2025
Холбогд
2024 оны 1-р сар


Холбогд

Иван Б.

17, Хорват, Загреб

Залуу эрэгтэй

Гэрэл зургийг Ашлий Ларсэн

Би сургууль дээрээ Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн цорын ганц гишүүн. Нэгэн удаа найз нар маань төрсөн өдрийн үдэшлэг дээр архи ууж эхэлсэн юм. Надад таагүй байсан тул би гэртээ харьсан. Тэд намайг яагаад эрт явсныг асуухад би архи уудаггүй, надад тухгүй байсныг хэллээ. Тэдэнд уг хариулт таалагдаагүй бөгөөд хачин санагдсан. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам найз нар маань үүнийг хүлээн зөвшөөрсөн юм.

Түүнчлэн нэг удаа багш маань Сүмийн тухай PowerPoint танилцуулга хуваалцахыг надаас хүссэн юм. Ангийн маань олон хүүхэд асуулт асуусан бөгөөд Есүс Христ надаар дамжуулан зааж байгаа мэт санагдаж билээ. Чи гэрчлэлээ хуваалцахдаа бусад хүн юу гэж бодох бол гэдгээс айх ёсгүй. Хэрэв чи Их Эзэнд итгэвэл Тэр чамд юу хэлэхээ мэдэхэд туслах болно.

Би бусдыг Христэд авчрахын тулд номлолд явахыг хүсдэг. Аврагч энэ дэлхийн нүглийг Өөр дээрээ авсан гэдэгт би итгэдэг. Бид Израилыг цуглуулж, хүн бүрийг Түүнд ирэхэд урьж чадна.