2025
Холбогд
2025 оны 3-р сар


Холбогд

Маха С.

16 настай, Словени, Драва

залуу эмэгтэй

Гэрэл зургийг Кристина Смит

Намайг хоёр нас хагастай байхад аав, ээж хоёр минь салсан юм. Би сар бүр аав дээрээ очдог ба бага байхад энэ нь үнэхээр зугаатай санагддаг байлаа. Харин томрох тусам бид хоёрын санал хэд хэдэн зүйл дээр зөрөлдөж, байдал улам бүр дордсон.

Би аавтайгаа дахиж уулзахыг хүсэхгүй байна хэмээн ээждээ хэлээд уйлж байснаа санадаг. “Залбир, тэгвэл бүх зүйл сайхан болно” гэж ээж хэлсэн. Тэгээд би залбирсан.

Бурхан надад болон аавд минь тусалсан юм. Одоо бид илүү сайн харилцаатай болсон. Бид ярилцдаг, мөн аав төрөлх улс Македони руугаа явахдаа над руу залгаж, би тэндэх хамаатнуудтайгаа ярьдаг.

Есүс Христ үргэлж миний хүч чадал байсаар ирсэн. Сургууль дээр эсвэл гэрт асуудал гарах үед Тэр үргэлж надтай хамт байсан. Тэр үргэлж намайг хамгаалж байгааг би мэдэрдэг байсан.

Би ээждээ намайг Сүмтэй бас Бурхантай учруулж өгсөнд нь талархдаг. Яагаад гэвэл энэ олон жилийн турш бид үнэхээр их тусламж хүлээн авсан. Бурхан, Есүс Христ хоёр бидэнд үргэлж санаа тавьдаг.