Dallin H. Oaks Official Portrait 2018
Төрсөн өдөр
Даллин Харрис Өүкс
12 8-р сар 1932
Америкийн Нэгдсэн Улс, Юта, Прово
Дуудлага(ууд)
НэрСүмийн ерөнхийлөгч
Зохион байгуулалтТэргүүн зөвлөл
Дуудагдсан огноо14 10-р сар 2025
Чуулганы үгс
Илүү Дэлгэрэнгүй намтар
Дагах

2025 оны 10-р сарын 14-д Даллин Х. Өүкс Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчөөр онцгойлон адислагдав.

2025 оны 10-р сарын 14-д Ерөнхийлөгч Даллин Х. Өүкс Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчөөр онцгойлон адислагдав. Тэрээр дуудлагаа авах үедээ Тэргүүн зөвлөлд ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсоны нэгдүгээр зөвлөх, Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчөөр үйлчилж байжээ. 1984 оны 4-р сарын 7-д Ерөнхийлөгч Өүкс Арванхоёр төлөөлөгчийн чуулгын гишүүнээр дэмжигдэн батлагдав.

Ерөнхийлөгч Өүкс 1932 онд Ютагийн Прово хотод төржээ. Тэрээр талийгаач эхнэр Жүүнь Диксон Өүксийн (1998 оны 7-р сарын 21-д нас барсан) хамт зургаан хүүхдийн эцэг эх юм. Тэрээр 2000 оны наймдугаар сарын 25-д Солт Лэйкийн ариун сүмд Кристэн М. МакМэйнтэй гэрлэжээ.

Ерөнхийлөгч Өүкс Бригам Янгийн Их Сургууль болон Чикагогийн Их Сургуулийн хуулийн сургуулийг төгссөн юм. Ажил мэргэжлийнхээ эхэн үед Америкийн Нэгдсэн Улсын Дээд шүүхэд хуулийн бичиг хэргийн ажилтан байсан бөгөөд Чикаго хотод хуульчаар ажиллаж байв. 1961-1971 онд Чикагогийн Их Сургуулийн хуулийн сургуулийн профессороор ажиллажээ. Тэрээр 1971–1980 онд Бригам Янгийн Их Сургуулийн ерөнхийлөгч байв. Ерөнхийлөгч Өүкс 1984 онд төлөөлөгчөөр дуудагдах үедээ Ютагийн Дээд Шүүхийн шүүгчээр ажиллаж байжээ.

Ерөнхийлөгч Өүкс бусад үүрэгт ажлаасаа гадна олон бизнес, боловсрол, энэрлийн байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн эсвэл албан тушаалтан байсан. Тэрээр шашны болон хууль зүйн сэдвээр олон ном, өгүүллийн зохиогч буюу хамтран зохиогч юм. 2013 оны 5-р сард Шашны эрх чөлөөний төлөөх Бэккетийн сан түүнд шашны эрх чөлөөг хамгаалахад гаргасан эр зоригийнх нь төлөө Кэнтэрбүригийн медаль олгожээ.