2025 оны Өсвөр үеийнхний уриа
Христ рүү харагтун
2025 оны Өсвөр үеийнхний уриа дуу
Уугаад, хэзээ ч цангахгүй, Ёнсунг Ким
Бүх юм хэцүү санагдавч
Бүрэнхийд гэрэл тусна.
Айх хэрэггүй.
Аврагчийн хажууд байхад
Амар амгаланг мэдэрнэ.
Тэр бол Гэрэл
[Дахилт:]
Хар,
Христ рүү хараач.
Тэр сэтгэлийг чинь эдгээж, амраах болно.
Түүнд
итгэлтэй бай.
Тэр айдсыг үргээж,
хүч чадлыг өгнө.
Христ рүү хараач.
Христ рүү хараач.
Тэвчих аргагүй үеүдэд
Надад тэмцэх найдвар өгч,
зовлонг нимгэлнэ.
Түнэр харанхуй нөмрөвч
Тэр чамд урам зориг өгнө.
Тэр бол Гэрэл
[Дахилт]
[Суурь:]
Түүн рүү харж, дууг нь сонсон,
хайрыг нь мэдрээрэй.
Хэн болохоо чи олж мэднэ.
Түүнд залбирч, айдсаа дав.
Тэр баяр баясгаланг өгнө.
Зүрх сэтгэлээ нээ.
[Дахилт]