэн үг. Одоогоор та нар Түүний үгсийг бүрэн дүүрэн ойлгохгүй байж болох ч Христэд итгэх итгэлтэй байх юм бол үүнд найдах найдварыг олж чадна. Итгэл гэдэг нь энэ амьдралд бидний хүсдэг тодорхой үр дүн биш юм. Итгэл Түүн дотор оршдог.
Дараах гүйцэтгэж болох зарим асуулт, суралцах үйл ажиллагааг харна уу:
-
Та нар итгэлээ хэрхэн харуулж болох вэ?
Матай 14:25–33 дахь төлөөлөгч Петрт тохиолдсон явдлын талаар унш. Есүс Христэд итгэх итгэлээ Петр хэрхэн харуулсан бэ? Яагаад Петр Түүнд ингэтлээ их итгэсэн гэж та нар бодож байна вэ? Есүс Христ та нарын итгэлийг хүлээж чаддаг гэдгийг харуулсан Түүний тухай мэддэг зүйлээ ярилц. Та нар Өөрт нь итгэдгээ Аврагчид хэрхэн харуулж болох вэ?
-
Итгэл хэрхэн гайхамшгууд руу хөтөлдөг вэ?
Итгэл нь гайхамшгуудын үүдийг Бурханы хүслийн дагуу нээдэг. Марк 5:21–42-ыг унш. Эдгээр гайхамшигт итгэл ямар үүрэг гүйцэтгэсэн талаар ярилц. Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгосноор мэдэрсэн том, жижиг гайхамшгуудын талаар хоорондоо ярилцаарай.
-
Хэрэв та нарын найдан хүлээж байгаа гайхамшиг тохиолдохгүй бол яах вэ?
2 Коринт 12:7–10-ыг уншаад, та нарын залбирлыг сонсоогүй эсвэл зовлон бэрхшээл хэрээс хэтэрсэн мэт санагдаж байсан үеийнхээ талаар бод. Та нар өөрсдийн хүссэн замаар эсвэл хүссэн цагт залбирлынхаа хариултыг аваагүй үед итгэлээ хэрхэн харуулж болох вэ?
© 2026 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. АНУ-д хэвлэв. Англи хэлний зөвшөөрөл: 6/19. Орчуулгын зөвшөөрөл: 6/19. Monthly For the Strength of Youth Message, December 2026-ын орчуулга. Mongolian. 20043 363