Энэ дугаарт тавтай морилно уу
Хүнд хэцүү үед зориулсан тусламж
Амьдрал үргэлж бидний найдсанаар болдоггүй. Бид бүгдээрээ баяр ёслол, инээд хөөр цалгисан өдрүүдэд дуртай ч зарим өдөр урам хугаралтаар дүүрэн байдаг. Энэ дугаараас тийм үед зориулсан тусламж (8, 14, 22-р хуудсыг үзнэ үү)-ийг та нар олох болно.
Миний дуртай нэг судар хүнд хэцүү үед зориулсан зөвлөгөө болон амлалтыг агуулсан байдаг. Энэ шүлэгт “Зовлон зүдүүрүүдэд тэвчээртэй байгтун, учир нь чамд олон нь тохиох болно; гэвч тэдгээрийг тэсвэрлэ, учир нь, харагтун, бүр чиний өдрүүдийн төгсгөл хүртэл би чамтай хамт байх болно” (Сургаал ба Гэрээнүүд 24:8) гэж гардаг. Энэ нь тэсвэрлэ гэсэн зөвлөгөө юм.
Тэсвэрлэх гэдэг нь угтаа аливаад тууштай бат үлдэх гэсэн утгатай. Үүнийг хийхэд хэцүү байж магадгүй, ийм ч учраас “Би чамтай хамт байх болно” гэсэн амлалтад би дуртай. Энэхүү амлалт нь хүнд хэцүү үеийг ганцаараа даван туулах шаардлагагүй гэсэн үг юм. Их Эзэн бидэнд тууштай бат үлдэхэд маань тусалдаг.
Бидний амьдралд юу болж байгаагаас үл хамааран Эцэгтэй холбогдох хамгийн сайн арга зам бол залбирах явдал юм. Тэр үнэхээр байдаг. Тэр бидний залбирлыг сонсож, тэдгээрт хариулна. Бурхан хүүхдүүдээ сайн болон саар үеүдийн аль алинд сонсож, ярьдаг (2-р хуудсыг үзнэ үү). Тэр бидэнтэй хамт байна хэмээн амласан.
Хүндэтгэсэн,
Эмили Бэлл Фриймэн
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч